Edu Khovd

Edu Khovd Learn english&science! Try everything as much as you can 🔥🔥🔥

28/11/2023

Харвард хэнийг хүлээж байгаа вэ?

Харвардын их сургуулийн элсэлтийн комиссоос эцэг эхчүүдэд хандан дараах нөхцлүүдийн зөвхөн нэгийг л хангасан бол хүүхдээ Харвардад сургаад хэрэггүй хэмээн зөвлөлөө.

1. Хэрвээ та хүүхдээ гэрийн ажилд сургаагүй бол Харвард хүлээж авахгүй.

Жил бүр Харвардын дотуур байранд шинээр ирсэн оюутнуудад угаалгын машин хэрхэн ажиллуулах тухай хэн нэгэн тусгайлан зааварчлах хэрэг гардаг. Учир нь тэнд хэзээ ч хувцсаа угааж үзээгүй хүүхдүүд очих нь элбэг гэнэ.

Хар бор ажил бүү хэл, гэр орны аар шаархан ажил ч хийж үзээгүй, аав ээжээрээ хамаг юмаа хийлгэж, бөөцийлүүлсээр байгаад арилгасан сонгино шиг болсон, айлын эрх цагаан гартнууд олноороо ирдэг.

Тиймээс Харвардынхан том сургуульд сурснаар гэнэт мундаг хүн болж амьдралаа авч явах биш, ажил хийж сурснаар хоолоо олж иднэ гэдгийг маш сайн ухамсарласан хүүхдүүдийг л хүлээж авна гэдгээ илэрхийлсэн.

2. Харвардад сурах нь хэний хүсэл байх нь их чухал.

Олонх эцэг эхчүүд өөрсдөө тэр сургуульд сурч чадаагүй учраас өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд хүүхдээ сургах гэж хүчилдэг.

Яг үнэндээ Харвардад өөрийнхөө чин хүслээр биш аав ээж нь л хүссэн учраас сурч байгаа хүүхдүүд олон байдаг. Нэгэнт тэдний туйлын зорилго биш байсан учир сургуулиа төгссөн ч анкетан дээр нь Харвардын төгсөгч гэснээс өөр гялтайх зүйлгүй жирийн л нэгэн болдог байна. Тэр бүү хэл Харвард төгссөн халамжаар амьдрагчид ч бидний дунд бий.

Тиймээс хүүхдээ Харвардад ор гэж шахахаасаа өмнө хүүхэд чинь үнэхээр хүсэж байгаа эсэхийг нь лавлах хэрэгтэй.

3. Харвардын соёлыг дагаж чадах уу?

Харвардад тэнцээд орсон ч зарим хүүхдүүд төд удалгүй сургуулиа орхисон байдаг. Ийм жишээ амьдрал дээр олон бий. Энэ нь хувийн шалтгаан, гэнэтийн өөрчлөлт гэхээсээ илүү тэдний дотоод мөн чанар, хувь хүний зан төлөв нь Харвардын соёлтой нийцэхгүй байснаас болдог.

Нөхөрлөл үгүй мэт цаг наргүй өрсөлдөөн, бусдаас илүү гарахгүй ч ядаж л хоцорчихгүй юмсан гэсэн сэтгэлзүйн дарамт, өндөр ачаалал, хүмүүсийн хүйтэн хөндий инээмсэглэл, чамин хээнцэр дүр эсгэлт зэрэгтэй нүүр тулах үе тэдэнд ирдэг.

Тиймээс бусдын нүдэнд “зиндаархаж” харагдахын тулд Харвардад өөрийгөө зохиомлоор нийцүүлэх биш, Харвардын соёл өөрт чинь яг таг нийцэж байвал тийш зүглэх тухай бодох хэрэгтэй.

4. Бидэнд “хүн” л хэрэгтэй. Бид жинхэнэ хүмүүсийг л хайж байна.

“Орчин цагт хүүхдүүд хүнийг ойлгох, энэрэн хайрлах, уучилж өршөөх, чин сэтгэлээсээ туслах, бусдын зовлонг өөрийн мэт хүлээн авах зэргийг мэдрэх нь улам л багассан.

Гэтэл Харвардын зорилго бол хүнийг хүн чигээр нь үлдээх, жинхэнэ хүмүүсийг төрүүлж гаргахад оршдог. Тиймээс сэтгэлгүй онц сурлагатнуудыг битгий илгээ. Тэртэй тэргүй таазанд тулсан голч дүн, бие биенээс нь ялгахын аргагүй өндөр оноотой хүүхдүүд л бидэн рүү зориглож өргөдлөө илгээдэг.

Бид тэднийг хүлээж авахгүй, харин нийгэмд тустай, бусдын төлөө юу хийж чадсанаа, ирээдүйд юуг хийж чадахаа илэрхийлж чадсан тийм л хүүхдүүдийг Харвард хүлээж байгаа”хэмээн Харвардын их сургуулийн элсэлтийн комиссын төлөөлөл өгүүлсэн.

Хэрэв дээрх зөвлөмжийн нэг нь ч болов танд танил санагдаж байвал хүүхдээ сургах эсэх тухай дахин нэг бодоод үзэхэд гэмгүй.

*****
Тэмдэглэл хөтөлсөн
Н.Болортуяа

Кэмбриж, Массачусетс
Харвардын Их Сургууль

2023 он 3 сарын 31

Follow 👉 Edu Khovd
15/10/2023

Follow 👉 Edu Khovd

Classroom objects
12/10/2023

Classroom objects

12/10/2023
Daily routine - Өдрийн дэглэм
12/10/2023

Daily routine - Өдрийн дэглэм

Ойлголоо гэдэг үгийг 5 өөр хэлбэрээр хэлэх 😎
12/10/2023

Ойлголоо гэдэг үгийг 5 өөр хэлбэрээр хэлэх 😎

"Have" үгтэй холбоо үгс ашиглан өгүүлбэр зохиож бичээрэй 😎
11/10/2023

"Have" үгтэй холбоо үгс ашиглан өгүүлбэр зохиож бичээрэй 😎

Common collocations
11/10/2023

Common collocations

11/10/2023
Linking words
11/10/2023

Linking words

Fruits&Vegetables
11/10/2023

Fruits&Vegetables

Address

Amore Cafe
Hovd

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Edu Khovd posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share