Буддын сурвалж-Buddhist sources

Буддын сурвалж-Buddhist sources Буддын шашны төвөд, монгол сурвалжийн талаарх мэдээлэл, орчуулга, хөрвүүлэг нийтлэх хуудас

07/08/2026
15/06/2026

“БУРХАН БАГШИЙН ЗАРЛИГИЙН ЦОМОРЛИГ ГАНЖУУР ЭРДЭНЭ”
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Бурхан багшийн сургаалийн эмхэтгэл болох Ганжуурын үүсэл, Энэтхэгээс Түвд рүү орчуулагдсан байдал, эш лүнгийн ач холбогдол, Монгол оронд дэлгэрсэн түүхэн замнал, Ганжуур судартай холбоотой судалгааны өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг таниулахад тус хурлын ач холбогдол оршино.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Бурханы шашны чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэн судлаачид, лам хуврагууд, оюутан залуус, сүсэгтэн олонд нээлттэй.

Хэзээ: 2026 оны 6 дугаар сарын 17
Цаг: 08:40–13:40
Хаана: МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы “А” танхим

Ерөнхий зохион байгуулагч: МБШТ- Гандантэгчэнлин хийд

Бурханы шашны номын гэрэл зүг бүхнээ түгэж
Буй бүх амьтдын мунхагийн харанхуйг гийгүүлэх болтугай!

Гандантэгчэнлин Хийд
2026.06.15

23/04/2026

ТӨВӨД ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ МОДУЛЬ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

Сургалтын танилцуулга:
Монголын Бурханы Шашны Их сургуулийн Хэл шинжлэл, утгазохиолын тэнхимээс төвөд хэл сонирхон судлах хүсэлтэй иргэд, судлаачид, оюутнуудад зориулан “Төвөд хэл”-ний анхан шатны модуль сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь төвөд хэлний үсэг бичиг, дуудлага, унших, бичих суурь мэдлэг олгохын зэрэгцээ үндсэн үгсийн сан болон хэлзүйн анхны ойлголтыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Сургалтаар дамжуулан оролцогчид төвөд хэлний суурь мэдлэгтэй болж, цаашид бурхны шашны судар, сонгодог эх сурвалжийг уншиж судлах эхлэл тавигдана.

Сургалтын зорилго:
- Төвөд хэлний үсэг, авиазүй, бичгийн үндсийг эзэмшүүлэх
- Төвөд хэлээр унших, бичих анхан шатны чадвар олгох
- Төвөд хэлээр Бурханы шашны суурь уншлага, нэр томьёоны ойлголт өгөх

Бүртгэл: 2026.05.03-ны 10:00 цаг хүртэл
Лавлах утас: 89034683, 88057360
Сургалт: МБШИС-ийн 202 тоот ангид
Анхаарах: Хүний тоо хязгаартай

19/04/2026
16/04/2026
27/03/2026

“ТӨВӨД СУДЛАЛ” (TIBETAN STUDIES) ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛИЙН 2026 ОНЫ ДУГААРТ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВНА.

🌀 Эрдэмтэн судлаач та бүхнийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвөд судлалын салбараас эрхлэн гаргадаг “Төвөд судлал” (Tibetan Studies) сэтгүүлийн 2026 оны дугаарт бүтээлээ нийтлүүлэхийг урьж байна.
🔹 “Төвөд судлал” сэтгүүл нь https://mongoliajol.info/ болон Google Scholar, Dimensions-д бүртгэлтэй, олон улсын ISSN:2308-2828 дугаартай, жилд 1 дугаар гардаг, төвөд хэлт утга зохиол, сурвалж бичиг судлалын эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Сэтгүүлд ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмжийн бүтээл бүрд редакцын зөвлөлөөс хөндлөнгийн давхар хянан магадалгаа (double-blind peer review) хийдэг.
🔹 Өгүүллийн стандарт шаардлагыг
https://www.mongoliajol.info/index.php/TS/about/submissions
хэсгээс үзнэ үү.
📩 Төвөд судлал сэтгүүлийн XV ботид ирүүлэх бүтээлийг 2026 оны 7 сарын 15 хүртэл
https://www.mongoliajol.info/index.php/TS/about/submissions цахим хаягаар хүлээн авна.
🗓️📌 Хугацаа:
📝 Өгүүлэл хүлээн авах: 2026.07.15 хүртэл
📝 Редакцын зөвлөл хянах: 2026.07.30-2026.08.31
📝 Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2026.09.01-2026.09.10
📝 Засвар хүлээн авах: 2026.09.10-2026.10.20
📝 Нийтлэх: 2026.10.25

