Yoga with Berry

Yoga with Berry

Share

�Yoga
�Spinning
�Jumping
�Хаяг: Ховд аймаг МөнхЦохилохуй эмнэ

Photos from Yoga with Berry's post 18/01/2022

Корона вирусын халдвараар өвдсөн бол❗️

Энэхүү вирус нь 🫁 🫀 болон амьсгалд оролцох туслах булчингуудыг сонгомлоор гэмтээж байгааг бид бүгд мэдэж байгаа ♻️ эргээд хурдан хэвийн байдалд нь ороход эмнээс 💊💉гадна анхаарах хэдэн зүйл байнаа

1. Түрүүлгээ харж хэвтэх 💤😴

Энгэснээр уушгины доод дэлбэнгүүдийн агааржилтыг нэмэгдүүлнэ. Хэвтэхдээ ташаа хэсэгтээ 1-2 дэр эвээд өгвөл тун зүгээр шүү

2. Хаалганы 🚪голд босоо байрлалаас эхлэнэ.

Тохойгоо нугалаад шуугаа хаалганы хажуу талд 90 градусын өнцгөөр байрлуул. Мөрний урд хэсэгт суналт мэдрэгдэх хүртэл урагшаа жаахан жаахнаар ахиулан 120 градус хүртэл сунгаарай. Өдөрт олон удаа 30-60 секундын турш

3. Амьсгалын дасгал 🧘‍♀️🧘‍♂️

Хамраараа амьсгалаа аваад амаараа гаргана. Эхэндээ амьсгал авахад өнгөцхөн бас цээжээр өвдөж магадгүй бага багаар нэмээд байвал аяндаа хэвийн байдалдаа орно. Шаар 🎈мөн үлээгээрэй. Уушиг 😍чинь лав баярлана шүү 😉

4. 90/90 байрлалтай өрцний дасгал 🪑

Шалан дээр хэвтээд хөлөө сандал дээр тавьна. Нэг гараа гэдсэн дээрээ, нөгөө гараа цээжний дээрээ тавиад аажмаар гүнзгий амьсгалаа аваад гэдсээ агаараар дүүргээд дараа нь амьсгаагаа гаргаад давтана. Амьсгал авахдаа нуруугаа хотойлгохгүй байхаа мартуузай. 5-10 минутын турш хийнэ.

5. 4 хөллөөд амьсгалын дасгал хийх 🚼

Нуруугаа шулуун эхлээд амьсгаагаа авахдаа нуруугаа тааз руу чиглүүл. Давталт бүр нь ~ 10 секунд үргэлжилнэ.

Дэмтэй шүү ядаж нэгийг нь ч болтугай оролдоод үзээрэй 💛

( бүр залхуураад байвал ядаж доошоо харж хэвтээд залхуураарай, шаар үлээгээд ч залхуурч болно шүү ) (copy)

05/01/2022

✨Шинэ оны мэнд манайхаан 🥰🥰🥰
👍1 сарын 10нд иогийн шинэ анги нь эхлэнэ шүү 🥳🥳
👌Цагийн хуваарь: Даваа, Лхагва, Баасан гаригийн өглөө 06.30с
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хэн бүхэнд нээлттэй 😍😍😍

Photos from Yoga with Berry's post 10/12/2021

👉Иога булчин шөрмөсд ингэж нөлөөлдөг 🤩🤩
Хамгийн дуртай байрлалаа бичээрэй манайхаан 👇👇👇

02/12/2021

👍Хаан банкны спорт өдөрлөгт нь очиж иог заалаа. Шинийг сурах хүсэлтэй сайхан хамт олон байна лээ кк. Та бүхний ажил амьдралд сайн сайхныг хүсье. 👍👍👍

Жич: Албан байгууллагуудтай хамтарч ажиллахад үргэлж нээлттэй кк

29/11/2021

👉12 сарын ангиуддаа элсэлт авч эхэллээ.
12 сарын 1нд эхлэх өглөөний 06.30 болон 08.30-н ангиуддаа цөөхөн хүн бүртгэнэ шүү👌
💕Өөртөө хайртай бүсгүй та иогийг зөв системтэй хийж сураад зөвхөн жингээ хасахаас гадна өөрийн бие, сэтгэл , оюундаа хөрөнгө оруулалт хийж маш олон эерэг өөрчлөлтийг мэдрээрэй 🤩🤩🤩
Бүртгүүлэх утас: 99631456

