12/08/2026
УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙНХАНТАЙ
"Гэр" хүүхдийн зуслангийн 8-р ээлжийн амрагчид Монголын паражүдогийн Улсын шигшээ багийн тамирчдын сэргэлтийн бэлтгэлээр зочилж, жүдо бөх, паражүдо, олимп, паралимпын талаар мэдэгдэхүүнтэй болж, жүдогийн анхан шатны техник, мэхнүүдийн үзүүлэн сургалтад хамрагдлаа.
Хүүхдүүд улсын шигшээ багийн тамирчдаараа бахархаж, ирэх 9 дүгээр сарын 25, 26-нд болох Дэлхийн аварга, 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд болох Азийн наадамд шигшээгийн таньдаг тамирчдынхаа барилдааныг шимтэн үзэхээр болов. Түүнчлэн шигшээ багийн тамирчдынхаа ирэх тэмцээнүүдийн амжилтыг хүүхдүүд дэвжээнд нь хурайлав.
Бэлтгэлийн дараа хүүхдүүд Соёлын өргөөндөө Movie Night хөтөлбөрөөрөө Монгол Улсаас жүдогийн төрөлд Рио-2016 паралимпын хүрэл медаль хүртсэн барилдааныг үзэж, улсынхаа тамирчнаар бахархан дэмжиж, огшин баярлаж үзсэн нь чухамдаа Гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн барилдааны бичлэг байсан юм.
Харин барилдааны бичлэг үзсэн тамирчин нь бэлтгэл хамт хийсэн Ууганхүү гавьяат байсанд улам ч сэтгэл хөдөлж, түүний бэрхшээлийг даван туулсан амжилтын түүхийг сонсож бахархал баяраар дүүрсэн үдэш боллоо.
Төгсгөлд нь амрагчид оройн тойргоо тамирчдын ёсоор Улсынхаа шигшээ багийнхантай хамт Төрийн далбааныхаа өмнө Төрийн дууллаа дуулж хийснээр Жүдотой, Улсын шигшээ багийнхантай өдөр өндөрлөв өө.
🇲🇳Монгол өв соёлын "Гэр" хүүхдийн зуслан бүртгэлээ авч байна.
🔗 Цахим бүртгэл: https://ln.run/M3dpx
📞 Холбогдох утас: 94789321, 80104037, 90105025.
#гэрзуслан