Ruminous club of NUM

Ruminous club of NUM “Солонгос судлал”-ын хөтөлбөрийн дэргэдэх солонгос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх “RUMINOUS” клуб

25/06/2026

Hiceel hurdan oroosoi🥹🫂❤️
#루미너스 #동아리활동

23/05/2026

Uhtlee hamt baimaarrrrrrrr🔥🙌🏻🙌🏻

20/05/2026

Doesn’t matter🎸

21/04/2026

Та төгсөөд ямар ажил хийхээ мэдэхгүй байна уу?🤔🤔
Солонгос орон судлал, солонгос хэлний орчуулгаар сурдаг оюутан, мөн БНСУ-д ажил эрхлэх хүсэлтэй оюутнуудад зориулсан тусгай лекц😎

Илтгэгч: МУИС-ийн "Гадаад хэлний орчуулга (Солонгос)" хөтөлбөрийн 2022 оны төгсөгч Ц. Болортуул
Сэдэв: "БНСУ дахь монгол оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийн боломж"

Илтгэгч тус лекцээр БНСУ дахь хөдөлмөр эрхлэлтийн боломж, шинэ төрлийн ажлын байрны үүсэл, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, мөн CV-ээ бичиж байсан туршлагаасаа хуваалцах юм.👏

Та бүхнийг идэвхтэй хамрагдана гэдэгт итгэлтэй байна.🤗
Хамт суух найзаа MENTIONN!!!!!!!!

17/04/2026

📌КАН СОНВӨН БАГШИЙН НЭРЭМЖИТ
ТЭТГЭЛЭГ ДУУСАХАД 2 ӨДӨР ҮЛДЛЭЭ📌

✨МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой тэтгэлэгт та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

💙Бүрдүүлэх бичиг баримт💙
1.Анкет
2.Дүнгийн тодорхойлолт
3.Хүсэлт
4.Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон байх
5.бусад материалууд

ХУГАЦАА: 2026 оны 04 сарын 20 15:00 цагт дуусна.
Дэлгэрэнгүй мэдээллийг :

https://news.num.edu.mn/?p=114682&fbclid=IwdGRjcARO-ZhleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeDwNBj0PeXMkxsHNtXIFxVymqcPDO4muCkk5EnbgNifuABXguIuS2CcnEWOQ_aem_S5SmKAKTEobe36qU46o7kQ

Мэдээлэл авах утас: 77307730-1514,95999954
☝️ТА ЯАРААРАЙ ☝️

#몽골국립대학교 #монголулсынихсургууль

15/04/2026

🚨БҮРТГЭЛ ХААГДАХАД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

“ХОГГҮЙ ТЭРЭЛЖ 2026” сайн үйлсийн аянд МУИС-ийн солонгос орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрийн оюутнууд нэгдэж байна. 🌳🪵🍀

Бүртгэлийг 4сарын 16-ны 23:59 цагт хаах тул та амжиж бүртгүүлээрэй!🤗
https://forms.gle/GE7cpoWxVpiFCgRd9

#몽골국립대학교 #봉사활동 #자연 #테를지국립공원 #루미너스

300'000₮-ИЙН ЭЗЭН ТОДРОХОД ХЭДХЭН ХОНОГ ҮЛДЛЭЭ.🚨🚨🚨📣 MASCOT бүтээх уралдааны 2-р шатны бүтээлүүд ирсэн байна.🤗Та бүхэн та...
13/04/2026

300'000₮-ИЙН ЭЗЭН ТОДРОХОД ХЭДХЭН ХОНОГ ҮЛДЛЭЭ.🚨🚨🚨

📣 MASCOT бүтээх уралдааны 2-р шатны бүтээлүүд ирсэн байна.🤗
Та бүхэн таалагдсан бүтээл дээрээ like дарж оролцогчдыг байр эзлэхэд нь томоохон хувь нэмэр оруулаарай~😉🙆🏻‍♀️🙆🏻

Эдгээр бүтээлүүдийг Facebook хуудсан дахь like, share-ийн тоо болон шүүгчдийн үнэлгээгээр эцсийн ялагчдыг тодруулна.
Цахимд байршуулах хугацаа: 2026.04.13 ~ 04.16
Үүний дараа уралдааны эцсийн ялагчдыг тодруулж шагнал гардуулах болно.

Та бүхэнд амжилт хүсье!
Тэмцээний удирдамж👇
https://drive.google.com/.../1i3PJkJw4NEgSZXrF1ap.../view...
Лавлах: 99769797
#루미너스 #동아리활동 #한국학 #몽골국립대학교 #동아리 #마스코트

10/04/2026

📢 ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА!

