Delegiin Delgerjargal bagsh

Delegiin Delgerjargal bagsh Хамтдаа эхэлье. Хамтдаа хөгжье. Хамтдаа суръя.

Би багш бүрийг цаг хугацаа хэмнэж, бүтээлч чадвараа нэмэгдүүлэхэд нь туслахын тулд бодит амьдрал дээр ашигладаг AI арга, зөвлөмжөө хуваалцдаг.
Хамтдаа хөгжиж, AI-тай ажилладаг шинэ үеийн багш болохыг дэмжинэ.

29/09/2026
Сайн байна уу, эрхэм багш нар аа! 😊📣 ПРОМТ БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ!Хичээлээ бэлтгэх, илтгэлээ бичих, эцэг эхэд илгээх зурвасаа...
29/09/2026

Сайн байна уу, эрхэм багш нар аа! 😊

📣 ПРОМТ БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ!

Хичээлээ бэлтгэх, илтгэлээ бичих, эцэг эхэд илгээх зурвасаа найруулахдаа “Юунаас эхлэх вэ?” гэж боддог уу?

AI-д өгөх хүсэлтээ эхнээс нь зохиохгүйгээр, бэлэн промтыг өөрийн хэрэгцээнд тохируулан ашиглаарай. ✨

🆕 ШИНЭЭР НЭМЭГДСЭН ХОЁР БАГЦ

📘 Илтгэл бичих AI промтын багц — 120 промт
Сэдэв сонгох, мэдээлэл цуглуулах, бүтэц гаргах, бичих, засах, танилцуулахад тусална. Арга зүй, туршлага, судалгаа, зэрэг дэв, нээлттэй хичээл, эцэг эхийн хурал, тайлангийн илтгэлд зориулсан промтуудтай. Хамгаалалтын асуулт, хариулт болон илтгэл шалгах хуудас багтсан.

📗 Багшийн туслах — 165 промт
Мэндчилгээ, талархал, тодорхойлолт, албан бичиг, өргөмжлөл, хичээлийн дэг, эцэг эхтэй харилцах зурвас, баяр ёслолын үг, ангийн удирдлага, цахим хичээл, батламжийн загвар зэрэг өдөр тутмын ажилд хэрэгтэй 11 бүлэгтэй.

📚 МӨН ДАРААХ БАГЦУУДААС СОНГООРОЙ

🔹 Нийт багш нарт — 150 промт
Хичээл төлөвлөх, бэлтгэх, үнэлэх, оюуны зураг, постер, инфографик бүтээх.

🔹 Бага ангийн багш нарт — 200 промт
Хичээлийн төлөвлөгөө, даалгавар, ялгаатай сургалт, ангийн менежмент, унших, бичих, математик, төсөлт сургалт.

🔹 Ахлах ангийн сурагчдад — 150 промт
Эссэ, илтгэл, судалгааны ажил, хэл сурах, үгийн сангаа баяжуулах, шалгалтад төлөвлөгөөтэй бэлтгэх.

🔹 Цэцэрлэгийн багш нарт — 200 промт
Тоглоом, дасгал, үйл ажиллагаа төлөвлөх, хүүхдийн хөгжлийг үнэлэх, үлгэр, урлаг, гар урлал, дуу хөгжим.

🔹 Хичээлийн шинэ жилд — 210 промт
Хичээлийн төлөвлөгөө, ажлын хуудас, сорил, слайд, инфографик, зураг, видео, үнэлгээ, сурагчийн даалгавар.

💰 БАГЦ ТУС БҮР 8,000 ТӨГРӨГ
🎁 БҮХ БАГЦ БЭЛЭГТЭЙ!

💡 Хэрэгтэй промтоо хуулж, өөрийн хичээл, анги, сэдвийн мэдээллээр тохируулаад AI-д оруулна. Гарсан хариуг багш та нягталж, өөрийн арга барилд нийцүүлэн ашиглаарай.

📩 Захиалах бол сонгосон багцынхаа нэрийг пэйжийн чатаар илгээгээрэй.