“ХӨВСГӨЛ НУУР” – “КӨБ СУ КӨЛ-Их уст нуур”Одоогоос 228 жилийн өмнө шороон морин жил (1798 онд)-д Эрдэнэ зуу хийдийн ширээ...
25/02/2026

“ХӨВСГӨЛ НУУР” – “КӨБ СУ КӨЛ-Их уст нуур”

Одоогоос 228 жилийн өмнө шороон морин жил (1798 онд)-д Эрдэнэ зуу хийдийн ширээт цорж Дагвадаржай лам Хөвсгөл далай, Эг мөрөн дагуух газар орны эздийг тахих тахилгын судар зохиож байжээ.

ГАРЧИГ: “Тагнын зүг дэх Хөвсгөл далай, Эг мөрөн голлосон орны тэнгэр, газрын эздийг тахих ёс Сайн буяныг машид дэлгэрүүлэгч хэмээх оршвой.”

ТӨГСГӨЛИЙН ҮГ ДЭХ МЭДЭЭЛЭЛ: “...хэмээн Тагнын зүг дэх Хөвсгөл далай, Эг мөрөн голлосон орны тэнгэр, газрын эздийг тахих ёс Сайн буяныг машид арвижуулагч хэмээх үүнийг гал могой жил (1797 онд) Тагнын урианхайн ловон Санжаадондүв бээр тэр газар нутгийн нийт олонд туслахын тухайд “Энэ нутаг орны эздийн нэгэн тахилга хэрэгтэй” хэмээн нутгийнхаа газар, усны нэр сэлтийн хамт өгч айлтгасны хариуд Жавзандамба хутагтын шавь нарын орны шавийн адаг Цогт Махагалыг Мишээлгэгч Очир нэрт бээр ялгуусны эрхт хамгийг болгоогч (VII Далай лам) Галсанжамцын зохиосон Орны тэнгэр, газрын эздийн тахилгын номыг суурь болгон ашиглаж шороон морин жил (1798 онд)-ийн рид хувилгааны сар (хаврын тэргүүн)-ын 25-нд аглаг орон Э-Вам гаачил (Төвхөний хийд?)-д найруулсны бичээч нь Содномванчиг болой. Сайн буян арвижих болтугай. Өлзий хутаг орших болтугай.”

ЭХ СУДАР: МҮНС, Төвөд номын фонд.
2025.02.25

Монголын Бурханы шашны түүх, мэргэдийн намтар, уран зохиол, хэл шинжлэл тэргүүтэй олон чиглэлд хамаарах ховор сурвалжууд...
13/02/2026

Монголын Бурханы шашны түүх, мэргэдийн намтар, уран зохиол, хэл шинжлэл тэргүүтэй олон чиглэлд хамаарах ховор сурвалжуудыг багтаан хэвлэсээр ирсэн “Шатапитака” цувралаас судалгаанд чухал хэрэгтэй ботийг нь сонгон орчуулжээ.
Уг цувралд Ганжуурын монгол орчуулга хүртэл бүтнээрээ хэвлэгдэж байсан билээ.

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн ...

Address

Hovd
84000

Telephone

+97680027714

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Буддын сурвалж-Buddhist sources posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Буддын сурвалж-Buddhist sources:

Shortcuts

Share