Дорноговь Сайншанд нэгдүгээр сургууль

Дорноговь Сайншанд нэгдүгээр сургууль Дорноговь аймаг Сайншанд сум 1-р ахлах сургууль

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЧИЛСЭЭР...             ойг тохиолдуулан болсон "Өсвөрийн бүжигчдийн уралдаанд" амжилт дүүрэн оролцл...
21/09/2026

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЧИЛСЭЭР...
ойг тохиолдуулан болсон "Өсвөрийн бүжигчдийн уралдаанд" амжилт дүүрэн оролцлоо.💃🎖️❤️ Тус уралдаанд нийслэлийн 3 дүүрэг, 9 аймгийн
26 хамтлагийн 700 гаруй авьяаслаг бүжигчин
суралцагч оролцож, монгол ардын бүжгийн өв,
уламжлал, ур чадвараа сорин өрсөлдөө.
(ГОЦЛОЛ ТӨРӨЛ)
✨Бага нас эрэгтэй төрөлд: 2в ангийн сурагч Ананд очир МӨНГӨН медал🥈
✨Бага нас эмэгтэй төрөлд: 2б ангийн сурагч Март ХҮРЭЛ медал🥉
✨ Хүүхэд нас эрэгтэй төрөлд: 3в ангийн сурагч Ананд АЛТАН медал🥇
✨ Ахлах нас эрэгтэй төрөлд: 12в ангийн сурагч Мөнхтүшиг ТУСГАЙ байр🎖️
✨Ахлах нас эмэгтэй төрөлд: 12б ангийн сурагч Мишээл ТУСГАЙ байр🎖️
(ХАМТЛАГ БҮЖИГ)
- Бага нас хамтлаг төрөлд: Гранпри🥇🏆
- Ахлах нас хамтлаг төрөлд: Тусгай байр🎖️
- Холимог нас хамтлаг төрөлд: Мөнгөн медалын эзэд боллоо.🥈💃 Сурагчдадаа баяр хүргэе. Хүүхэд багачуудын ур чадварыг хөгжүүлсэн зохион байгуулалт сайтай сайхан тэмцээн зохион байгуулсан Говийн уянга хамтлагтаа БАЯРЛАЛАА.💐👏❤️

Сургуулийн захиргаа
2026.09.21

21/09/2026

Сургуулийн намрын спартакиадын үеэр амралтын өдрөө үл харгалзан тэмцээнийг зохион байгуулж, сурагчдаа хариуцан оролцож буй багш нартаа зориулан Сургуулийн сэтгэл зүйн клубээс сэтгэл зүйн болон бие махбодын дархлааг дэмжих сайн дурын үйл ажиллагааг зохион байгууллаа. 🤍
Багшийн сайн сайхан байдал — сурагчийн сайн сайхан байдлын нэг хэсэг.
🌿

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...                 Улсын чанартай CHAMP CUP 2026 7 дахь удаагаа зохиогдож буй Бодибилдинг а...
21/09/2026

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
Улсын чанартай CHAMP CUP 2026 7 дахь удаагаа зохиогдож буй Бодибилдинг аварга шалгаруулах тэмцээнд 9г ангийн сурагч У.Урантогос 18 хүртэлх насны STREET STAR ангилалд TOP 5 WOMEN FITNESS MODEL ангилалд 1-р байрт шалгарч аваргын алтан цом, медалийн эзэн боллоо. Үеийн найзууд ах эгч нартаа хөдөлгөөн эрүүл зөв дадал хэвшлийг түгээн дэлгэрүүлж байгаа сурагчдаа цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сургуулийн захиргаа
2026.09.21

СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.         ✅”Сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиг...
16/09/2026

СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
✅”Сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт мэдээ таниулгыг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Цэндмаа
✅Ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн “Зорилгын хуудас хөтлөх”аргачлалыг ахлах ангийн сургалтын менежер З.Энхцэцэг
✅2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/52 тоот тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Сурагчийн дагаж мөрдөх журам”зэрэг сургалт мэдээллийг 10 дугаар ангийн 152 сурагчдад зохион байгууллаа.

Сургуулийн захиргаа
2026.09.16

💧 “УСНЫ ҮНЭ ЦЭНЭ” сэдэвт REELS уралдаан зарлагдлаа!“Чандмань Илч” ХХК-ийн түүхт 40 жилийн ойн хүрээнд ЕБС-ийн 6–12 дугаа...
14/09/2026

💧 “УСНЫ ҮНЭ ЦЭНЭ” сэдэвт REELS уралдаан зарлагдлаа!

“Чандмань Илч” ХХК-ийн түүхт 40 жилийн ойн хүрээнд ЕБС-ийн 6–12 дугаар ангийн сурагчдын дунд усны үнэ цэнэ, усны нөөцийг хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах дадлыг түгээн сурталчлах Reels уралдаан зохион байгуулж байна.

