Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв

  • Home
  • Mongolia
  • Mandalgovi
  • Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв

Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв, Education Website, Дундговь аймаг, Сайнцагаан сум, Нарлаг 7-р баг, Ж. Пэлжээгийн гудамж, 1-114 тоот, Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв/48090, Mandalgovi.

Хүний боловсрол нь наснаас үл хамааран, нийгэмд ажиллаж, амьдрах чадварыг хангах үүргийг гүйцэтгэдэг тул сургуульд сурч төгссөнөөр боловсрол эзэмших үйл явц дуусдаггүй бөгөөд боловсрох үйл явц нь тасралтгүй насан туршийн шинжтэй байдаг.

ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ДУНДГОВЬ АЙМГИЙН МАЛЧДЫН УРИАЛГА 🌱 📍2026 оны 06 дугаар сарын 25 | Мандалговь хотМонгол орны бэлчээрийн ...
10/08/2026

ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ДУНДГОВЬ АЙМГИЙН МАЛЧДЫН УРИАЛГА 🌱
📍2026 оны 06 дугаар сарын 25 | Мандалговь хот

Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт өв соёлыг үеэс үед өвлөн тээж яваа Дундговийн малчид *газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, бэлчээр нутгаа хамгаалах, мал аж ахуйгаа тогтвортой хөгжүүлэх* зорилгоор нэгдэж байна.

МАЛЧДЫН АМЛАЛТ
🌿 Бэлчээр сэргээх, хөрс боловсруулах, мод сөөг, тэжээлийн ургамал тариалах мэдлэг, арга туршлагыг эзэмшинэ.
🐑 Малын үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, төрөлжсөн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.
🌱 Бэлчээрийн даацад нийцсэн уламжлалт арга ухаан, орчин үеийн шинжлэх ухаан, технологийг хослуулна.
🌳 Ус, бууцны орчмын талхлагдсан бэлчээрийг мод, бут, тэжээлийн ургамлаар нөхөн сэргээж, өвөлжөө, хаваржааны бэлчээр хамгаалах шинэ жишиг бий болгоно.
🌾 Малчин өрх бүр 5–7 га талбайд салхины хаалт, мод сөөг, олон наст тэжээлийн ургамал тариалах туршилт, судалгаанд оролцоно.

МАЛЧДЫН ХҮСЭЛ
🔹 Мал эмнэлгийн орчин үеийн тогтолцоог бүрдүүлж, малын өвчингүй бүс нутаг болох
🔹 Мал маллагаа, сааль, ноос хяргалт, ноолуур самналтыг технологижуулах
🔹 Хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдах
🔹 Мах, сүү, ноос, ноолуур болон бусад түүхий эдийг орон нутагтаа боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх
🔹 Малын гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх
🔹 Малчдыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх
🔹 Мод, сөөг, олон наст ургамал тарих арга аргачлалд малчдыг сургах

Бид малаа маллаж, нутаг орноо хөгжүүлж, унаган байгалиа хамгаалсан нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хүсэж байна.

Цөлжилттэй тэмцэнэ гэдэг зөвхөн байгалиа хамгаалах тухай биш. Энэ бол малчин өрхийн амьдрал, ирээдүй хойч үеийн тогтвортой амьдралын баталгааг хамгаалах үйл хэрэг юм.

Унаган байгалиа хайрлан хамгаалж,
бэлчээр нутгаа нөхөн сэргээж,
эх орныхоо тогтвортой хөгжлийг
ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

#ЦөлийгХөгжүүлье #Дундговь #дундговийнмалчид #цөлжилттэйтэмцье #бэлчээрээхамгаалъя #тогтвортоймалажахуй #унаганбайгалиахамгаалъя

ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ДУНДГОВЬ АЙМГИЙН МАЛЧДЫН УРИАЛГА 🌱
📍2026 оны 06 дугаар сарын 25 | Мандалговь хот

Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт өв соёлыг үеэс үед өвлөн тээж яваа Дундговийн малчид *газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, бэлчээр нутгаа хамгаалах, мал аж ахуйгаа тогтвортой хөгжүүлэх* зорилгоор нэгдэж байна.

