24/04/2026
🌟👍😘 ❤️🫶 🌟
Н.Мөнхжаргал багштай
2а ангийн сурагч Г.Эрхэм-Эрдэнэ маань
суралцах их хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлээрээ үе тэнгийнхнээ манлайлан,
өөрийн амжилтаараа анги хамт олноо алдаршууллаа 👏✨
✅ Тэрээр 1мин 30 сек дотор 1–10 хүртэлх хүрдээ түгдрэлгүй, цээжээр хурдан уншиж,
✅ Гайхалтай 1–10 хүртэлх хүрдээ англи хэлээр ч чөлөөтэй уншиж🫢
хэмээх бахархам амжилтын эзэн боллоо. 🏆❤️🫶👍
✅ Жижигхэн алхам мэт боловч
жинхэнэ хичээл зүтгэл, тэвчээр, уйгагүй чармайлтын үр дүн гэдгийг
тэрээр өөрийн биеэр үлгэрлэн харууллаа.
✨ Хичээвэл хүрч болдгийн тод жишээ болсон бяцхан шавьдаа халуун баяр хүргэе!
Цаашдын сурлага, хөгжилд нь улам их амжилт, гэрэл гэгээ, инээмсэглэл дүүрэн өдрүүдийг хүсэн ерөөе. 🫶❤️👍😘
Үргэлж хүүхдүүд ээ дэмжин хамтран ажиллаж байдаг мундаг хүүгийнхээ гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье. ❤️
24/04/2026
🎉 🎉
Н. Мөнхжаргал багштай 2а ангийн бяцхан шавь нар маань
✅ ”аа амжилттай, үр дүнтэй зохион байгууллаа. 🫶👍
Сурагчид маань хичээл зүтгэл, тэвчээр хичээнгүй байдлынхаа үр шимийг
үзүүлж, хүрд цээжлэх чадвараа бататган,
өөртөө итгэх итгэлээр дүүрэн оролцсон нь бахархалтай байлаа.❤️🙏
Хүүхэд бүрийн хичээл зүтгэлийг дэмжиж,
хөгжилд нь хөтөлсөн багшдаа талархал илэрхийлье. ❤️🫶
✅ Бяцхан шавь нартаа цаашдын сурлага урлаг, спортын өндөр амжилт хүсье.❤️
23/04/2026
2026.04.22.
❤️❤️😘 #ТАЛАРХАЛ❤️🫶👍
📚✨ 1-р ангийн бяцхан сурагчдын маань тайлант уншлага амжилттай зохион байгуулагдлаа. ✨📚
✅ Анхны үсгээ холбож, авиа нийлүүлж сурсан бяцхан сурагчид маань өнөөдөр өөртөө итгэлтэйгээр уншиж, мэдсэн
сурсан аа бахархалтайгаар үзүүллээ.
Тэдний цэвэрхэн дуудлага, хичээл зүтгэл, нүдэндээ оч гялалзуулсан тэрхүү чармайлт
багш, эцэг эх бидний сэтгэлийг үнэхээр уяраалаа. 😘❤️
✅ Энэхүү тайлант уншлага нь
📖 сурах хүсэл тэмүүллийг бадраасан
🌱 өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн
✨ хамтын хөдөлмөрийн үр шимийг харуулсан үнэ цэнтэй үйл явдал боллоо.
✅ Бяцхан уншигчдадаа халуун баяр хүргэж, дэмжин оролцсон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.🙏
Анги удирдсан Д.Отгонсүрэн багшдаа ажлын амжилт хүсье. 👍🫶
Жижиг алхам бүр том амжилтын эхлэл байдаг 🌟
Бяцхан сурагчид маань улам ихийг сурч, улам тод гэрэлтэх болтугай!
19/04/2026
❤️ ❤️
Сэлэнгэ аймгийн бага боловсролын багш нарын дунд зохион байгуулагдсан.