28/11/2021

🖐Олон хүмүүсийн асууж байсан өглөаний 08,30ийн анги нээгдэхээр боллоо 😁😁😁
💕Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд өглөөд өөртөө чанартай ганц цаг гаргацгаая л даа бүгдээрээ ккк
🤩12 сарын 1нээс хичээл нь эхэлнэ шүү😁
🤩Цөөхөн хүнтэй хичээллэх тул амжиж бүртгүүлээрэй 🙏🙏🙏
📱99631456

15/11/2021

🔆 ИОГ, АМЬСГАЛЫН ДАСГАЛЫН ТУСЛАМЖТАЙГААР СТРЕССЭЭС АНГИЖИРАХ БОЛОМЖТОЙ.

Өдөр тутмын ажлын хэт их ачаалал,янз бүрийн зүйлд санаа зовних, сэтгэлийн сөрөг хөдөлгөөн зэргийн эсрэг бидний бие организм хариу урвал үзүүлдэг бөгөөд үүнийг стресс гэдэг.

Бага зэрэг стресс бидэнд асуудлуудыг шийдвэрлэх гарц олох, тунгаан бодох зэрэгт хэрэгтэй. Гэвч стресс ихдэхэд бие организмын дархлаа суларч хоол боловсруулах зам, зүрх судасны тогтолцооны ихэнхи өвчин үүсэх шалтгаан болдог.

Стрессийн үеийн шинжүүд:
• Нойргүйдэх
• Түгшүүр айдас төрөх
• Сэтгэл гутрал
• Уур уцаартай байх
• Толгой өвдөх
• Ямарваа нэгэн зүйлийг хийх сонирхолгүй болох гэх мэт

СТРЕСС БА АМЬСГАЛ
Та дээрх шинж тэмдэг илрэвэл өөрийнхөө амьсгалыг ажиглаад үзээрэй. Өнгөц, ойрхон давтамжтай, хурдан хурдан амьсгалж байгааг та анзаарах болно. Тайвшрахын тулд бид урт удаан амьсгалах хэрэгтэй. Иогийн бүтэн амьсгал, ужай амьсгалын тусламжтайгаар амьсгалаа гүнзгий урт болгож тайвширснаар стрессээс ангижирна.

СТРЕСС БА ИОГ
Иогийн асаанууд стрессийн үед хамгийн түрүүнд чангардаг булчингуудийг(мөр, хүзүү нуруу г.м) суллаж, эсрэгээр билэнд хэрэгтэй гэдэс, гарын булчинг чангалдаг. Иогоор тогтмол хичээллэснээр стрессээс хурдан ангижирах боломжтой.

Photos from Yoga with Berry's post 12/11/2021

😍Early Bird Yoga😍

31/10/2021

🌞11 сарын 1нд эхлэх өглөөний 06. 30 цагийн иогийн ангидаа элсэлт авч байна🌻🌻
🧘‍♀️🧘‍♀️Мэргэжлийн иогийн багшийн удирдлага зааврын дор Иогийн гайхамшгийг мэдрээрэй.🤸‍♀️🤸‍♀️
🌟🌟Анхан шатны амьсгалын техник асана техник онолын сууриас эхлээд системтэйгээр зааварчлах болно. 🌟🌟
💐💐Анги удирдих багш- RYT-200- Б. Билгүүнээ
📞📞Бүртгүүлэх утасны дугаар-99631456
🕘🕘Хичээлийн хуваарь- Даваа Лхагва Баасан өглөө 06:30-07:30
‼️7 хоногт 3 удаа хичээллэнэ

🧘‍♀️Vinyassa Flow yoga 🧘‍♂️нь Хатха иогтай адил боловч хөдөлгөөн, асана бүрийг амьсгалтайгаа уялдуулан ямар нэгэн зогсолтгүйгээр үргэлжлүүлэн эрчимтэй хийдэг иог юм. Анхлан суралцагчид болон туршлагатай иоги нар ч хийж болох бөгөөд сунгалтаа сайжруулах, гэдэсний булчингаа чангалах, стрессээс ангижрах, зүрх судасны өвчин, даралт өндөрсөх өвчин болон чихрийн шижин өвчний үед эерэг нөлөөг үзүүлдэг байна.
⭐Өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулцгаая.🌟

