01/05/2026
“Дэлхийн Иргэд Ханбогдоос” боловсролын өдөрлөг 5 дахь жилдээ “Grow to Glow” уриан доор амжилттай зохион байгуулагдлаа. 🥰🌎🥳🫶🏻
Энэ удаагийн өдөрлөг маань өргөжин хүрээгээ тэлж, говийн бүсийн 4 аймгийн англи хэлний багш нарын дунд туршлага солилцох уулзалтыг хамтатган зохион байгуулснаасаа онцлог боллоо. 💐🌟👧👦🌠
👉🏻“Говийн Бүсийн Багш Нарын Туршлага Солилцох Уулзалт”-нд говийн бүсийн 4 аймгийн 28 багш, Улаанбаатар хотын “Шинэ өнөөдөр” сургуулийн гадаад хэлний боловсрол хариуцсан 3 менежер оролцлоо. 📕🖊️👐🏬🌐🗺️🌏
Энэхүү уулзалтаар:
“Нэгдмэл зорилго” мэргэжлийн багш нарын бүлгэмийн танилцуулга, сайн туршлагаа хуваалцах үйл ажиллагаа дараах хуваарийн дагуу амжилттай зохион байгуулагдсан
✅Багийн танилцуулга
✅Ерөнхий ойлголт
✅Үүсэл
✅Хамтын ажиллагаа
✅Дүрэм, үүрэг
✅Ээлжит хичээлийн хөтөлбөр
✅Үйл ажиллагаа
✅Project based learning, хичээлийн жилийн турш хэрэгжүүлсэн шинэлэг аргазүйгээ хуваалцах
Drink better, feel better
Баримтат кино
✅Говийн багш нарын туршлага хуваалцах, зочин багш нарын туршлагаас суралцах үйл ажиллагаа 👏🏻🫶🏻🕊️
👉🏻Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өртөөний хэсэгт нийтдээ 18 өртөө байршиж, энхрий бяцхан шавь нар минь өртөө бүрээр үйлжлүүлж, аз жаргалтай хором мөчийг хамтдаа өнгөрүүллээ💐🎞️🧩🖼️💥💄💅🍭🎧🧃🍨🍬
👉🏻Тоглолтын хэсэгт:
✅3-р ангийн сурагчид -Alphabet song
✅12-р ангийн сурагчид -Мэргэжлийн илтгэл
✅4-р ангийн сурагчид - “I’m a tree” шүлэг
✅5-р ангийн сурагчид - “K-pop demon hunters найрал дуу
✅6-р ангийн сурагчид - Champion dance, Хөгжөөн дэмжигчдийн бүжиг
✅7-р ангийн сурагчид - “Count on me” Дуу
✅8-р ангийн сурагчид “We will We will rock you” бүжиг
✅9-р ангийн сурагчид Д.Нацагдорж “Миний нутаг” шүлэг англи хэлээр
✅10-р ангийн сурагчид “The hall of fame” Дуу
✅11-р үеийн сурагчид Хүүхэд хөгжлийн чиглэлээр жүжигчилсэн тоглолт тус тус бэлтгэн үзүүллээ 👀👁️🧜🏻♀️🧚🏻♀️
👉🏻”KB calling” Илтгэлийн хэсэгт :
Салбар салбарын манлайлагч, амжилттай ажиллаж яваа эрхэмүүдийг урин оролцуулж, үнэ цэнэтэй илтгэлүүдийг хамтдаа сонслоо🔎👓🕌
Илтгэгчид:
✅Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутаг [ЭМААБОАБОН] хариуцсан ерөнхий менежер Kyle Buckoll -“Канадаас Говь хүртэл Уул уурхайн боловсролын аялал”
✅Гэртээ туршъя ТББ-ын Үүсгэн байгуулагч Б.Алтангэрэл -“Яагаад Монголд инженерүүд хэрэгтэй вэ?”
✅Илгээлтийн багш TББ-ын Үүсгэн байгуулагч, Захирал Г.Гантүшиг - “Мөрөөдөл”
✅“Нэгдмэл зорилго” Мэргэжлийн багш нарын бүлгэмийн үүсгэн байгуулагчдын нэг, Шинэ Өнөөдөр сургуулийн Гадаад харилцааны менежер Д.Чулуунтөмөр - “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол…”👮🏻♀️👷🏼🧑🏻🌾🧑🏻🍳🧑🏻🎓👩🏻🏫
Ерөнхий ивээн тэтгэгч: Oyu Tolgoi, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан / Oyu tolgoi catalyst fund, Ханбогд
Ерөнхий зохион байгуулагч: Ханбогд 1 болон 2-р сургуулийн "Shared goal" Мэргэжлийн багш нарын бүлгэм
АБТА Б.Чогдовын нэрэмжит Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль, Ханбогд 2 дугаар сургууль
Хамтран ажиллагч: Тэтгэлэг аппликэйшн