МАЛЧДЫН АМЛАЛТ
🌿 Бэлчээр сэргээх, хөрс боловсруулах, мод сөөг, тэжээлийн ургамал тариалах мэдлэг, арга туршлагыг эзэмшинэ.
🐑 Малын үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, төрөлжсөн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.
🌱 Бэлчээрийн даацад нийцсэн уламжлалт арга ухаан, орчин үеийн шинжлэх ухаан, технологийг хослуулна.
🌳 Ус, бууцны орчмын талхлагдсан бэлчээрийг мод, бут, тэжээлийн ургамлаар нөхөн сэргээж, өвөлжөө, хаваржааны бэлчээр хамгаалах шинэ жишиг бий болгоно.
🌾 Малчин өрх бүр 5–7 га талбайд салхины хаалт, мод сөөг, олон наст тэжээлийн ургамал тариалах туршилт, судалгаанд оролцоно.

МАЛЧДЫН ХҮСЭЛ
🔹 Мал эмнэлгийн орчин үеийн тогтолцоог бүрдүүлж, малын өвчингүй бүс нутаг болох
🔹 Мал маллагаа, сааль, ноос хяргалт, ноолуур самналтыг технологижуулах
🔹 Хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдах
🔹 Мах, сүү, ноос, ноолуур болон бусад түүхий эдийг орон нутагтаа боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх
🔹 Малын гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх
🔹 Малчдыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх
🔹 Мод, сөөг, олон наст ургамал тарих арга аргачлалд малчдыг сургах

Бид малаа маллаж, нутаг орноо хөгжүүлж, унаган байгалиа хамгаалсан нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хүсэж байна.

Цөлжилттэй тэмцэнэ гэдэг зөвхөн байгалиа хамгаалах тухай биш. Энэ бол малчин өрхийн амьдрал, ирээдүй хойч үеийн тогтвортой амьдралын баталгааг хамгаалах үйл хэрэг юм.

Унаган байгалиа хайрлан хамгаалж,
бэлчээр нутгаа нөхөн сэргээж,
эх орныхоо тогтвортой хөгжлийг
ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

#цөлийгхөгжүүлье #Дундговь #дундговийнмалчид #бэлчээрээхамгаалъя #тогтвортоймалажахуй #унаганбайгалиахамгаалъя

🇲🇳 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ! 🇲🇳🎉 Эрийн гурван наадам дэлгэрч, эх орон минь энх амгалан, ард иргэдийн минь...
11/07/2026

🇲🇳 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ! 🇲🇳

🎉 Эрийн гурван наадам дэлгэрч, эх орон минь энх амгалан, ард иргэдийн минь ажил үйлс өөдрөг, айл өрх бүр аз жаргал, эрүүл энх, элбэг хангалуун байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

🎇🎉🎇Монгол түмний төрт ёс, өв соёл, бахархалт уламжлал үеийн үед мөнхөд бадран дэлгэрч, эв нэгдэл, хөгжил дэвшил үргэлжид түгэн дэлгэрэх болтугай.

🎉🐎🏹🤼Та бүхэн сайхан наадаарай! 🎉🐎🏹🤼

#ҮндэснийИхБаярНаадам #Наадам2026 #МонголНаадам #МонголӨвСоёл #СайханНаадаарай

🍃🍀 МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ЭРДЭНЭШИШ ТАРИАЛАХ СУРГАЛТ 🍃🍀✅️👨‍🏫🍃Тэжээлийн Эрдэнэшиш тариалалтын ач холбогдлыг таниулах, туршилтын ...
10/07/2026

🍃🍀 МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ЭРДЭНЭШИШ ТАРИАЛАХ СУРГАЛТ 🍃🍀

✅️👨‍🏫🍃Тэжээлийн Эрдэнэшиш тариалалтын ач холбогдлыг таниулах, туршилтын талбайд практик ур чадвар олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

👏👏💯 Сургалтыг удирдан зохион байгуулсан "Насан туршийн суралцахуйн төв" - ийн захирал С.Доржпүрэв болон сургалтад идэвхтэй оролцсон суралцагч иргэддээ талархал илэрхийлж, амжилт хүсье.