✅
✅
✅
үйл ажиллагаанд манай сургуулийн бага ангийн багш АБТА Н.Мөнхжаргал амжилттай оролцож,
төрөл
🥇
👏 төрөлд
4-р байр тус тус эзэлж, бахархам амжилт гаргалаа. Энэхүү амжилт нь багшийн ур чадвар, хичээл зүтгэлээс гадна хамтын ажиллагаа, харилцан суралцах соёлыг тод томруун илэрхийлсэн үр дүн байлаа.👍👌
✅ Тус уралдаан нь багш нар бие биенээсээ суралцаж, туршлага солилцсон, багийн ажиллагааг дэмжсэн үр өгөөжтэй арга хэмжээ болон өндөрлөлөө.👍
✅ Амжилтад нь үнэтэй хувь нэмэр оруулсан баг бүрэлдэхүүн, хамтран ажилласан багш, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Цаашдын ажил, үйлсэд нь өндөр амжилт хүсье!👍❤️
Хичээл зүтгэл ямагт амжилтыг дагуулдаг.
16/04/2026
🐢 !
ГЭЖ ШАХАХ НЬ ДАВУУ ТАЛЫГ НЬ ҮГҮЙ ХИЙДЭГ ГЭВЭЛ ТА ИТГЭХ ҮҮ? 🤔
"Хурдан гутлаа өмсөөч!", "Хурдан идээрэй, хоцорлоо!", "Чи яагаад ийм удаан байдаг юм бэ?"... Энэ үгс таны амнаас өдөр бүр гардаг уу? Өөрийн гэсэн удаан хэмнэлтэй (My pace) хүүхдийг байнга шавдуулах нь тэдний төрөлх зан чанарын "гэрэлтсэн талуудыг" унтраах аюултай байдаг байна. ✨🌑
1. Удаан хүүхэд бол "Тайван бөгөөд зөөлөн" хүүхэд 🌸
Өөрийн хэмнэлээрээ байдаг хүүхдүүд ихэвчлэн маш эелдэг, зөөлөн сэтгэлтэй, аливаад нухацтай ханддаг. Гэтэл бид "Хурдал!" гэж загнасаар байвал хүүхэд:
* "Би аав, ээжийгээ зовоож байна" гэх гэм буруугийн мэдрэмжтэй болно.
* Өөртөө итгэлгүй болж төлөвшинө.
* Төрөлх "зөөлөн, тайван" чанараа алдаж эхэлнэ.
2. Энэ бол хүмүүжлийн алдаа биш, төрөлх зан чанар 🧬
Хүүхэд удаан байгаа нь таны буруу биш, хүүхдийн залхуугийнх ч биш. Энэ бол зүгээр л түүний темперамент буюу төрөлх хэмнэл. Ийм хүүхдийг шахаж, хүчилснээр хурдан болгож чадахгүй, харин ч стресстүүлж, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийнэ.
✅ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?
🌸 Хугацаанд нь амжихгүй бол та туслахад зүгээр: "Миний хүү өөрөө хийх гэж хичээж байна, мундаг байна. Одоо хоцрох гээд байгаа учраас энэ удаа ээж нь туслаад өгье" гэж хэлээд гутлыг нь өмсүүлж, хувцсыг нь товчилж өгөхөд буруудах зүйлгүй. Хүүхэд том болох тусам аяндаа өөрөө хурдан хийж сурна.
🌸 Гэртээ "өөрийнхөөрөө байх" хугацааг өг: Гадуур яарч байгаа үед тусалдаг ч, гэртээ байхдаа түүнийг өөрийнх нь хурдаар байлгах орон зайг эцэг эхчүүд бид гаргаж өгөх хэрэгтэй.
✅ ЗӨВЛӨМЖ: Хүүхдийнхээ төрөлх занг хүлээн зөвшөөрч, буруутгахгүйгээр чиглүүлэх нь хамгийн том хүмүүжил юм. ✨
15/04/2026
🙏❤️
📚✨ “Сурагчдын хөгжлийг дэмжсэн англи номын чуулган” амжилттай зохион байгуулагдлаа.
Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудын дунд Спорт сургуулиас зохион байгуулсан тус чуулганд 9а ангийн сурагч н.Дэлгэрхишиг маань амжилттай оролцож, “Англи ном унших арга зүйд суралцсан нь” сэдвээр илтгэлээ тавьлаа.
Сурагчийнхаа авьяас чадвар, хичээл зүтгэлийг дэмжин чиглүүлж, амжилттай бэлтгэсэн англи хэлний Д.Орхонсэлэнгэ багшдаа халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. 👏
📖 Суралцах хүсэл эрмэлзэл, зөв арга барил хоёр нийлбэл хүүхэд өөрөө өөрийгөө хөгжүүлж чаддгийн тод жишээ боллоо.