Хэрэгтэй үедээ эргэж харахаар хадгалаад, сонирхох багшдаа хуваалцаарай. 💛

#БагшийнТуслах #БагшийнХөгжил #ХичээлБэлтгэл

🤔 “Багш аа, үүнийг яаж хийх вэ?”Надад багш нараас ийм асуулт маш олон ирдэг.Зарим багш бүр📌 хичээлийн сэдэв📌 зорилго, зо...
29/09/2026

🤔 “Багш аа, үүнийг яаж хийх вэ?”

Надад багш нараас ийм асуулт маш олон ирдэг.

Зарим багш бүр
📌 хичээлийн сэдэв
📌 зорилго, зорилт
📌 суралцахуйн үйл ажиллагаа
📌 сурагчдын түвшин
гээд өөрт байгаа бүх мэдээллээ бичээд:

“Багш аа, үүнийг яаж хийх вэ?” гэж асуудаг. 😊

Би нэг зүйлийг үргэлж хэлмээр санагддаг.

👉 Надаас асууж байгаа тэр асуултаа AI-аас асуугаад үзээрэй.

“Энэ сэдвийг яаж заах вэ?”
“Энэ зорилгод тохирох суралцахуйн үйл ажиллагаа санал болгооч.”
“Сурагчдын түвшинг ялгаад ямар даалгавар өгч болох вэ?”
“Энэ хичээлийг илүү сонирхолтой болгох ямар санаа байна?”

гээд *өөрийнхөө нөхцөл байдлыг тодорхой бичээд асуугаарай.*

Тэгвэл AI танд ганц хариу биш,
💡 хэд хэдэн санаа,
💡 өөр өнцөг,
💡 шинэ арга,
💡 сайжруулах боломж
өгч чадна.

Би ч бас ингэж суралцдаг. ❤️

AI-г зөвхөн “надад хийж өг” гэж ашигладаггүй.
Харин “надад өөрөөр бодож үзэхэд туслаач”, “ямар санаа байна?”, “би үүнийг яаж сайжруулах вэ?”гэж асуудаг.

Тиймээс дараагийн удаа надаас асуухын өмнө нэг туршаад үзээрэй. 😊

Асуултаа AI-д тавиад үз.
Магадгүй чиний хайж байсан санаа тэндээс гарч ирж болно.

🌱 AI-аас суралцана гэдэг — өөрөө суралцсаар байна гэсэн үг.

#БагшийнХөгжил #ХиймэлОюун

🤖 БАГШ ТА AI-Д ЗӨВ ПРОМТ БИЧИЖ ЧАДДАГ УУ?AI ашиглаж эхэлж байгаа багш нарт хамгийн түрүүнд сурах хэрэгтэй зүйл бол *зөв ...
28/09/2026

🤖 БАГШ ТА AI-Д ЗӨВ ПРОМТ БИЧИЖ ЧАДДАГ УУ?

AI ашиглаж эхэлж байгаа багш нарт хамгийн түрүүнд сурах хэрэгтэй зүйл бол *зөв промт бичих* юм. ✨

Зүгээр л:
❌ “Хичээлийн төлөвлөгөө гарга” гэж бичихээс илүү,

✅ Юу хүсэж байгаагаа тодорхой хэл + нөхцөлөө өг + хэнд зориулсныг хэл + ямар хэлбэрээр авахыг заа.

📌 Тиймээс багш нарт зориулж “AI-д сайн промт бичих 7 энгийн арга”-ыг нэг инфографикт багтаалаа.

🎁 Харин та промт өөрөө бичихэд эхэндээ хэцүү байвал санаа зоволтгүй.

👉 Надаас багшийн ажилд зориулсан БЭЛЭН ПРОМТ багц авч болно.

💬 Ямар төрлийн промт хэрэгтэй байгаагаа коммент хэсэгт бичээрэй. ❤️

Мөн энэ инфографикийг хадгалаад, AI ашиглах бүрдээ эргэн хараарай.

👩‍🏫 AI багшийг орлох биш — багшийн санааг хурдан боловсруулж, цаг хэмнэхэд туслах хэрэгсэл юм.

