08/06/2026
📚 MONEUL төслийн түгээн дэлгэрүүлэлт - Баян-Өлгий аймагт
"MONEUL-Европын Холбооны тухай хүртээмжтэй, дижитал суралцахуй" төслийн хүрээнд 2026 оны 6-р сарын 5-7-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 1, 2, 8 дугаар сургуулиуд, Бугат болон Ногоон нуур сумын сургуулиуд, МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон Насан туршийн суралцахуйн төвд төслөөс боловсруулан гаргасан сурах бичгүүдийг түгээлээ.
Энэ удаагийн түгээлтээр нийт 200 гаруй сурах бичгийг сургуулийн номын сангуудад, мөн Түүх, Нийгмийн ухаан болон Гадаад хэлний багш нарт хүлээлгэн өглөө.
🌟 Онцлог: Энэ удаагийн түгээлтийн нэг онцлог нь сурах бичгүүд төслийн хүрээнд казак хэл дээр орчуулагдсан явдал юм. Ингэснээр Баян-Өлгийн казак хэлт суралцагчид Европын Холбооны тухай мэдлэгийг өөрийн эх хэлээрээ эзэмших боломжтой боллоо.
Бүх сурах бичгийг үнэгүй YouTube хичээлүүдтэй хамт ашиглах боломжтой бөгөөд холбогдох материалуудыг үнэ төлбөргүй татан авах боломжтой. Нээлттэй боловсрол, чанартай сургалтын хэрэгслүүд тэгш хүртээмжтэй байх нь MONEUL төслийн зорилтын нэг билээ.
📚 MONEUL Project Dissemination Activity — Bayan-Ölgii Province
As part of the "MONEUL – Accessible and Digital Learning about the European Union" project, dissemination activities were carried out from June 5–7, 2026 in Bayan-Ölgii Province. Over 200 textbooks developed under the project were delivered to the libraries and teachers of History, Social Studies, and Foreign Languages at the following institutions:
🏫 General Education Schools No. 1, 2, and 8
🏫 Schools of Bugat and Nogoonnuur soums
🎓 MSUE Bayan-Ölgii Branch Campus
📖 Lifelong Learning Center
🌟 Highlight: A special feature of this dissemination is that the textbooks have been translated into Kazakh as part of the project-enabling Kazakh-speaking learners in Bayan-Ölgii to access knowledge about the European Union in their native language.
All textbooks can be used alongside free YouTube lessons, and related materials are available for free download. Ensuring equal access to open education and quality learning tools is one of the core goals of the MONEUL project.