#СурагчдынХөгжил #АнглиХэл #Бахархал
15/04/2026
#ТАЛАРХАЛ❤️👍🫶 2026.04.15.
🍲🍕 Сурагчдын эрүүл мэндийг дэмжсэн амттай , халуун сэтгэл шингэсэн хоол
✅ Хаврын улиралд сурагчдын дархлааг дэмжих зорилгоор үдийн цайнд гараар хийсэн халуухан пицца, шим тэжээлтэй брокколины шөлөөр үйлчилж байна. ❤️
✅ Хүүхэд бүрийн эрүүл мэнд, идэвхтэй суралцах чадварт анхааран, амт чанартай, илчлэг сайтай хоол бэлтгэн хүргэж буй тогооч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж , ажлын өндөр амжилт хүсье.
✅ Та бүхний хөдөлмөр бол ирээдүйн эрүүл, аз жаргалтай хүүхдүүдийн үндэс билээ. 👏
12/04/2026
😇😇😇Урин дулаан цаг ирсэн тул хүүхэд бүрийг эрсдэлээс хамгаалж, дараах зөвлөмжийг мөрдөхийг хүсэж байна.🙏
✅ Зам тээврийн аюулгүй байдал
*Маршрутаа мөрдөх:**
"Гэр – Сургууль – Гэр" маршрутыг хатуу баримталж, замаас хазайхгүй, зөв замаар зорчих.
✅ Харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх Бага ангийн хүүхдийг заавал насанд хүрсэн хүний хараа хяналт доор
👍
✅ Дугуйтай сурагчид:
*Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, хамгаалалтын малгай өмсөж, аюулгүй замаар зорчих.👍
✅ Цаг ашиглалт ба Дэг журам
Хичээл эхлэхээс 10-15 минутын өмнө ирэх. Цагаасаа хэт эрт ирж, сургуулийн орчимд хараа хяналтгүй саатахгүй байх.
*Хичээл тарсны дараа:*
Сургуулийн орчимд тоглож сааталгүй, шууд гэр рүүгээ харих.
✅
Сургуулийн орчны соёл
* Дүрэмт хувцас:** Сурагчийн дүрэмт хувцсыг иж бүрэн, цэвэр үзэмжтэй өмсөж хэвших.👍
✅ Биеэ зөв авч явах:
*Сургуулийн дотор болон гадна талбайд нэг нэгнээ түлхэх, ноцолдох, аюултай тоглоом тоглохгүй байж, бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулахаас сэргийлэх.
✅ Эцэг эхчүүдийн анхааралд:
Хүүхэдтэйгээ "Аюулгүйн зураглал"-ын талаар тогтмол ярилцаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зааварчилгааг өгөх.
✅ Санамж: Хүүхдийн аюулгүй байдал та бидний хамтын хариуцлага юм.
12/04/2026
!
🤗
4 сарын 13-наас хичээлийн жилийн сүүлийн👍 улирал буюу III улирлын хичээл эхэлнэ.
👏 Нэг жилийн туршид сурсан мэдсэнээ дүгнэх, дүгнүүлж шалгуулах хариуцлагатай үе ирлээ. 👍
📌Урин хаврын улиралд сурагч бүрийн анхаарах зүйлүүд:
✅ Сурагчийн дүрэмт хувцсаа бүрэн зөв, цэвэрхэн өмсөнө. 👍
✅ Өглөө, өдрийн ээлжийн хичээлээс хоцрохгүй, таслахгүй. Орой эрт унтаж, утас зөв ашиглаж хэвших. 👍
✅ Хичээлийн 40 минутад бусдад саад болохгүй, зөвхөн багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж хичээлдээ идэвхтэй оролцоно. 👌
✅ Дээрх дадал хэвшлийг бий болгоход эцэг эх, асран хамгаалагчид та нарын минь дэмжлэг, хяналт чухал шүү.👌👍
🤗ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ 👍💯
06/04/2026
❤️👍
📣 🇲🇳
2026 оны 4-р сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд
Монголын хүүхдийн ардын урлагийн төв сангаас зохион байгуулагдсан Улсын хүүхдийн урлагийн их наадамд манай сургуулийн бүжгийн хамтлаг болон дуу хөгжим, яруу найраг, гар урлал, язгуур урлаг гэсэн 10 төрөлд суралцагсад маань амжилттай оролцож, бахархам амжилтуудыг үзүүллээ.
