11/08/2022
ЗГ-н тэтгэлэг зарлагдах дөхөж байгаа энэ үед өөртөө эргэлзэлж бас догдлон хүлээж буй тэтгэлэгт горилогч нартаа урам өгөх сонирхолтой түүхийг хуваалцая 😎
Намайг Даваацогт Davaatsogt Bold гэдэг. Би 15 гаруй жил Орос хэл судлаж, оросын соёлд дурлаж, чөлөөт цагаараа орос хэлнээс кино, зохиол орчуулж, орос хэл судлаж буй хүүхэд, залууст зөвлөж, сургаж, өөрийн орос хэлний мэдлэгээ алхам алхмаар хичээж буй энгийн нэгэн русист.
Анх 2000 онд I ангид ордог жил аав маань намайг хувийн сургуульд хөтөлж оруулсанаас хойш VIII ангиа төгсөтлөө орос хэл судласан.
Дунд сургуулиа төгсөөд ОХУ-д сурахыг хүссэн ч гэр бүлийн байдлаасаа болоод явж чадалгүй МУИС-д элсэж 2015 онд орос хэл, шинжээчийн мэргэжлээр дүүргэсэн.
Сурагч байхдаа олимпиадад тогтмол орж өөрийн мэдлэгээ сорьдог байсан. Оюутан болоод улсын орос хэлний олимпиадаас 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн. Энэ нь надад ОХУ-д сурах хүслээ гүйцэлдүүлэхэд түлхэц болсон юм.
РЦНК буюу Оросын боловсрол, соёл, шинжлэх ухааны төвд зохион байгуулагддаг Оросын ЗГ-н тэтгэлэгт хамрагдаж өөрийн хүссэн сургуульдаа магистрын зэрэг хамгаалах боломжтой болсон.
🤱Ээжтэйгээ хоёулаа амьдардаг миний хувьд тэтгэлэг бол хамгийн том дэмжлэг байлаа ❤
Тухайн үеийн ханшаар бодож үзвэл: нийт 20 гаруй сая төгрөгийн 💵 сургалтын төлбөрийг өрхийн төсвөөсөө хөнгөлсөн юм.
2018 онд магистраа амжилттай хамгаалж цаашид дахин сурах хүсэлтэй байсан тул мөн л 🇷🇺ОХУ-ын ЗГ-н тэтгэлэг горилж РЦНК төвд дахин хүсэлт гаргаж аспирантур (дэд доктор)-т сурах эрх авсан. Ийнхүү олдсон боломжоо алдалгүй, улам хичээсээр 2022 оны 7-р сард аспирантураа амжилттай хамгаалж одоо өөрийн сурч мэдсэн боловсрол, олж хуримтлуулсан туршлагаа ОХУ-д дээд боловсрол эзэмших хүсэлтэй дараагийн үеийн дүү нар, найз нөхөдтэйгөө хуваалцаж, бага ч атугай хэрэгтэй мэдээллийг тэдэнд хүргэж байна. Боломж үргэлж бий, харин боломжийг алдалгүй барьж авах нь чухал. Тэтгэлэгт өрсөлдөж буй дүү нартаа амжилт хүсье!