03/06/2026
#2026төгсөгч12а
Uuriintuya Oyunerdene багштай 12а ангийн сурагчид, эцэг эх асран хамгаалагч, халамжлан дэмжигчдэдээ баярлалаа.
Гадна талбайн 4 ш сандлыг хийж бэлэглэлээ.
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хөвсгөл Рашаант Мэргэн Гүн М.Гомбожавын нэрэмжит ЕБС, School, Rashaant.
03/06/2026
#2026төгсөгч12а
Uuriintuya Oyunerdene багштай 12а ангийн сурагчид, эцэг эх асран хамгаалагч, халамжлан дэмжигчдэдээ баярлалаа.
Гадна талбайн 4 ш сандлыг хийж бэлэглэлээ.
01/06/2026
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хүүхэд бүр АЗ жаргалтай
Ээж бүр Эрүүл жаргалтай
Гэр бүл бүр ӨНӨР жаргалтай байг.
Хүн бүр САЙН хүн байг.
01/06/2026
"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ. 🎉🎉🎉
🌍"Хүүхэд бол бидний ирээдүй, өнөөдрийн үнэ цэн"💙
28/05/2026
#СурагчБахархал2026
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд зохиогдсон Аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шагайн харвааны тэмцээнд Рашаант сумын Batsuh Otgonbayr 11ангийн сурагч Б.Отгонбаяр ахлагчтай Дулаан Хаан баг 3-р байр, цуваа харваанд О. Бямбабаяр Дэд байр эзэлсэн амжилтаар бахархаж, халуун баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
Монгол өв соёлоо дээдлэн, үндэсний шагайн харваан спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сурагчдын эрүүл, аюулгүй байдал, хүүхэд хамгааллыг хариуцан оролцуулсан СӨББ-ын биеийн тамирын багш, Монгол Улсын мэргэн Банзрагч Мөнхнасан танд талархал илэрхийлье.
28/05/2026
#ТүншлэлТөгсөгч2026
Тус сургуулийн 1987 оны төгсөгч, Орхон аймгийн 13-р сургуулийн сургалтын менежер, Үндэсний сургагч багш, Монгол Улсын "Зөвлөх" багш Нархажидын Нарантуяа @Н.Нарантуяа санаачлагаар харилцан туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд багшийн арга зүйн хөгжилд хувь нэмэр оруулж, шинэ арга зүйг судалж, туршин хэрэгжүүлэх зорилгоор "Токкацү арга зүй"-н МБНБ-ийн баг манай сургуулийн нийт багш нар, 5,7,9-р ангийн сурагчид, эцэг эхчүүдтэй хамтран ажиллалаа.
25/05/2026
#ХандивСэтгэл @Батмөнх Төмөр-Очир байгууллагынхаа эрүүл, эко, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэхийн төлөө үргэлж сэтгэл, зүтгэлээ гаргаж ажилладагт талархал илэрхийлье. 100м усалгааны шланк хандивласан танд болон таны гэр бүлд сайн сайхныг хүсье.Баярлалаа.
🌅🌅🌅Эртэч-Эрүүл Рашаантчууд🥰
✅Хөвсгөл Рашаант Эрүүл Мэндийн Төв -ийн хамт олны дуудлагаар Эртэч-Эрүүл Рашаантчууд челленжэд Хөвсгөл Рашаант Мэргэн Гүн М.Гомбожавын нэрэмжит ЕБС хамт олон нэгдэж даалгавраа биелүүллээ.
👉Бидний дуудах байгууллага @Отгонэрдэнэ Чимэд эрхлэгчтэй @Цэнгэлийн -Ирээдүй цэцэрлэг хамт олон
⏰48 цагийн дотор бичлэгээ байршуулан дараагийн байгууллагыг дуудан уриалаарай💪💪💪
✅Дасгал хөдөлгөөн бол эрүүл байхын үндэс юм.
🥰🥰Та бүхэндээ амжилт хүсье👍🏻👍🏻👍🏻
11/05/2026
🇲🇳📖 Улс орон даяар гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдаж байгаа нийт ерөнхий боловсролын сургууль, эрдэмтэн багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, халамжлан хүмүүжүүлэгчид та бүхэндээ амжилт хүсье.🤗