Дэлгэрмөрөн ЕБС Хүүхэд хамгаалал

Дэлгэрмөрөн ЕБС Хүүхэд хамгаалал ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ

07/09/2026
"Сургуулийн орчинд  суралцагчдын баримтлах 10 дэг"
07/09/2026

"Сургуулийн орчинд суралцагчдын баримтлах 10 дэг"

📚 2026-2027 ОНЫ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛДЭЭ ЭРДЭМ МЭДЛЭГЭЭР ДҮҮРЭН, АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР АРВИН БАЙХ БОЛТУГАЙ 💫
31/08/2026

📚 2026-2027 ОНЫ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛДЭЭ ЭРДЭМ МЭДЛЭГЭЭР ДҮҮРЭН, АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР АРВИН БАЙХ БОЛТУГАЙ 💫

☀️🌈 "АЗ ЖАРГАЛТАЙ, АЮУЛГҮЙ, ЭРҮҮЛ 90 ӨДӨР"👨‍👩‍👧‍👦 Хөвсгөл аймгийн Боловсролын газраас гаргасан зуны амралтын зөвлөмжийг ...
08/06/2026

☀️🌈 "АЗ ЖАРГАЛТАЙ, АЮУЛГҮЙ, ЭРҮҮЛ 90 ӨДӨР"

👨‍👩‍👧‍👦 Хөвсгөл аймгийн Боловсролын газраас гаргасан зуны амралтын зөвлөмжийг Төрөлжсөн сургалттай "Дэлгэрмөрөн" сургууль суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд хүргэж байна.

🍓 Зуны амралт бол хүүхэд бүрийн хувьд амарч, хөгжиж, шинэ зүйл сурах хамгийн таатай үе билээ. Суралцагчид та бүхэн зуны амралтаа аюулгүй, эрүүл, үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

🏡 Мөн эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зөв дадал хэвшил, хөгжил төлөвшилд анхаарч, зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.

📌 Насанд хүрсэн иргэн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч юм.

Математик байгалийн ухааны төрөлжсөн сургалттай “Дэлгэрмөрөн” сургууль

✨🔔 МӨНГӨН ХОНХНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🔔✨Математик, байгалийн ухааны төрөлжсөн сургалттайДэлгэрмөрөн сургуулийн "Суурь боло...
27/05/2026

✨🔔 МӨНГӨН ХОНХНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🔔✨
Математик, байгалийн ухааны төрөлжсөн сургалттай
Дэлгэрмөрөн сургуулийн "Суурь боловсролын 85 дахь, Бүрэн дунд боловсролын 79 дэх төгсөлт"-ийн 5, 9, 12 дугаар ангийн эрхэм сурагчдадаа хонхны баярын халуун мэнд хүргэе. 💙
Эрдэм мэдлэгийн их өргөөнөөс эхэлсэн та бүхний аялал
амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхнээр дүүрэн байх болтугай.
#МөнгөнХонх2026
#ДэлгэрмөрөнСургууль
#85ДахьТөгсөлт
#79ДэхТөгсөлт

2025-2026 оны хичээлийн жилд хичээлийн А байрны ариун цэврийн байгууламжийг иж бүрэн засварлаж, В байранд шинээр ариун ц...
14/05/2026

2025-2026 оны хичээлийн жилд хичээлийн А байрны ариун цэврийн байгууламжийг иж бүрэн засварлаж, В байранд шинээр ариун цэврийн байгууламж ашиглалтад оруулснаар багш, ажилтан болон суралцагчдын сурч, ажиллах таатай, тохилог орчныг бүрдүүлж өгсөн сургуулийн захиргаандаа баярлалаа.
Соёлтой үйлчлүүлж, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэж буй нийт багш, ажилтан, сурагчдадаа талархал илэрхийлье.

13/05/2026

Манай сургуулийн ногоон байгууламж🌳💛
Гацуур, улиас, шинэс, бургаснаас эхлээд амтат чацаргана, үхрийн нүд хүртэл...
Урин дулаан цаг ирж сургуулийн маань хашаа яг л жижигхэн ой шиг харагддаг боллоо. 🌿

2025-2026 оны хичээлийн жилийн 3 дугаар улирлын дунд үе эхэлж, анги дэвших болон улсын шалгалтын хариуцлагатай өдрүүд ир...
13/05/2026

2025-2026 оны хичээлийн жилийн 3 дугаар улирлын дунд үе эхэлж, анги дэвших болон улсын шалгалтын хариуцлагатай өдрүүд ирлээ. Эрхэм багш нар, сурагчдадаа амжилт хүсье!

Address

Mörön

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дэлгэрмөрөн ЕБС Хүүхэд хамгаалал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category