Dornogobi Medical School

Dornogobi Medical School

Share

MNUMS-DG

Photos from Dornogobi Medical School's post 01/12/2019

ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ
ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019.11.19

Дорноговь салбар Анагаах Ухааны Сургууль нь “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Оюутны нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан “Оюуны индэр” уран илтгэлийн тэмцээнд Анагаахын 4-р дамжааны оюутан Б.Батнинжин тэргүүн байр, 1-р дамжааны оюутан Э.Отгон-Оюун дэд байр, 6-р дамжааны оюутан М.Чанцалдулам гутгаар байрыг эзлэв.
Мөн оюутнууд “Бидний дуу хоолой” хэлэлцүүлгийг явуулж тулгамдсан асуудлаа хэлэлцэн санал бодлоо сургуулийн захиргаанд хүргүүлсэн байна.
Суурь шинжлэх ухааны тэнхэмээс санаачлан явуулсан “Бидний эзэмшсэн харилцааны ур чадвар” эссэ бичлэгийн уралдаанд Анагаахын 2-р дамжааны оюутан Б.Буянжаргал тэргүүн байр, 1-р дамжааны оюутан Ц.Намуун дэд байр, Лабораторийн техникчийн 1-р дамжааны оюутан О.Дуламсүрэн гутгаар байрт тус тус шалгарлаа.
АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн оюутны “Шагнал урамшууллын журам”-ын болзол хангасан дараах оюутнуудад тэтгэлэг, шагнал олгов.
Үүнд: АШУҮИС-ийн “Шилдэг оюутан” алтан медалиар Анагаахын 6-р дамжааны оюутан С.Сэржмядаг, 2019 оны “Манлайлагч оюутан” өргөмжлөлөөр Анагаахын 4-р дамжааны оюутан Б.Батнинжин нар шагнагдлаа.
Захирлын нэрэмжит 500000 мянган төгрөгийн тэтгэлгийн болзлыг биелүүлж Анагаахын 6-р дамжааны оюутан Т.Нансалмаа, Б.Мөнхзул Б.Алтантуяа, Э.Учрал, З.Маргад-Эрдэнэ, Г.Ганцэцэг, Э.Орхон, 5-р дамжааны оюутан С.Тэмүүлэн, Г.Нарангарав, 3-р дамжааны оюутан Ц.Баярцэцэг, Эх барихуйн 4-р дамжааны оюутан Т.Хонгорзул, Лабораторийн техникчийн 3-р дамжааны оюутан Г.Дарханцэцэг, Сувилахуйн 4-р дамжааны оюутан Г.Дуламсүрэн, Сувилагчийн 3-р дамжааны оюутан М.Дэчинсүрэн, Б.Дэлгэрмаа, О.Лайжинханд, Т.Отгонномин, УАС-ийн 3-р дамжааны оюутан Б.Энхтуяа нарын 18 оюутан тэтгэлэгийг гардан авлаа.
Мөн хамт олноо манлайлан амжилттай суралцсан Г.Сийриймаа, Г.Сувд-Эрдэнэ, Э.Оюунжаргал, Б.Пагмасүрэн, О.Эрдэнэбаяр, Б.Баттөр, Г.Гандэлгэр, А.Ууганбаяр, Б.Сумъяа нар салбар сургуулийн “Захирлын өргөмжлөл” мөнгөн шагнал, Б.Сайхантамир, Н.Долгормаа, Б.Бат-Эрдэнэ, Э.Цоггэрэл нар НАМОХ-ны “Хүндэт өргөмжлөл”, Х.Хонгорзул, А.Очирхүү, А.Энхзул нар ХААН банкны нэрэмжит шагнал, Т.Нансалмаа, Г.Ганцэцэг нар Сайншанд сумын Засаг даргын өргөмжлөлөөр тус тус шагнагдав.
Тус сургуулийн захиргаа оюутнууддаа “Саран хөхөө” театрын уран бүтээлчдийн тоглолтыг үнэ төлбөргүй үзүүллээ.
Салбар сургуулийнхаа эрдэмтэн багш нар ажилчид, оюутнууддаа эрдмийн дээд амжилтыг хүсэн ерөөе.

АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн Сургалтын алба

Photos from Dornogobi Medical School's post 01/12/2019

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг МСҮТ, ЕБС-иудын багш нартай туршлага солилцох, ЕБС-ийн сурагчдад мэргэжил сурталчлах, мэргэжил сонгоход нь чиг баримжаа олгох, ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос хүртэх боломжийг олгох, олон нийтийн санал зөвлөмжийг шинэлэг арга, хэлбэрээр авч үйл ажиллагаандаа тусгах зорилгоор НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-ийг 2019 оны 11 сарын 19-ы өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Сайншанд сумын захирагчийн алба, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Саран хөхөө театр, ЕБ-ын 1, 2, 3, 5 дугаар сургуулийн багш, төгсөх ангийн сурагчид болон ард иргэд идэвхитэй оролцлоо.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийхийн зэрэгцээ 57 жилийн түүхэн замналыг харуулсан зурагт үзүүлэн, багш нарын бүтээлээр үзэсгэлэн, хэрэгжүүлж буй хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, оюутны клуб болон оюутан түшиц эмнэлгийн үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан таниуллаа.
Өдөрлөгийн хүрээнд ЕБ-ын 1, 2, 3, 5 дугаар сургуулийн 9-11 ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, эцэг эхчүүдэд “Эерэг хандлага, эерэг харилцаа” лекц уншив.
Тус сургууль дээр үйл ажиллагаа явуулдаг оюутны 8 клуб оролцож үйл ажиллагаагаа танилцуулж, ард иргэд, ЕБ-ын сургуулийн суралцагчдад эмнэлгийн анхан шатны тусламж, асаргаа сувилгааг гэрийн нөхцөлд хэрхэн үзүүлэх талаар үзүүлэх сургалт хийлээ.
Мөн ард иргэдэд нүд, чих хамар хоолой, эхо, дотор, мэдрэл, уламжлалт, физик эмчилгээг үнэ төлбөргүй хийж Сайншанд сумын болон хөдөө орон нутгийн 240 хүн хамрагдав.

Photos from Dornogobi Medical School's post 01/12/2019

ОЛОН УЛСЫН ОНЛАЙН СУРГАЛТАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын София их сургуулиас санаачлан зохион байгуулсан “Өсвөр насны хүүхэд залуусын бэлгийн боловсрол ба бэлгийн эрүүл мэндийн хэрэгцээ” сэдэвт олон улсын цахим сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хамтран зохион байгуулав.
Сургалтанд Япон улсын София олон улсын их сургуулийн Сувилахуйн тэнхэм, Шизүока мужийн их сургуулийн Сувилахуйн сургууль, АНУ-ын Портландын их сургуулийн Сувилахуйн сургууль, АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн багш оюутнууд оролцлоо.
Тус сургалтын зорилго нь тухайн орны нийгэм эдийн засгийн байдал, шашин, соёлтой холбоотойгоор өсвөр насны хүүхэд, залуусын бэлгийн боловсрол ба эрүүл мэндийн хэрэгцээний ялгаатай болон нийтлэг талыг тодорхойлж цаашид сувилагч мэргэжилтэн өсвөр үеийнхэнд мэдлэг мэдээллийг хэрхэн хүргэх талаар асуудал дэвшүүлэн хэлэлцэх юм.
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн сувилагчийн 2-р дамжааны оюутан О.Дөлгөөн, анагаахын 3-р дамжааны оюутан Ц.Баярцэцэг, сувилагчийн 1-р дамжааны оюутан О.Халиун, сувилахуй арга зүйн 3-р дамжааны оюутан Г.Сувд-Эрдэнэ нар Монгол орны хүүхэд залуусын НҮЭМ-ийн талаарх илтгэлийг англи хэл дээр танилцууллаа.
Мөн тус сургалтанд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн эрүүл мэнд, гадаад харилцааны мэргэжилтэн М.Отгончимэг болон тус сургуулийн Сургалтын албаны дарга Д.Сансармаа, Сургалтын албаны ахлах арга зүйч Ц.Сарантуяа, Сувилахуйн тэнхмийн эрхлэгч Э.Ган-Эрдэнэ, эх барихуйн багш Ю.Байгалмаа, Г.Ариунзаяа, Англи хэлний багш Б.Батцэцэг, Япон хэлний багш Ч.Энхжаргал, мэдээлэл технологийн ажилтан Б.Үүрийнтуяа, сувилахуй арга зүйн 4-р дамжааны оюутан Г.Дуламсүрэн, Э.Солонгоо, эх барихуйн 4-р дамжааны оюутан М.Азжаргал нар оролцов.

