Ид шидийн орон Хөвсгөл

Ид шидийн орон Хөвсгөл Ид шидийн орон Хөвсгөл төслийн албан ёсны хуудас

Хандивын данс: 5913406952/Хаан банк-Шидэт Урц ТББ/

"MAGIC TRIO-2026" 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 5 "Ид шидийн орон" төвийн баг тами...
01/10/2026

"MAGIC TRIO-2026" 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд 5 "Ид шидийн орон" төвийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, Ид шидийн орон Хөвсгөл төвийн Тариалан сум, FIRE багийн тамирчин хүүхдүүд маань оролцож, бахдам өндөр амжилт үзүүллээ☺️

Манай баг тамирчид:
🏀7-8р ангийн төрөлд:
Эрэгтэй- Алт 🥇
-Г.Бэхбат- МVP 🏆
Эмэгтэй- Мөнгө 🥈

🏀9-11р ангийн төрөлд:
Эрэгтэй- Мөнгө 🥈
Эмэгтэй- Алт 🥇
-М.Номин MVP 🏆

🏀Мөн тэмцээний "Шидэлтийн аварга"-аар
М.Мөнхбат(эрэгтэй)- 9/8
М.Номин(эмэгтэй)- 9/5 оноогоор тус тус түрүүллээ.

Хүүхдүүдээ амжилттай бэлтгэсэн Lkh Jagaa дасгалжуулагч багшдаа маш их баярлалаа😊

Мөн энэ жилийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр дэмжин ажилласан Nongshim Snack Mongolia компанийн ид шидтэй ах эгч нартаа болон зочин уран бүтээлчээр оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн Baynaa нартаа баярлалаа😊

Нээрээ MVP шагнал Өмнөговийн Хүлэгүүд - Broncos pro basketball team -н гарын үсэгтэй бөмбөг байсан гэнэ шүү😮🤗

Амжилттай оролцсон баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье! ❤️
Багт баярыг хүргэе! 🏆

25/09/2026
📢IELTS-2027 хөтөлбөр зарлагдлаа.Бүртгэх хугацаа: 2026.09.18-ны өдрийг дуустал Шаардлага: -В1 болон түүнээс дээш түвшинтэ...
10/09/2026

📢IELTS-2027 хөтөлбөр зарлагдлаа.

Бүртгэх хугацаа: 2026.09.18-ны өдрийг дуустал

Шаардлага:
-В1 болон түүнээс дээш түвшинтэй байх
-10-12р анги байх

Дээрх шаардлагыг хангаж буй хүүхдүүд доорх холбоосоор хандан бүртгэлээ илгээгээрэй.

Мөн бүртгүүлсэн хүүхдүүдээс түвшин тогтоох шалгалт авах тул бүртгэлээ бүрэн бүтэн, үнэн зөв бөглөөрэй.

Шаардлага: -В1 болон түүнээс дээш түвшинтэй байх -10-12р анги байх

9сарын20 хүртэл шүү найзуудаа🥰
10/09/2026

9сарын20 хүртэл шүү найзуудаа🥰

FinCore I Таны санхүүгийн боловсрол  төвөөс Ид шидийн орон Хөвсгөл төвийн IELTS-н хөтөлбөрийн хүүхдүүдэд хувийн санхүүгэ...
08/09/2026

FinCore I Таны санхүүгийн боловсрол төвөөс Ид шидийн орон Хөвсгөл төвийн IELTS-н хөтөлбөрийн хүүхдүүдэд хувийн санхүүгээ зөв төлөвлөж удирдах, хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, санхүүгийн луйвар, эрсдэлт зүйлсийг ялгаж таних, урт хугацаанд зорилгоо төлөвлөх, зорилгодоо сахилга баттай байх агуулгаар сургалт зохион байгууллаа.

Санхүүгийн боловсрол бол манай боловсролын системд дутагддаг агуулга.
Үүнээс болоод амьдрал, ажлын байран дээр гараад мөнгө санхүүгээ буруу зарцуулж зээл өр төлбөрт орох, мөрийтэй тоглоом зэрэг муу зүйлс рүү амархан татагдаж орох зэрэг эрсдэл их байдаг.

Харин бага ч гэсэн олсон орлогоосоо тогтмол ирээдүйдээ хөрөнгө оруулж, урт хугацаанд тууштай байж чадвал цаг хугацааны уртад санхүүгийн баттай сууриа бэхэлж болох тухайд энэхүү хөтөлбөрөөрөө чиглүүлж өглөө.

Хүүхдүүдийн маань ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж өгсөн Fincore сургалтын төв, Odonchimeg Purevjav танд баярлалаа.

[Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дээрх пэйжээр холбогдож болох вм бна. ]

07/09/2026

Манай хөөрхөнүүд🥰

Дараах сургалтуудын бүртгэл 9-р сарын 7 хүртэл сунгагдлаа.Сургалт мөн 9-р сарын 7-ны өдрөөс эхэлнэ🤗
01/09/2026

Дараах сургалтуудын бүртгэл 9-р сарын 7 хүртэл сунгагдлаа.Сургалт мөн 9-р сарын 7-ны өдрөөс эхэлнэ🤗

9 сарын 1Ерөөсөө бидний баяр даа...🎈Өнөөдөр хичээлийн дараа OPEN MIC-тэй шүү, найзууд аа😎
01/09/2026

9 сарын 1
Ерөөсөө бидний баяр даа...🎈

Өнөөдөр хичээлийн дараа OPEN MIC-тэй шүү, найзууд аа😎

Жюү жицү сургалтын нэмэлт элсэлт зарлагдлаа.Урт хугацаанд тууштай хичээллэх эрэгтэй 10, эмэгтэй 10 хүүхдүүдийг тус тус б...
31/08/2026

Жюү жицү сургалтын нэмэлт элсэлт зарлагдлаа.

Урт хугацаанд тууштай хичээллэх эрэгтэй 10, эмэгтэй 10 хүүхдүүдийг тус тус бүртгэнэ.

Нас: 6+
Сургалт эхлэх хугацаа: 2026.09.11

☝️Бүртгүүлэх:
-2026.08.31-09.10-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд эцэг эх, асран хамгаалагч нар маань Ид шидийн орон Хөвсгөл төвд ирж гэрээ хийж бүртгүүлнэ.
☝️Бүртгүүлэхээр ирэхдээ:
-Хүүхдийн 1% цээж зурагтай ирэхийг анхаарна уу!
Төлбөр буюу дараах зүйлсийг авчирна.
-1кг хуванцар сав / цэвэрлэх, хийг нь гаргах, бөглөөг нь салгаад тусд нь авч ирэх/
- 500гр варианы шил 2ш/тагтай,цэвэрлэсэн байх/

Доорх постероос сургалтын өдөр, цаг, ээлжийг хараарай.

Address

Mörön

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

+97680808505

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ид шидийн орон Хөвсгөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Ид шидийн орон Хөвсгөл:

Shortcuts

Share