#БагшНартЗориулсан #БагшийнХөгжил #ЦахимБоловсрол #БоловсролынТехнологи #ДижиталБагш #БүтээлчБагш

😩 Шалгалтын даалгавар боловсруулан орой болтол суудаг уу?🙋‍♀️Явцын шалгалтууд эхэллээ. Түвшин ялгасан, олон төрлийн даал...
28/09/2026

😩 Шалгалтын даалгавар боловсруулан орой болтол суудаг уу?🙋‍♀️

Явцын шалгалтууд эхэллээ. Түвшин ялгасан, олон төрлийн даалгавар бэлдэхэд нэг сэдэвт 1-2 цаг зарцуулдаг шүү дээ.
💡 Шийдэл нь энгийн: AI-д хичээл, анги, сэдвээ тодорхой хэлж өгвөл 5 минутад ажлын эхлэл бэлэн болно. Гол нь "шалгалт зохиогоод өг" гэж бичихгүй, доорх промтыг ашиглах.
📋 ХУУЛААД АШИГЛАРАЙ:
Чи туршлагатай [хичээлийн нэр]-ийн багш. [Анги]-ийн сурагчдад зориулж "[сэдвийн нэр]" сэдвээр шалгалтын даалгавар зохио.
Бүтэц:
• 5 сонголттой тест (хялбар)
• 3 богино хариулттай асуулт (дунд)
• 1 нөхцөл байдалд суурилсан бодлого/задгай асуулт (өндөр түвшин)
Даалгавар бүрийн хажууд зөв хариулт, оноо, ямар мэдлэг/чадвар шалгаж байгааг бич. Монгол хэлээр, сурагчдад ойлгомжтой энгийн үгээр бич.
✅ Яаж сайжруулах вэ?
🔹 Үр дүн таалагдаагүй бол: "Даалгаврыг илүү хэцүү болго" эсвэл "Бодит амьдралын жишээ нэм" гэж хүс
🔹 Заавал өөрөө нэг удаа уншиж, хичээлийн агуулгад таарч байгаа эсэхийг шалга. AI бол туслах, эцсийн шийдвэр таных 😉
👉 Хадгалаад авчих, хамт ажилладаг багшдаа илгээгээрэй! 💌
Дараагийн постод ямар сэдвээр промт хэрэгтэй вэ?

Коммент дээр бичээрэй, хамгийн олон хүссэнийг нь бэлдье 👇

💬 НАДАД БАЙНГА ИРДЭГ АСУУЛТУУДАД ХАРИУЛЪЯПэйжийг минь дагадаг, AI сургалт сонирхдог багш нараас байнга ирдэг асуултууд б...
24/09/2026

💬 НАДАД БАЙНГА ИРДЭГ АСУУЛТУУДАД ХАРИУЛЪЯ

Пэйжийг минь дагадаг, AI сургалт сонирхдог багш нараас байнга ирдэг асуултууд бий. 😊
Тэгвэл нэг дор хариулъя. 👇

❓ 1. ПРОМТ ГЭЖ ЮУ ВЭ?
Энгийнээр хэлбэл, *AI-д юу хийхийг нь ойлгуулж өгч байгаа заавар, даалгавар* юм.

Та AI-аас юу хүсэж байгаагаа хэр тодорхой хэлнэ, хариулт нь төдий чинээ таны хэрэгцээнд ойр болно.

❓ 2. НАДАД ПРОМТ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Хэрэв та *промт бичихдээ сайн бол заавал худалдаж авах шаардлагагүй.* Өөрөө бичээд л ашиглана.

Харин “AI-д юу гэж бичихээ мэдэхгүй байна”, “ямар бүтэцтэй бичих вэ?” гэж боддог бол *аяга кофены үнээс ч бага үнэтэй нэг промтын багцыг аваад туршаад үзэхэд гэмгүй.* ☕️

Таарвал цааш ашиглана.
Таарахгүй бол өөрийнхөө промтыг бичиж сурна.

