19/09/2026
🌏 “WORLD CLEANUP DAY IN 6”
📌Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газар, Прокурорын газар, Өлгий сумын ЗДТГазар, Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Төрийн банк, Засаг даргын дэргэдэх мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клуб, МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтран “CLEANUP” цэвэрлэгээний арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.
📌Тус арга хэмжээний хүрээнд Өлгий сумын “Ховд гол”-ын эрэг болон 12 дугаар багийн нутаг дэвсгэр дэх эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж, нийт 3.5 гаруй тонн хог хаягдлыг ачиж, төвлөрсөн хог хаягдлын цэгт хүргүүлэв.
📌Цэвэрлэгээний үйл ажиллагаанд зохион байгуулагч байгууллагуудын ажилтан, хүүхдийн байгууллагын төлөөлөл болон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зэрэг нийт 140 гаруй хүн идэвх санаачилгатай оролцлоо.
Мөн арга хэмжээнд оролцогчдыг шаардлагатай бээлий, шуудай, хогны уут, хог тээвэрлэх автомашин, шатахуун болон сурталчилгааны материалаар хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Өлгий сумын ЗДТГ, БОГазар, МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар болон Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны удирдлагууддаа талархал илэрхийлье.🙏🏻😇
Нэг өдөр – нэг зорилго – нэг дэлхий.
Хамтдаа цэвэрлэж, хамтдаа хамгаалъя! 🌍🤝
#ЦэвэрОрчин #Байгаль #ӨлгийСум