Сэлэнгэ аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

  • Home
  • Mongolia
  • Sühbaatar
  • Сэлэнгэ аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Сэлэнгэ аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ СЭЛЭНГЭЧҮҮД ХАМТДАА.
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИЛ - 2022 ОН

Албан ёсны пэйж хуудас

01/09/2026
📚🎒 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!Эрдэм мэдлэгийн их өргөөнд хөл тавьж, шинэ мэдлэг, шинэ нөхөрлөл, шинэ мөрөө...
31/08/2026

📚🎒 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Эрдэм мэдлэгийн их өргөөнд хөл тавьж, шинэ мэдлэг, шинэ нөхөрлөл, шинэ мөрөөдлөөр дүүрэн нэгэн жилийг эхлүүлж буй нийт сурагч хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Анхлан сурагч болж буй бяцхан үрсийнхээ догдлол, баяр хөөрийг хуваалцаж, хүүхэд бүрийнхээ сурах хүсэл тэмүүлэл, авьяас чадвар, амжилтыг дэмжин ажиллаж буй эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ мөн баярын мэнд хүргэе.
🌱 Хүүхэд бүрийн сурах хүсэл тэмүүлэл бадарч,
📖 Эрдэм мэдлэгийн зам нь дардан байж,
🌟 Авьяас чадвар нь хөгжиж,
💙 Аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн хичээлийн жил байх болтугай.
Хүүхэд бүрийн хөгжил, хамгаалал, сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа!
🎉 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

31/08/2026

«ХҮҮХЭД БОЛ ТОЛЬ -ЭЦЭГ ЭХИЙН ХАРИЛЦАА ААШ ЗАНГ ХҮҮХЭД ЯГ Л ТОЛЬ ШИГ ТУСГАН АВДАГ. ХЭРҮҮЛ МАРГААН ХҮҮХДИЙН СЭТГЭЛД НАСАН ТУРШИЙН СЭВ СУУЛГАДАГ ..‼‼

31/08/2026

🚫 «АВЛИГААС ТАТГАЛЗЪЯ- БҮҮ ӨГ, БҮҮ АВ‼️»

Авлигатай Тэмцэх Газар Авлига нь нийгмийн шударга байдал, хүүхэд, гэр бүлийн аюулгүй орчинд сөргөөр нөлөөлдөг тул иргэн бүр «Бүү өг, бүү ав» зарчмыг баримтлах нь чухал юм.

Хэрэв та авлигатай холбоотой зөрчил, асуудалтай тулгарвал тусгай дугаарын 1-110 утсанд залгаж, мэдээлэл өгөн хамтдаа тэмцээрэй.
☎️ Мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх дугаар: 1-110

#АвлигагүйНийгэм #ШударгаИрээдүй #110 #ХГБХХЕГ

31/08/2026

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ:

🍀Өдөрт 2-3 цаг тоглох шаардлагагүй. Өдөрт ердөө 15-20 минутыг гар утас, зурагтаас бүрэн ангид, зөвхөн хүүхэддээ зориулж хамт тоглоход л хүүхдийн сэтгэл зүйд асар том эерэг өөрчлөлт гардаг.

☘️«Аав, ээж надтай тоглож байна» гэдэг нь хүүхдэд «Би чухал хүн, би хайрлуулах эрхтэй» гэсэн далд мессежийг өгч, сэтгэл зүйн хувьд аюулгүй, тайван орчинг бүрдүүлдэг.

☘️Түгшүүр, стресс буурна: Эцэг эхтэйгээ инээж, тоглож буй хүүхдийн биед тархах стрессийн даавар (кортизол) буурч, баяр баясгалангийн даавар (допамин, окситоцин) ялгардаг.

31/08/2026
31/08/2026

📢 Хүүхдийн сайн сайхны төлөө хуулиа дээдэлье!
🩵💛🧡Хүүхдийн ирээдүй, эрүүл мэнд, боловсролыг баталгаажуулах тэтгэмжийг хугацаандаа төлж, хариуцлагатай эцэг эх байцгаая.
#УрьдчиланСэргийлье #ХүүхдийнЭрх #ХүүхэдХамгаалал #ХүүхдийнАюулгүйОрчин

Address

Selenge Sukhbaatar Sum
Sühbaatar
43000

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэлэнгэ аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Сэлэнгэ аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар:

Shortcuts

Share

Category