18/11/2025
📜ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬ нь 1994 онд батлагдсан.
Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал 🌿, амьтан🐇🦫🐆 бүхий газар, түүх,соёлын дурсгалт🏯 болон үзэсгэлэнт🏞️ газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хуулийн 3️⃣ дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалыг тусгасан.
3.1-д Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна хэмээн заасан байдаг.
1/ дархан цаазат газар 🏞️
2/ байгалийн цогцолборт газар 🌄
3/ байгалийн нөөц газар🌅
4/ дурсгалт газар🌌
#өвлөгдөнүлдэхнутаг
#хайрлаяхадгалъяхамгаалъя
#тусгайхамгаалалттайгазарнутаг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
ЭХ СУРВАЛЖ: glob.mn