🎖️ Амжилтууд:
🏆 Дэглэлт төрөл “Хүлгийн айзам” Бага нас "Болоршигтгээ-1
🏆 Гоцлол хөгжим 8а ангийн сурагч
У. Энх-Амгалан "Бөмбөр"
🥇 Хайчилбар, гар урлал 1-р байр
5а ангийн сурагч Д. Энгүүн.
🥈 Гоцлол бүжиг эр 2-р байр
8а ангийн сурагч Э. Хүслэн.
🥈 Дэглэлт бүжиг хамтлаг 2-р байр
12а ангийн сурагч Б.Цэнд Б.Анужин С.Энхжин
🥈 Яруу найраг 2-р байр
10а ангийн сурагч Г. Чингүүн
🥉 Гоцлол бүжиг эм 3-р байр
6а ангийн сурагч Б.Хүслэнзаяа
🥉 Язгуур урлаг 3-р байр
8а ангийн сурагч А. Мөнхдөл Б. Бат-Эрдэнэ
🥉 Гоцлол дуу 3-р байр
6а ангийн сурагч Б. Отгон-Эрдэнэ
🥉 Уран зураг 3-байр
5а ангийн сурагч Д.Энгүүн
🥉 Латин холимог 3-р байр Ахлах охидууд амжилттай оролцож
✅ 2026.05.3-5 өдрүүдэд
✅ БНХАУ-д зохион байгуулагдах
оролцох эрх авлаа👍🫶❤️🙏
✅ Бэлтгэл сургуулилтаа таслалгүй, цаг баримтлан идэвх зүтгэлтэй оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэе.👍❤️
✅ Мөн сурагчдынхаа амжилтад мэргэжлийн ур чадвар гарган үнэтэй хувь нэмэр оруулсан:Сургуулийн маань
✅ Сэтгэл зүйч МУСТА, АБТА А.Алтансувд
✅ Хөгжмийн багш МУСТА У. Ганболд
✅ Зураг зүйн багш АБТА Д. Гантогоо
✅ Технологийн багш Б.Түвшинзаяа
✅ Сургалтын менежер Н. Мөнхнаран
болон үргэлж дэмжиж, хамтран ажилласан удирдлага, хамт олон, эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.👍🫶
✨ Энэ бүх амжилтын ард багш сурагчдыг удирдан чиглүүлж, урам зориг өгч, хүсэл мөрөөдлийг нь бадрааж байдаг сургуулийн захирал Б.Болд багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.❤️🫶
🌟 Нийт сурагчдадаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье. Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай. 🙏❤️
31/03/2026
📱
1. 😡 Утас хураахад уурлах
→ Уйлж, уурлаж, хяналтаа алдах
👉 Энэ нь “хамаарал” үүссэний дохио
2. 📵 Бусад зүйлд сонирхолгүй болох
→ Тоглох, ном унших, гадаа гарах сонирхол буурна
3. 😴 Нойр муудах
→ Шөнө утас оролдож унтах цаг алдагдана
4. 🧠 Анхаарал төвлөрөл муудах
→ Хичээл, даалгаварт төвлөрч чадахгүй
5. ⏱ Цагийн хяналтгүй болох
→ “Дахиад 5 минут” → хэдэн цаг болж хувирна
👉 2–3 шинж зэрэг илэрвэл аль хэдийн хэт хэрэглээ болсон байх магадлалтай
30/03/2026
💙 ! 💙
Сургуулийнхаа эрхэм эмч Б.Оюунгаа танд
Эмч нарын баярын өдрийн чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Өдөр бүр хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө чимээгүйхэн зүтгэж, энэрэнгүй сэтгэл, ажилсаг зангаараа олонд үлгэрлэн ажиллаж байдаг тандаа баярлалаа.
Таны мэргэжлийн ур чадвар, даруу төлөв, нямбай хандлага нь бид бүхний бахархал билээ.
Цаашдын ажил үйлсэд тань эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.🌿