30/12/2024
АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ
Хүүхдийн ахуйн орчинд осол гэмтэлд өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Тухайлбал, 2024 оны эхний улирлын байдлаар 0-18 насны 36,765 хүүхэд осол гэмтэлд өртсөн нь өмнөх оноос 7.6%-аар өссөн үзүүлэлттэй байна. Осол гэмтлийн гол шалтгаануудад уналт, түлэгдэлт, химийн бодисын хордлого, цахилгааны осол зэрэг байсаар байна.
👉Түгээмэл шалтгаанууд:
📍Уналт: Шат, тавцан, цонх зэрэг өндөр газраас унах.
📍Түлэгдэлт: Халуун шингэн, хоол хүнс, цахилгаан хэрэгсэлд хүрэх.
📍Химийн хордлого: Эмийн бодис, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг санамсаргүй хэрэглэх.
📍Цахилгааны осол: Залгуур, цахилгаан хэрэгсэлтэй буруу харьцах.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ТАНЫ ХАРАА ХЯНАЛТ, ХҮҮХДЭДЭЭ ТАВЬЖ БУЙ АНХААРАЛ ХАЛАМЖ ХАМГААС ЧУХАЛ.