📅 Хугацаа: 2026.09.11–2026.09.24-ний 17:00 цаг хүртэл
🎥 Бүтээлийн хугацаа: 30–90 секунд
📱 Хэмжээ: Босоо 9:16
📧 Бүтээл илгээх: [email protected] цахим шуудангаар эсвэл “Чандмань Илч” ХХК-ийн Facebook пэйжийн Messenger-ээр илгээнэ.
☎️ Нэмэлт мэдээлэл: 96546444

👍 Like = 1 оноо
❤️ Love = 2 оноо

💙 Усаа хайрлая. Усаа хэмнэе.

#УсныҮнэЦэнэ #УсааХайрлая #УсааХэмнэе #ЧандманьИлч #40Жил

🥋 МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🏆🇲🇳🥋 МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ...
11/09/2026

🥋 МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🏆🇲🇳🥋 МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🏆🇲🇳

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй SJJIF World Jiu-Jitsu Championship 2026 буюу Спорт жюү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн Nogi ангиллын No-Gi төрөлд Дорноговь аймгаа төлөөлөн оролцож буй 6е ангийн сурагч Ууганбаярын Ухаанбилэг нь
-53 кг жин, цагаан бүсний No-Gi ангилалд 🥇АЛТАН МЕДАЛЬ
-53 кг жин, цагаан бүсний Gi-тэй ангилалд 🥉ХҮРЭЛ МЕДАЛЬ
“Хилэнц” дэвжээний нэрийн өмнөөс амжилттай оролцлоо

Тус тэмцээн нь Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ийн зохион байгуулдаг дэлхийн хэмжээний тэмцээн бөгөөд Asian Sport Jiu-Jitsu Federation (ASJJF) болон Sport Jiu-Jitsu Japan Federation (SJJJF)-тэй хамтран зохион байгуулагдаж байна. Тэмцээн нь SJJIF-ийн 15 одтой сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.

👏 Дорноговь аймгийнхаа нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөж, бахархам амжилт үзүүлсэн тамирчдадаа халуун баяр хүргэе!

🇲🇳 ДОРНОГОВЬ – ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🔥
📍 Токио хот, Япон Улс

#ДорноговьАймаг #ХилэнцДэвжээ #ДэлхийнАварга #ДорноговьДэлхийнДэвжээнд

11/09/2026
11/09/2026

🍂 НАМРЫН УЛИРАЛД ГАДУУР ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХДЭЭ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛААРАЙ! 🌿

Зэрлэг ургамал цэвэрлэх үед тоос, ургамлын тоосонцор болон харшил үүсгэгчид амьсгалын зам, нүд, арьсаар дамжин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. 😷🌱

Иймд цэвэрлэгээ хийхдээ:

🧢 Малгай өмсөх
😷 Ам, хамраа сайтар тагласан маск зүүх
🥽 Нүдний шил хэрэглэх
🧤 Бээлий өмсөх
👕 Ноосон хог, ургамлын тоос шороо шигэхгүй битүү хувцас, урт ханцуйтай хувцас, урт өмд өмсөх
🥾 Битүү, ул сайтай гутал өмсөх
🌬️ Салхи ихтэй үед ургамал цэвэрлэхгүй байх
🚿 Цэвэрлэгээ дууссаны дараа гар, нүүрээ сайтар угааж, хувцсаа солих

⚠️ Харшлын шинж тэмдэг илэрвэл цэвэрлэгээг зогсоож, багш болон эмчид мэдэгдээрэй.

09/09/2026

📖 БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 40.2 ДУГААР ЗҮЙЛ. ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ҮҮРЭГ.

1. Гэр бүлийн орчинд хүүхэд сурч хөгжих таатай нөхцөл бүрдүүлж, багштай хамтран ажиллах.
2. Хүүхдийг 5 настайд нь сургуулийн өмнөх боловсролд, цаашид ерөнхий боловсролд заавал хамруулах.
3. СӨБ-д хамрагдаж буй хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн зардлыг хариуцах.
4. Хүүхдийн нас, хөгжил, зан төлөвийг ойлгож, хүндэтгэн, тусалж, хараа хяналтгүй орхихгүй байх.
5. Сургуулийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журамд нийцсэн шаардлагыг биелүүлэх.
6. Багшийн нэр хүндийг гутаан доромжлохгүй, хүндэтгэлтэй, соёлтой харилцах.
7. Хүүхдийн хөгжил, төлөвшил, эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, дүрэмт хувцсаар хангах.
8. Сургууль, цэцэрлэгээс зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож, багш болон эцэг эхийн төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах.
9. Хуульд заасан тодорхой зардлын хэсгийг хариуцах.
10. Хуульд заасан бусад үүргийг биелүүлэх.

Address

Дорноговь аймаг Сайншанд сум 8-р баг ЕБ 1-р сургууль
Sain-Shand

Telephone

+97670522758

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь Сайншанд нэгдүгээр сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Дорноговь Сайншанд нэгдүгээр сургууль:

Shortcuts

Share

Category