🎓 Намъянжү Монгол боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг зарлагдлаа!
МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлагаараа манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудад зориулагдсан тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.
👩‍🎓Хамрах хүрээ: МУИС-н 2,3-р түвшний идэвхтэй суралцагч

Нийт 12 оюутан шалгарцулахаас👇
• Солонгос хэлний орчуулга, орон судлал– 5
• ОУХНУС (Солонгос хэл судалдаг) – 3
• Бусад хөтөлбөр – 4

✅ Шаардлага:
• МУИС-ийн 2~3-р түвшний бакалаврын оюутан байх
• Төлбөрийн дэмжлэг шаардлагатай
• Давхар тэтгэлэггүй

📄 Бүрдүүлэх материал:
Анкет, дүнгийн тодорхойлолт, орлогын баримт, амжилтын гэрчилгээ

⏰ Хугацаа: 2026.04.21 /12:00 хүртэл/
📍 Хаана: МУИС – Оюутны хөгжлийн газар, 306 тоотод бүрдүүлсэн материалаа өгнө.

✨ Боломжоо бүү алдаарай! Ирээдүйгээ өнөөдрөөс бүтээцгээе 💙

Дэлгэрэнгүйг:
https://news.num.edu.mn/?p=114574

#몽골국립대학교 #тэтгэлэгтэйсурах #муисийноюутанмонголынирээдүй #муис

“ХОГГҮЙ ТЭРЭЛЖ 2026” сайн үйлсийн аянд оролцохыг уриалж байна🤗👏.           “Солонго-ХОНХ” хөтөч, орчуулагчдын нэгдсэн хо...
07/04/2026

“ХОГГҮЙ ТЭРЭЛЖ 2026” сайн үйлсийн аянд оролцохыг уриалж байна🤗👏.

“Солонго-ХОНХ” хөтөч, орчуулагчдын нэгдсэн холбооноос 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү сайн үйлсийн аянд МУИС-ын Солонгос орон судлал, орчуулгын хөтөлбөрийн багш, оюутнуудыг оролцохыг уриалж байна.🤩

👫Тэнхимийн оюутан залуус өргөнөөр хамрагдсанаар:
• Хамт олонтойгоо танилцах
• Бүтэн өдрийг хамтдаа өнгөрүүлж дотносох
• Амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрөөх
• Агаарт гарч хичээлээсээ түр амсхийх
• Сайн дурын ажил хийсэн гэрчилгээтэй болох гэх мэт олон давуу талтай.

⏰ Хэзээ?
• 2026 оны 4 сарын 25 (Бям)
• 07:30 - Дүнжингарав худалдааны төвийн урд нээлтийн үйл ажиллагаа
• 08:00 - Автобус Горхи–Тэрэлж рүү хөдлөх
• 18:00~20:00 - Хаалтын ажиллагаа
🚍 Оролцогчдыг Горхи–Тэрэлж рүү хүргэж, аяны дараа буцаан Улаанбаатар хотод эхэлсэн цэгт хүргэснээр аян өндөрлөнө.

🎒 Оролцогчдод:
• 💧 Уух ус, амттан
• 🍱 Өдрийн болон оройн хоол
• 🧤 Бээлий, багаж хэрэгсэл
• 🚌 Ирж, очих нэгдсэн автобусаар үйлчилнэ.

👇МУИС-СОС-ынхны нэгдсэн журмаар БҮРТГҮҮЛЭХ ЛИНК
https://forms.gle/5XCKTJ9KGYwCmM9f6
• Хураамж: 10'000₮
• Хаан банк: IBAN: 49000500 5114606879 (Гэрэлмаа)
• Гүйлгээний утга: Овог,нэр + утасны дугаар (бүтэн бичих)

🌱 Байгаль эх орноо хамгаалж, хоггүй аялал жуулчлалыг хамтдаа түгээцгээе!
#ХоггүйТэрэлж2026 #СайнҮйлсийнАян #ХоггүйМонгол #БайгальХамгаалал #몽골국립대학교 #한국학 #동아리활동 #루미너스

📣 MASCOT бүтээх уралдааны эхний шатны хариу гарлаа🤗.Шалгарсан оролцогчдодоо баяр хүргэе!👏 2-р шатны заавар:Оролцогчид өө...
07/04/2026

📣 MASCOT бүтээх уралдааны эхний шатны хариу гарлаа🤗.
Шалгарсан оролцогчдодоо баяр хүргэе!👏

2-р шатны заавар:
Оролцогчид өөрсдийн бүтээлээ дурын 3 сэтгэл хөдлөл илэрхийлсэн байхаар өөрчилж илгээнэ. Бүтээлүүдийг Facebook хуудсанд байршуулж хандалтын тоо болон шүүгчдийн үнэлгээгээр эцсийн ялагчдыг тодруулна.

Бүтээл илгээх хугацаа: 2026.04.07 ~ 04.12
Цахимд байршуулах хугацаа: 2026.04.13 ~ 04.16
2-р шатанд нь амжилт хүсье!

Тэмцээний удирдамж👇
https://drive.google.com/file/d/1i3PJkJw4NEgSZXrF1apA5fWfJJDL2sj6/view?usp=sharing
Лавлах: 99769797
#루미너스 #동아리활동 #한국학 #몽골국립대학교 #동아리 #마스코트

Address

Nalaikha

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ruminous club of NUM posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Ruminous club of NUM:

Shortcuts

Share