#суралцагчдундговь #насантуршийнсуралцахуй #амьдрахурчадвар #Малчдадчиглэсэнсургалт #тариалалт #эрдэнэшиштариалалт

👋👋😊 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - аас хоригдол, ...
09/07/2026

👋👋😊 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - аас хоригдол, хоригдогч, баривчлагдсан болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдүүдийн иргэний боловсролыг дээшлүүлэх, тэдэнд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг чанаржуулах зорилгоор “Нэг ном, нэг ухаарал” ном хандивлах аяныг зохион байгуулж буй бөгөөд тус аянд манай байгууллага нэгдлээ.

✅ 📆📚 Аян 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ныг хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх ба бид Дундговь аймгийн Татварын газар Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газар Дундговь аймгийн Боловсролын газар Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар - ын хамт олныг тус аянд нэгдэхийг урьж байна.

✅ 📚✅️ Тус аяны хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хууль тогтоомжийн дагуу шийтгүүлсэн иргэдийг зөв төлөвшилтэй, нийгэмшсэн бие хүн болоход нь хувь нэмрээ оруулахыг уриалж буй бөгөөд идэвхтэй оролцохыг хүсье.

💯🎉Номын хандивын аянд манлайлан оролцож, #СуралцагчДундговь санаачлагад нэгдэж буй иргэд, байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

#насантуршийнсуралцахуйнтөв #насантуршийнсуралцахуй #НэгНомНэгУхаарал
#ХамтынАжиллагаа

👋👋😊МАЛЧИД БОЛОН СОНИРХСОН ИРГЭДИЙН АНХААРАЛД! 🌽🌱Малын тэжээл буюу "ЭРДЭНЭШИШ ТАРИАЛАХ СУРГАЛТ" - д урьж байна.  🌽🌱Эрдэнэ...
09/07/2026

👋👋😊МАЛЧИД БОЛОН СОНИРХСОН ИРГЭДИЙН АНХААРАЛД!
🌽🌱Малын тэжээл буюу "ЭРДЭНЭШИШ ТАРИАЛАХ СУРГАЛТ" - д урьж байна. 🌽🌱

Эрдэнэшиш тариалах арга технологийг бодит туршилтын талбай дээр мэргэжлийн зөвлөгөөтэйгээр суралцах боломжийг бүү алдаарай.

📅 Хэзээ: 2026 оны 7 дугаар сарын 10
🕚 Цаг: 11:00
📍 Цуглах газар: Насан туршийн суралцахуйн төв
🌱 Хөтөлбөр: Төвөөс хамтдаа туршилтын талбайд очиж эрдэнэшиш тариалах практик сургалтад хамрагдана.
📞 Холбоо барих : 99292440
✅ Оролцоо: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Малчид, тариаланчид болон газар тариалан сонирхогч иргэн бүрийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хамтдаа шинэ мэдлэг эзэмшиж, ургацаа нэмэгдүүлэх үр дүнтэй арга туршлагаас суралцацгаая! 🌽🌿

#ЭрдэнэшишТариалах #ПрактикСургалт #ГазарТариалан #ХөдөөАжАхуй #Малчдад #ҮнэТөлбөргүйСургалт #НасанТуршийнСуралцахуй #НасанТуршийнСуралцахуйнТөв #УргацАрвин #ХүнсХөдөөАжАхуй #МонголХөдөө

🇲🇳 ТӨР ТҮМНИЙ ИХ БАЯР ЦЭНГЭЛ НААДАМ 🇲🇳🏹 Үндэсний их баяр цэнгэл наадам 7 дугаар сарын 5-ны өдөр "Өсвөрийн сур харваа"-га...
08/07/2026

🇲🇳 ТӨР ТҮМНИЙ ИХ БАЯР ЦЭНГЭЛ НААДАМ 🇲🇳

🏹 Үндэсний их баяр цэнгэл наадам 7 дугаар сарын 5-ны өдөр "Өсвөрийн сур харваа"-гаар эхэлж, Урианхай болон Буриад сурын харваа амжилттай үргэлжилж байна.

🎊📅 Өнөөдөр Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өндөршил, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын баяр наадам ёслол төгөлдөр эхэлж буй билээ.