Гол нь туршиж үзэх.

❓ 3. ХИЧЭЭЛ БЭЛДЭЖ ӨГӨХ ҮҮ?

Үгүй ээ. 😊
Би өөрийн үндсэн ажлынхаа хажуугаар энэ пэйжийг хөтөлдөг. Надад хүн бүрийн хичээлийг тус тусад нь бэлдэж өгөх цаг байхгүй.

Харин миний пэйж дээр *AI ашиглан хичээлээ хэрхэн бэлдэх, ажлаа хэрхэн хялбарчлах талаар олон пост, бичлэг, рийл* тогтмол ордог.
Өөрөө хийж сурахыг хүсвэл эндээс эхлээрэй. 📚🤖

❓ 4. СУРГАЛТААР ЮУ ЗААДАГ ВЭ?

Би онол ярихаас илүүтэй *өөрийнхөө ажлыг AI ашиглан хэрхэн хийж, хялбаршуулж байгаа бодит туршлагаа* хуваалцдаг.

Хичээл төлөвлөхөөс эхлээд
📌 даалгавар боловсруулах
📌 үнэлгээний шалгуур гаргах
📌 сургалтын материал бэлтгэх
📌 зураг, танилцуулга, контент хийх
📌 өдөр тутмын ажлаа хялбарчлах зэрэгт AI-г хэрхэн ашиглаж байгаагаа заадаг.

Миний зорилго маш энгийн:
“Хамтдаа эхэлье.
Хамтдаа хөгжье.
Хамтдаа суръя.” ❤️

❓ 5. ЯМАР AI АШИГЛАДАГ ВЭ?

Би хичээлээ бэлдэхдээ ч, пэйжээ хөтлөхдөө ч олон төрлийн AI туршиж, ашигладаг.

Гэхдээ хамгийн их ашигладаг хэрэгслүүдийн нэг бол Gemini.

Ялангуяа *MOES хаягтайгаа Gemini ашиглаж*, өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлж байна.

Тиймээс “AI гэж юу вэ?” гэдгээс илүү
“Би AI-г өөрийн ажилдаа яг яаж ашиглах вэ?” гэдэгт анхаардаг. 😊

🌱 Хэрэв миний пэйж дээрх *пост, бичлэг, рийлүүд танд хэрэг болж, таалагддаг бол* сургалтад нэгдээрэй.

AI-г зүгээр нэг сонирхох биш,
*өөрийн ажилдаа ашиглаж сурцгаая.* 🤝

*Хамтдаа эхэлье. Хамтдаа хөгжье. Хамтдаа суръя.*
#Промт #БагшийнХөгжил #ДэлгэржаргалБагш #ХамтдааСуръя

🌍 11-р ангийн газарзүйг ингэж үзвэл ямар вэ?Сурах бичгийн нэг сэдвийг:📌 гол ойлголт🗺️ газрын зураг📊 график🔗 схем🌏 бодит ...
22/09/2026

🌍 11-р ангийн газарзүйг ингэж үзвэл ямар вэ?

Сурах бичгийн нэг сэдвийг:

📌 гол ойлголт
🗺️ газрын зураг
📊 график
🔗 схем
🌏 бодит кейс
✍️ дасгал

гэсэн бүтэцтэйгээр НЭГ ХАРАЛТААР ОЙЛГОХ инфографик болгож үзлээ.

Би ийм материалуудыг цувралаар бүтээж байгаа.

Харин багш нараасаа нэг зүйл асууя.

👇 Дараагийн инфографикаар аль сэдвийг хийлгэмээр байна?

Сэтгэгдэлд сэдвээ бичээрэй. Хамгийн олон санал авсан сэдвийг дараагийн удаа оруулъя. ❤️

📌 Эхлэн суралцагч БАГШ АА, ЭНЭ PROMPT-ЫГ ХАДГАЛААРАЙ.**ChatGPT эсвэл Gemini-д дараах промтыг хуулж ашиглаарай.👇👇👇“Чи тур...
22/09/2026

📌 Эхлэн суралцагч БАГШ АА, ЭНЭ PROMPT-ЫГ ХАДГАЛААРАЙ.**

ChatGPT эсвэл Gemini-д дараах промтыг хуулж ашиглаарай.

