Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж

Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж, Education, Хөвсгөл аймаг. Мөрөн хот, Mörön.

15/12/2025

Шинэ долоо хоногийн өглөөний мэнд.
@дагагч
@шилдэгдэмжигчид
Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж
Enkhtuvshin

12/12/2025

"ХОГОО АНГИЛЖ, АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ЯЛГАН МИНИМАЛ СОНГОЛТ ХИЙЦГЭЭЕ"
@дагагч
@шилдэгдэмжигчид
Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж

Photos from Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж's post 11/12/2025

“ХАЙРЫН КОМПЬЮТЕР ГАРДУУЛАХ” ЁСЛОЛ БОЛЛОО
✅Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэжон хотын Со дүүрэг, Хөвсгөл аймагийн албан ёсны хамтын ажиллагаа 2011 оноос эхэлж, 14 жилийн туршид өргөжин хөгжиж байна.
✅ Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дэжон хотын Со дүүргийн найрсаг хамтын ажиллагааны хүрээнд “Хайрын компьютер” гардуулах ёслол боллоо.Энэхүү ёслол цахимаар зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог бөгөөд тоног төхөөрөмжийг мэдээллийн технологийн ангид хүлээлгэн өглөө.
✅ Хоёр тал боловсрол,эрүүл мэнд,соёл урлагийн салбарт хамтран ажиллаж, энэ хүрээнд холбоо мэдээллийг дэмжих, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх гэрээний дагуу уг үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм.
✅“Хоёр талын найрсаг харилцаа,хамтын ажиллагааны хүрээнд олон талт ажлыг зохион байгуулсаны нэг нь боловсролын салбарт оруулж буй бодит хөрөнгө оруулалтыг хүлээн авч буй явдал” хэмээн аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж энэ үеэр онцлов.
Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж

11/12/2025

“Монгол ур чадвар-2025” уралдааны Барилгын сантехник, хоолой угсралт мэргэжлийн II шатны шалгаруулалтад оролцогч ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн төгсөгч Ц.Лхагва-Очир,бэлтгэсэн Барилгын сантехник, хоолой угсралт мэргэжлийн багш Б.Лхагвасүрэн нартаа амжилт хүсье.

Photos from Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж's post 11/12/2025

"МОНГОЛ УР ЧАДВАР-2025” УРАЛДААНЫ ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ-ТОГООЧ МЭРГЭЖЛИЙН II ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД АМЖИЛТ ГАРГАЛАА
✅“Монгол ур чадвар 2025” уралдааны Хоолны үйлчилгээ-Тогооч мэргэжлийн II шатны шалгаруулалт энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө.
✅Уралдааны үеэр оролцогчид хоол үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, цагийн менежмент зэрэг олон талын чадамжаа бодитоор харууллаа.
✅ Энэхүү уралдаанд хоолны үйлчилгээ-тогооч мэргэжлийн 12к ангийн суралцагч Б.Амгаланбат гуравдугаар байранд шалгарч, шилдэг 5-н оролцогчийн нэг болж "Үндэсний аварга"-д өрсөлдөх болзол хангалаа.
✅Хоолны үйлчилгээ-Тогооч төрөлд мэргэжлийн болон техникийн боловсролын 18 сургалтын байгууллагын 18 оролцогч ур чадвараа сорин өрсөлдөж шилдэг 5 оролцогчийг тодруулсан.
✅“Монгол ур чадвар 2025” уралдааны Хоолны үйлчилгээ-Тогооч мэргэжлийн II шатны шалгаруулалтад суралцагчийг бэлтгэн оролцуулж амжилт үзүүлсэн Хоолны үйлчилгээ мэргэжлийн багш Ш.Алтанцэцэгт баяр хүргэе.
@дагагч
@шилдэгдэмжигчид
Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж

10/12/2025

“Монгол ур чадвар-2025” хоолны үйлчилгээ мэргэжлийн II шатны шалгаруулалтад оролцож буй 12к ангийн суралцагч н.Амгаланбат бэлтгэсэн багш Ш.Алтанцэцэг нартаа амжилт хүсье

10/12/2025

"Монгол ур чадвар-2025" уралдааны Барилгын бүтээц угсралт /мужаан/ мэргэжлийн II шатны шалгаруулалтад оролцож буй 12в ангийн суралцагч А.Нямбаяр, чиглүүлэгч багш Г.Галсандандар нартаа амжилт хүсье.

10/12/2025

"Монгол ур чадвар-2025" уралдааны Барилгын бүтээц угсралт /мужаан/ мэргэжлийн II шатны шалгаруулалтад оролцож буй 12в ангийн суралцагч А.Нямбаяр, чиглүүлэгч багш Г.Галсандандар нартаа амжилт хүсье.
@Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж

Photos from Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж's post 09/12/2025

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМТЭЙ ТАНИЛЦААРАЙ

08/12/2025

"МОНГОЛ УР ЧАДВАР-2025" УРАЛДААНЫ ХУУРАЙ ХИЙЦ МЭРГЭЖЛИЙН II ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...
✅“Монгол ур чадвар-2025” уралдааны Хуурай хийц (Барилгын засал-073208) мэргэжлийн II шатны шалгаруулалтын нээлт, техникийн зөвлөгөөн 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр боллоо.
✅Энэхүү төрөлд нийт 12 сургалтын байгууллагын 12 оролцогч ур чадвараа сорин өрсөлдөнө. Уралдаанд оролцогчдын тангаргийг ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн барилгын засал чимэглэлчин мэргэжлийн 12д ангийн суралцагч С.Пүрэвдалай, экспертийн тангаргийг "KNAUF гипс" ХХК-ийн сургалтын инженер Г.Батмөнх өргөлөө.
Шүүгчдээр "KNAUF гипс" ХХК-ийн инженерүүд ажиллаж байна.
✅Уралдааны II шатанд оролцогчдоос “ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ”-д өрсөлдөх оролцогчдыг тодруулна. Уралдаан 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд явагдаж ялагчаа шалгаруулна.
✅Энэхүү уралдаанд оролцож буй барилгын засал чимэглэлчин мэргэжлийн 12д ангийн суралцагч С.Пүрэвдалай,удирдан чиглүүлэгч барилгын мэргэжлийн багш Б.Эрдэнэбаатар нарт амжилт хүсье.
Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж

Want your school to be the top-listed School/college in Mörön?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Culinary Team

Attire

Telephone

Address


Хөвсгөл аймаг. Мөрөн хот
Mörön