18/09/2026
🇲🇳🇺🇸 “Англи хэлтэй Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд болон өөрсдийн үүрэгт ажлын хүрээнд Peace Corps Mongolia - Энх Тайвны Корпусын сайн дурын багш нар Дорноговь аймагт хоёр дахь жилдээ ажиллаж байна. Бид шинээр ирсэн сайн дурын багш нараа халуун дотноор угтан авч, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. 🤝
Бид АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн хүрээнд сонирхолтой, шинэлэг хөтөлбөрүүдийг төлөвлөж, сургалтын хичээл, үйл ажиллагаануудаа бэлтгэн, хамтран ажиллаж байна.
Мөн өөрсдийн аймгийн түүх, соёлын үнэт өвийг сурталчлан таниулах зорилгоор Говийн Ноён Хутагтын Музей 35 жилийн ойг тохиолдуулан Энх Тайвны Корпусын багш нарын хамтаар музей үзэх үйл ажиллагааг зохион байгууллаа. 🏛️
Музейн түүх, үзмэр бүрийн онцлогийг сонирхолтой, мэргэжлийн байдлаар тайлбарлуулсан энэхүү аялал нь шинэ багш нартаа Дорноговийн түүх, соёл, өв уламжлалтай танилцах сайхан боломжийг бий болгосон юм.
***
🇲🇳🇺🇸 Peace Corps Mongolia volunteers have been working in Dornogovi Province for the second consecutive year. This year, we warmly welcomed our new Peace Corps volunteers and began our collaboration. 🤝
In celebration of the 250th anniversary of the United States, we are working together to plan engaging and innovative programs, as well as prepare lessons and activities.
We also organized a museum visit with our Peace Corps volunteers to celebrate the 35th anniversary of the D. Danzanravjaa Museum, with the aim of introducing and promoting the valuable historical and cultural heritage of our province. 🏛️
With engaging and informative explanations of the museum’s history and the significance of its exhibits, this visit provided our new volunteers with a wonderful opportunity to learn more about Dornogovi’s history, culture, and heritage.