👇👇👇

“Чи туршлагатай хичээл төлөвлөгч багш. [АНГИ]-ийн [ХИЧЭЭЛ]-ийн “[СЭДЭВ]” сэдвээр [ХУГАЦАА] минутын хичээл боловсруул.

Суралцахуйн зорилго, сэдэлжүүлэлт, багш-сурагчийн үйл ажиллагаа, түвшин ялгасан даалгавар, бодит амьдралтай холбосон кейс, явцын үнэлгээ, exit ticket оруул.

Сурагч идэвхтэй ажиллах зарчмаар төлөвлө. AI-аас гарсан мэдээлэл болон жишээнүүдийг багш нягтлан шалгах шаардлагатай хэсгийг тусад нь тэмдэглэ.”

💡 [ ] доторх хэсгийг өөрийн хичээлээр солино.

Жишээ:
11-р анги + Газарзүй + Дэлхийн хотууд + 40 минут

👉 Туршиж үзээд ямар үр дүн гарсныг сэтгэгдэлд хуваалцаарай.

Хэрэгтэй багшдаа **SHARE** хийгээрэй. ❤️

🚀СУРАХАД ХЭЗЭЭ Ч ХЭТЭРХИЙ ЭРТ эсвэл ХЭТЭРХИЙ ОРОЙТНО ГЭЖ БАЙХГҮЙ!🚀Технологийг сурахад "Би хэтэрхий залуу байна" эсвэл "Б...
22/09/2026

🚀СУРАХАД ХЭЗЭЭ Ч ХЭТЭРХИЙ ЭРТ эсвэл ХЭТЭРХИЙ ОРОЙТНО ГЭЖ БАЙХГҮЙ!🚀

Технологийг сурахад "Би хэтэрхий залуу байна" эсвэл "Би аль хэдийнэ нас ахижээ" гэж бодож байвал энэ бол хамгийн том ташаа ойлголт юм. Наснаас илүүтэй таны хүсэл эрмэлзэл, зөв арга барил л хамгийн чухал.

🚀 Өнөөдрөөс эхлэн туршиж үзэх, таны амьдралыг хөнгөвчлөх ТОП 3 дижитал ур чадвар:
1️⃣ Ухаалаг хайлтын ур чадвар (AI Google Search): Google эсвэл AI хэрэгслүүдээс яг хүссэн мэдээллээ секундэд олж авах зөв асуулга (Prompt) тавьж сурах.

2️⃣ Цахим аюулгүй байдал: Өөрийн сошиал хаяг болон мэдээллээ залилангаас хамгаалах анхан шатны тохиргоонуудыг мэдэж авах.

3️⃣ Өдөр тутмын автоматжуулалт: Excel эсвэл ухаалаг аппликейшн ашиглан гэр бүлийн төсөв, ажлын төлөвлөгөөгөө хялбар удирдах.

💡 Эхлэх хамгийн зөв цаг бол өнөөдөр! Жижиг амжилт бүрээ үнэлж, тасралтгүй хөгжөөрэй.

💬 ТА ЯМАР УР ЧАДВАРЫГ НЬ ХАМГИЙН ТҮРҮҮНД СУРМААР БАЙНА ВЭ?

Танд эдгээр ур чадварыг хэрхэн хялбар сурах тухай "СУРГАЛТ болон ГАРЫН АВАЛГА"-ын талаар мэдээлэл чатаар илгээе.
👇 Доорх "Send Message" (Мессеж илгээх) товчийг дарж, "Сургалт" эсвэл "ПРОМТ" гэж бичин мэдээлэл шууд хүлээн аваарай!
#ДижиталУрЧадвар #ТасралтгүйСуралцах #Хөгжил #ЦахимБоловсрол #ШинэБоломж

Address

Hovd Progress
Hovd

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Delegiin Delgerjargal bagsh posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category