Photos from Dornogobi Medical School's post 01/12/2019

ЯПОН УЛСЫН ШИЗУОКА МУЖИЙН АНАГААХЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАР ДОРНОГОВЬ АЙМАГТ АЙЛЧЛАВ.

Дорноговь аймаг Япон улсын Шизуока мужийн найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Шизуока мужийн Анагаахын их сургуулийн орлогч захирал Окүмүра Акихиро тэргүүтэй төлөөлөгчид 2019.10.22-23 өдрүүдэд Дорноговь салбар АУС-д албан айлчлал хийв.

Төлөөлөгчид сургуулийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж сургалтын орчин, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус уулзалтаар хоёр сургууль сувилахуйн тусламж үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр хамтран ажиллаж багш, оюутан солилцооны хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлжэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэсэн.
Шизуока мужийн Анагаахын их сургуулийн профессор Ватанабэ Ёрико салбар сургуулийн багш оюутнуудад “Сувилагч мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын шинэ арга барил нэвтрүүлэх нь” лекц уншлаа

13/11/2019
Photos from Dornogobi Medical School's post 19/10/2019

Дэлхийн алхалтын өдөр 2019.10.19

Photos from Dornogobi Medical School's post 07/10/2019

Талархал

Photos from Dornogobi Medical School's post 30/08/2019

Шинэхэн оюутнууддаа сурлагын амжилт хүсье.

21/08/2019

АШУҮИС-ийн Дорноговь АУС нэмэлт элсэлт авч байна.

Элсэлт авах мэргэжил

19/06/2019

Элсэлт авах мэргэжил

Photos from Dornogobi Medical School's post 29/04/2019

“ЧАДВАРЛАГ ОЮУТАН -2019” МОНГОЛЫН АНАГААХЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2019 оны 4 сарын 27-ны өдөр Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурал “Чадварлаг оюутан – 2019” нэрийн дор Монгол улсын хэмжээнд эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг бүх их дээд сургуулийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь АУС-ийн захирал, АУ-ны доктор дэд профессор Ц.Цабшир хурлыг нээж үг хэлж, Дорноговь аймгийн засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Зочин илтгэгчээр МУ-ын гавъяат багш, АУ-ы академийн гишүүн, БУ-ы доктор, профессор И.Пүрэвдорж уригдан “Клоны арга ба үүдэл эс”, “Хувь хүний ёс зүйгээс зан чанарын ёс зүйд шилжихүй” сэдвээр лекц уншив.
“Чадварлаг оюутан – 2019” эрдэм шинжилгээний хуралд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн 7 сургууль, салбар 3 сургууль, хувийн хэвшлийн 5 сургуулийн судлаач оюутнууд, эрдэмтэн багш нар 69 бүтээл ирүүлснээс 2-р шатанд 16 илтгэл хэлэлцүүллээ. Үүнээс
• Тэргүүн байр: Г.Буянтүлхүүр /БАС-5/ нарын “Шалтгаан тодорхойгүй эпилепсийн үед хлорын ионы сувгийн генүүдэд мутаци тодорхойлсон дүн”
• Дэд байр: Т.Сувд /БАС-501/ нарын “Насжилт хамааралт шар толбоны сөнөрөл өвчтэй хүмүүст VEGF-A генийн RS833061 полиморфизмыг тодорхойлсон дүн”
• Гутгаар байр: З.Гэрэлцэцэг /БАС-501/ нарын “Цусны донорын захын цусанд NK ба NKT эсийн дундаж тоог флоуцитометрээр тодорхойлсон дүн” илтгэлүүд тус тус шалгарав.
Анагаах эрдэмд шимтэн суралцахын зэрэгцээ судалгаа, шинжилгээний ажил хийж бүтээлээ хэлэлцүүлсэн оюутан залуус, удирдан чиглүүлсэн эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж эрдэм, судалгааны ажилд нь амжилт хүсье.

Want your school to be the top-listed School/college in Sain-Shand?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Enkhtaiwan
Sain-Shand