03/05/2026
Write compound words like these.
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from JOY English Training, Education, Хөвсгөл, Мөрөн, 17-р байрны 2р орц 29 тоот, Mörön.
03/05/2026
Write compound words like these.
27/01/2026
Ганцаарчилсан сургалт орох уу гэж их асуудаг аа. Ганцаарчилсан сургалт байхгүй ээ. Учир нь манайх хүүхэд бүртэй маш сайн тулж, ганцаарчилж хичээллэдэг юм шүү.
Одоогоор манай сургалтын төв 6-9р ангийн сурагчиддаа зориулан хоцрогдол арилгах, түвшин ахиулах, хөгжүүлэх бүх түвшний ангидаа шинэ элсэлт зарласан байгаа.
Англи хэлийг
Аз жаргалтайгаар суръя.
Бүртгүүлэхийг хүсвэл 9658-5188 дугаараар холбогдоорой 😉🥰
16/12/2025
Манай сургалтын төв 2025 оны хамгийн сүүлийн болон 2026 оны хамгийн эхний элсэлтээ бүх насны ангилалд 99К болгож англи хэл сурахыг хүссэн хүн бүхэнд ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ барьж байна.
Хэрвээ таны эргэн тойрны хэн нэгэн
⚪️Хэл сурахаас халшраад байгаа бол,
🟢Хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол,
🔴Хичээлийн хоцрогдолоо нөхмөөр байгаа бол,
🔵Бие дааж хичээллээд ахиц гарахгүй байгаа бол,
🟤Мэдээд байгаа ч хэрэглэж чадахгүй байгаа бол,
🟣Багшийн заавар, чиглүүлэг хэрэгтэй байгаа бол,
🟠АНГЛИ ХЭЛИЙГ АЗ ЖАРГАЛТАЙГААР СУРМААР БАЙГАА БОЛ бидэнтэй хамт суралцахыг урьж байна.
Та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй.
https://docs.google.com/forms/d/1h93Vmnl45r-O0NwNhBLdKQscNfi-V0C0qkqONdxBzSE/preview
- За, одоо ямар үсэг дутуу байна?
- d
- Тийм байна ш дээ. d үсэг бичээд л боллоо. За биччих.
- Харин хааш нь харуулж бичих вэ гэдгээ л бодож байна 😂😂
Бяцхан “d” жаахан зөрүүд ээ. Ойлголцохгүй бол хааяа буруу хараад суучихдаг талтай 😂😂
03/12/2025
Сургалтын гоё нь юу гээч?
Өдөр бүр нэг шат дээшилдэг.
10хан хоногийн өмнө үсгээ мэдэхгүй байсан хүүхэд 10 хоногийн дараа уншаад эхэлдэг.
10хан хоногийн өмнө уншсан өгүүлбэрээ ойлгохгүй байсан хүүхэд 10 хоногийн дараа орчуулж эхэлдэг.
10хан хоногийн өмнө орчуулга хийж эхэлсэн хүүхэд 10 хоногийн дараа өөрөө бичиж эхэлдэг.
10хан хоногийн дотор хүүхэд 10 шат дээшээ өгсөж болдог.
10хан хоногт хүн өөртөө итгэж болдог. Ахиад илүүг сурахыг ч хүсч эхэлдэг.
Харин багш байхын гоё нь юу гээч?
Хүүхдүүдээ өндрөөс айхгүйгээр шатаар өгсөхийг харах 🥰🥰🥰
Learn and GROW with JOY
30/11/2025
Хөөрхөн хүүхдүүдийг минь хараад байгаарай, тэр. Төвлөрөөд суучихсан, хичээлдээ орчихсон байгаа нь хэчнээн амгалан гээч. Шууд мэдрэгддэг. Бүгдээрээ нэг өрөөнд, нэгэн цаг дор боловч, хүн бүр өөр өөр зүйл хийж суудаг. Учир нь бүгд өөр өөрийн гэсэн замтай, өөр өөр зорилготой. Ижилхэн зүйл уншсан ч төрсөн бодол, бичсэн зүйл, харсан өнцөг, дүгнэлт бүр нь тэс өөр. Хүүхдүүдээсээ багш нь амьдралын олон өнгийг, суралцахын гайхамшигийг харж урам авдаг шүү. Бүгдэд нь зүрх дүүрэн хайртай шүү. Та нарыгаа харж баясаад ийм нэгэн зураг дурсгал болгон хадгалж авлаа.
25/11/2025
Шинэ элсэлт зарлалаа 😊
9.16нд үсгээ үзэж эхэлсэн бяцханууд маань одоо төвөггүй уншдаг, бичдэг болжээ. Мэддэг үгээ нийлүүлээд өөрийгөө англиар ойлгуулаад байдаг болсон байна. Хичээл маань Монгол-Англи хослоод 50-50 явдаг аа. Гадаад хэлний суурь тавихад 2,3-р анги хамгийн тохиромжтой шүү.
Лхагва, Пүрэв, Бямба гарагт 12:00-13:00 хичээллэх ангидаа элсэлт авч байна.
Хэрвээ бүртгүүлэхийг хүсвэл 9658-5188 дугаараар холбогдоорой 😊
20/11/2025
What gives us the most energy? How do you charge your energy? COMMENT, pls
20/10/2025
Which zone are you in?