🐎 Сойсон хүлэг нь тод магнай
🦅 Аагьсан хүч нь гарьд магнай
🏹 Хараалсан сум нь цэц магнай
🎊 Цугласан олон нь цэнгэлийн манлай болохын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

🇲🇳🏹✨Үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж,
🏹 Сур харвааны уламжлал, ёс заншлаа өвлөн уламжилж,
👨‍👩‍👧‍👦 Хойч үедээ өвлүүлэн түгээн дэлгэрүүлье.

📚

#ҮндэснийИхБаярНаадам
#СурХарваа
#ӨсвөрийнСурХарваа
#УрианхайСур
#БуриадСур
#Дундговь
#МонголӨвСоёл

🍃🍀🍃 ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ТАЛБАЙД ЗҮЛЭГ ТАРИАЛАЛТ ХИЙЛЭЭ. ✅️📆 Дундговь аймгийн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд з...
07/07/2026

🍃🍀🍃 ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ТАЛБАЙД ЗҮЛЭГ ТАРИАЛАЛТ ХИЙЛЭЭ.

✅️📆 Дундговь аймгийн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд засаг даргын тамгын газрын 2026 оны 7 сарын 2 - ны өдрийн 02/1040 албан бичгийн дагуу хуваарилагдсан талбайн хэсэгт :
✅️Талбайн цэвэрлэгээ
✅️Элс болон ус таталт
✅️Зүлэгний үр суулгалт
✅️Эхний бүрэн усалгааг тус тус хийж гүйцэтгэлээ.

#оролцоо
#Манлайлал
#ИргэнийҮүрэг
#ТөрийнАлба

👋👋😊 Бүгдэд өдрийн мэндээ. Дундговь аймгийн цагдаагийн газрын албан хаагчдад : 👩‍🏫📚 "Ёсзүй - Шинэ хандлага" сэдэвт сургал...
07/07/2026

👋👋😊 Бүгдэд өдрийн мэндээ.

Дундговь аймгийн цагдаагийн газрын албан хаагчдад :
👩‍🏫📚 "Ёсзүй - Шинэ хандлага" сэдэвт сургалтыг Г.Цолмон (төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан сургалтын менежер) зохион байгууллаа.

👏👏💯👏👏 Хамтран ажиллаж, байгууллагын албан хаагчдаа сургалт мэдээллийн үйл ажиллагаанд идэвхитэй хамруулсан Дундговь аймгийн цагдаагийн газрын хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.


#мэдлэгурчадвартнасантуршдаасуралцацгаая

🇲🇳 Монгол Улсын Төрийн албаны өдрийн мэнд хүргэе!🎊💯Иргэдийнхээ сайн сайхны төлөө хууль дээдлэн, шударга ёс, ёс зүй, хари...
03/07/2026

🇲🇳 Монгол Улсын Төрийн албаны өдрийн мэнд хүргэе!

🎊💯Иргэдийнхээ сайн сайхны төлөө хууль дээдлэн, шударга ёс, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн ажиллаж буй нийт төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье.

🇲🇳Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай!

🇲🇳Төрийн алба – Итгэл, хариуцлага, шударга ёсны илэрхийлэл.

#ТөрийнАлбаныӨдөр #МонголУлс #ТөрийнАлба #ИргэнТөвтэйТөр #ХариуцлагатайТөр

✅️💯 ХАМГААЛСАН БАЙГАЛЬ - БИДНИЙ ИРЭЭДҮЙ ✅️💯🩵🌍 Эх дэлхийн зочин, эх орны иргэн бүр ирээдүйнхээ төлөө экологийн ул мөрөө б...
02/07/2026

✅️💯 ХАМГААЛСАН БАЙГАЛЬ - БИДНИЙ ИРЭЭДҮЙ ✅️💯

🩵🌍 Эх дэлхийн зочин, эх орны иргэн бүр ирээдүйнхээ төлөө экологийн ул мөрөө багасгах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд сэтгэл оюунаа зориулж, гар бие оролцох үүрэгтэй.

#ХамгаалагдсанБайгальБиднийИрээдүй
#ТогтвортойХөгжлөөрМанлайлъя
#насантуршийнсуралцахуй

Address

Дундговь аймаг, Сайнцагаан сум, Нарлаг 7-р баг, Ж. Пэлжээгийн гудамж, 1-114 тоот, Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв/48090
Mandalgovi

Alerts

Be the first to know and let us send you an email when Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв:

Shortcuts

Share