Бага ангийн багш

Бага ангийн багш Багш бол шавийн эх

21/03/2026
21/03/2026
21/03/2026

👩‍🏫 Үүн шиг тараах материал бэлдэж авахыг хүсвэл BLesson.mn давтлага хичээлийн сайтад багшаар бүртгүүлээрэй. ✨
📚 1–5-р ангийн монгол хэл, математикийн хичээлүүд орсон. 🥳

📖 Ашиглах заавар 👇
https://blesson.mn/Home/Manual

📝 Бүртгүүлэх 👇
https://blesson.mn/Login/

Тоогоор бичих (1,000 хүртэл)👇
https://blesson.mn/Mathematics/TextToNumber/1000
Мянга дотор нэмэх хасах (1,000)👇
https://blesson.mn/Mathematics/PlusMinusAction/1000
Хөрш тоо (1,000 хүртэлх)👇
https://blesson.mn/Mathematics/Sequence/999
Эрэмбэлэх (1,000 хүртэлх)👇
https://blesson.mn/Mathematics/ToSort/1000
1,000-ын бүтэц👇
https://blesson.mn/Mathematics/StructureAction1/1000
Аравт, зуутаар тоймлох (999 хүртэлх)👇
https://blesson.mn/Mathematics/ApproximateNumber/999
5 үйлдэлтэй илэрхийлэл👇
https://blesson.mn/Mathematics/EquationAction/5
3 үйлдэлтэй өгүүлбэртэй бодлого.👇
https://blesson.mn/Mathematics/PlusMinusSentence/3
Х-тэй бодлого (1,000 хүртэлх)👇
https://blesson.mn/Mathematics/FindAction/1000
Мөнгө ашиглах өгүүлбэртэй бодлого.👇
https://blesson.mn/Mathematics/MoneySentence/3
Тохирох 3 оронтой тоог олох👇
https://blesson.mn/Mathematics/FindNumber/3
Юмсыг ангилах👇
https://blesson.mn/Mathematics/ToGroup/
Бусад математикийн дасгал 👇
https://blesson.mn/Mathematics/MathAction

#давтлагахичээл
#математик
#тоободлого
#зургааннас
#долооннас
https://blesson.mn/

11/02/2026
28/01/2026
28/01/2026

“ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “ЗӨВЛӨМЖ” -ӨӨС ...

#МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН БҮЛЭГ

⁉ Асуулт-1: Мэргэжлийн багш нарын бүлэг (МБНБ) үү? Мэргэжлийн хөгжлийн бүлэг (МХБ) үү?

🔸Багш нар сонирхлын бүлгээрээ баг болж хамтран ажиллах хэлбэрийг олон улсад Мэргэжлийн хөгжлийн бүлэг /МХБ/ гэж нийтлэг нэрлэж байна. Монгол улсын боловсролын салбарт 2022 оноос “Мэргэжлийн хөгжлийн бүлэг” гэсэн нэршлээр танигдсан энэхүү үйл ажиллагааг, Боловсролын сайдын 2025 оны А/25-р тушаалд “Мэргэжлийн багш нарын бүлэг” нэршлээр батлагдсан. Нэршлийн хувьд ялгаатай боловч үйл ажиллагааны зорилго, чиглэл, зарчим ижил тул нэг утгаар ойлгоно.

⁉ Асуулт-2: Сургууль, цэцэрлэг дээр ЗАН, МБНБ хоёулаа байх ёстой юу?

🔸2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг эрхэлнэ” гэж заасан байна.

✅Дэлгэрэнгүйг зөвлөмжийн 10-11 дүгээр хуудаснаас... https://online.fliphtml5.com/uzwoj/qbme/

27/01/2026

БАГШИЙГ ДОРОМЖИЛБОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Сүүлийн үед сургуулийн орчинд зарим эцэг эхчүүдийн зүгээс багшийн нэр төрд халдах, ажлын байранд нь дарамт үзүүлэх, хашгирч доромжлох, зөвшөөрөлгүй бичлэг хийх зэрэг ноцтой зөрчлүүд гарч байна. Энэ бол зүгээр нэг “маргаан” биш, Монгол Улсын боловсролын болон хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Иймд багш та өөрийн эрх, үүргийг хууль зүйн үүднээс мэддэг байх нь нэн чухал.

Хуулиар эцэг эх, асран хамгаалагч нь багшийн нэр хүндийг гутаан доромжлохгүй байх, хүндэтгэлтэй хандах, соёлтой харилцах үүрэгтэй. Мөн сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургуулиас тавьсан хууль ёсны шаардлагыг заавал биелүүлэх ёстой.

Хүүхдийнхээ хичээлийг удаа дараа таслуулах, даалгаврыг нь хийлгэхгүй орхих нь зүгээр нэг хайхрамжгүй байдал биш бөгөөд “хүүхдийг үл хайхрах” хэлбэрийн зөрчилд тооцогдож, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулж буй үйлдэл болдог.

Нөгөө талаас багш бол эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинд дарамт шахалтгүй ажиллах хууль ёсны эрхтэй. Хуульд зааснаар аливаа этгээд багш, удирдах ажилтан хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахыг хориглодог. Багшийн зөвшөөрөлгүйгээр ангид нэвтэрч орилох, доромжлох, бичлэг хийж дарамт үзүүлэх нь энэ эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм.

Ийм нөхцөл үүссэн тохиолдолд багш ганцаараа тэвчиж, чимээгүй өнгөрөөх ёсгүй. Сургуулийн захиргаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, багшийн аюулгүй байдлыг хамгаалах, хүүхэд хамгааллын арга хэмжээ авах хуульд заасан үүрэгтэй.

Хэрэв болсон үйл явдлын улмаас таны бие муудаж, сэтгэл зүйн хүнд шоконд орсон бол энэ нь эрүүл мэндэд хохирол учирсныг нотлох баримт болно. Ийм тохиолдолд холбогдох этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй. Та цагдаагийн байгууллагад хандах бүрэн эрхтэй бөгөөд сургуулийн захиргаа таны аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн эцэг эхтэй хийх уулзалтыг заавал захиргааны хяналт дор зохион байгуулах ёстой.

⚖️ Сургууль бол дуртай нь орж орилдог газар биш, хүүхдийн ирээдүй төлөвшдөг орчин.

Address

Mörön

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бага ангийн багш posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share