Хичээлийн программд
🎀Амьсгалын дасгал
🎀Aарцаг Нуруу эмчилгээний дасгал
🎀Сунгалтын дасгал
🎀Тайшруулах амраах
🎀чангалж галбиржуулах дасгалууд
🎀Эрүүл зөв хооллолтын зөвлөгөө бүгд ордог

📞Бүртгүүлэх утас: 99631456


Иогоор хичээллэх нь ямар ач тустай вэ?
📌Жин хасна
📌Булчин нэмж галбиржина
📌Стресс нойргүйдэл арилна
📌Нуруу, хүзүүний өвдөлт арилна
📌Бие хөнгөрч, эрч хүчтэй, энергитэй, илүү аз жаргалтай болно
📌Уян хатан болж сунгалт сайжирна
📌Яс бэхжинэ
📌Элдэв бэртэл гэмтлээс хамгаална
📌Анхаарал төвлөрөлт сайжирна
📌Цусны эргэлт сайжирна
📌Хоол боловсруулалт сайжирна
📌Бодисын солилцоо тэнцвэржинэ

29/10/2021

🧘‍♀️11 сарын ⛅өглөөний 06.30-ийн иогийн ангидаа 3хан хүн бүртгээд бүртгэл хаагдана.
🤸‍♀️Хичээл:🕰️ Даваа, Лхагва, Баасан гаригийн өглөө 06.30с
☎️ Бүртгүүлэх дугаар : 99631456

27/10/2021

👉Шавасана буюу хамгийн сүүлийн амрах дасгалыг заавал хийх ёстой юу?

Иогийн дасгал болгоны дараа сүүлийн 10-15 минутын турш хэвтэж амрах дасгалыг заавал хийлгэдэг. Энэ нь иогийн хичээлийн маш чухал, үнэ цэнэтэй хэсэг бөгөөд заавал хийх ёстой гэж үздэг. Учир нь бүх биеийн хэсэг бүрэн суларснаар оюун сэтгэцийн түвшинд, цаашилаад далд ухамсрын түвшинд гүн тайвширч, амар тайван байдалд орно. Шавасана (Co**se pose)-г хүн болгон зайлшгүй хийх ёстой дадлагын нэг хэсэг гэж ойлгох хэрэгтэй, та хичнээн их яарч байсан ч энэ дасгалыг хийснээр мэдрэлийн хэт их хөөрөл, сэрэл, цочирол, ядаргаагаа тайлж, оюун бодлоо тэнцвэржүүлж, тайвшруулж, өөрийгөө удирдаж, анхаарлаа төвлөрүүлж сурахад дөхөм болно. Өөрөөр хэлбэл, бидний өнөөгийн замбараагүй, цаг хугацаатай уралддаг амьдралд үе үе мэдрэлийн системийн симпатик тонусын цочролд ордог байдлыг илааршуулж өгнө. Үүнд: байнгын стрессийн байдал, биеийн хэт чангарал, артерийн даралтын байнгын хэлбэлзэл, архаг ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутрал зэрэг орно.

👉Шавасанад бүрэн орох гэдэг бол нойрсож унтахаас илүү, маш өргөн цар хүрээний, хязгаараас халисан нам гүн байдалд орохыг хэлж байгаа юм . Тиймээс ч энэ байдлыг хүн бүр цорын ганц, зөвхөн тухайн хүнд л илрэх тийм байдлаар мэдэрдэг. Энэ дасгалыг хийсний дараа та чухамхүү ямар их хүчээр, шинэ энергээр бие махбодь тань хангагдсаныг бүрэн мэдрэх болно.

Want your school to be the top-listed School/college in Khovd ?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Khovd
84000

Opening Hours

Monday 06:00 - 20:00
Tuesday 06:00 - 20:00
Wednesday 06:00 - 20:00
Thursday 06:00 - 20:00
Friday 06:00 - 20:00
Saturday 06:00 - 20:00
Sunday 06:00 - 20:00