17-р цэцэрлэг

17-р цэцэрлэг Орхон аймаг 17-р цэцэрлэг

23/09/2026
28/08/2026

ОРХОН АЙМГИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

"Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд “Суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанар, үр дүнтэй хичээл, сургалт, үйл ажиллагаагаар дамжуулж, тэгш, идэвхтэй оролцоог ханган мэдлэг, чадвар, хандлагад бодит ахиц гаргах “ зорилгыг дэвшүүлж байна.
Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхдээ хүүхэд бүр оршин суугаа газраасаа үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг хангаж, “Гэрт ойр сургууль, хамгийн сайн сургууль" байх зарчмыг баримтална.

🎯14 ЗОРИЛТ
Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
1. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр дүнг ахиулах, орон нутгийн онцлогт суурилсан “Орхон аймгийн боловсролын байгууллагын бүсчилсэн кластер менежментийн загвар” зураглалыг боловсруулж, итгэлцэл, хамтын хариуцлагад суурилсан сургалтын чанарын удирдлага, сайн туршлага, арга зүй технологийг илрүүлж, түгээн дэлгэрүүлэх;
2. Суралцагч бүрийн мэдлэг, чадварын хоцрогдлыг оношлон тодорхойлж, дутуу эзэмшсэн сургалтын агуулгыг нөхөн эзэмшүүлэх зорилтот сургалт, дэмжлэгийг үр дүнтэй хэрэгжүүлж, суралцахуйн хоцрогдлыг бууруулах;
3. Чадамжид суурилсан сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг нэгдүгээр ангиас эхлэн чанартай хэрэгжүүлж, суралцагчийн оролцоо, идэвхтэй суралцахуйг дэмжин ерөнхий чадамж, сурах арга барилыг хөгжүүлэх;
4. Суралцагчийн авьяас, сонирхол, хэрэгцээ, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд нийцсэн төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлж, сургалтын чанарыг сайжруулах;
5. Суралцагчийн уншиж ойлгох, мэдээлэл ашиглах, шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх чадварыг бүх хичээл, сургалтын үйл ажиллагаанд хөгжүүлж, бие даан суралцах арга барилыг төлөвшүүлэх;
6. Бага ангид шатрын сургалтыг хэрэгжүүлж, суралцагчийн анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх болон оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх;
7. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагад гарч буй ахицыг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага цахим систем ашиглан тогтмол хянаж, үр дүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулах хариу арга хэмжээг хэрэгжүүлэх;
8. Багшийн чадамжид суурилсан мэргэжлийн хөгжил, сургалтын тогтолцоог нэвтрүүлж, орчин үеийн арга зүй, дижитал технологи, хиймэл оюун ухаанд суурилсан сургалт, үнэлгээний чиглэлээр багшийн чадавхыг бэхжүүлэх, шинээр төгссөн болон залуу багшийн ажлын байран дахь мэргэжлийн хамтын суралцахуйг дэмжих;
9. Ялгаатай хэрэгцээтэй суралцагч бүрийн онцлогт тохирсон боловсролын дэмжлэг, үйлчилгээг өргөжүүлж, чанартай боловсрол эзэмших боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх;
10. Суралцагчдын нийгэм, сэтгэл хөдлөлийн чадвар (өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохицуулах, эерэг харилцаа, хамтын ажиллагаа), сайн сайхан байдлыг дэмжих арга зүйг багшлахуй, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, соёлд нэвтрүүлэн хэвшүүлж, харилцан хүндэтгэл, аюулгүй байдлыг эрхэмлэсэн хүүхэд хамгааллын эерэг орчныг бүрдүүлэх;
11. Сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж, товлолт насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, үйлчилгээнд холбон ажиллах;
12. Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдийнхээ суралцахуйг нь дэмжих, хөгжүүлэх чадавхыг бэхжүүлж, гэр бүл, сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хүүхдийн боловсрол, хөгжилд гэр бүлийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх;
13. Эцэг эх, асран хамгаалагчдад бүтээлч уншлагын арга зүйн дэмжлэг үзүүлж, хүүхдэдээ тогтмол ном уншиж өгөх дадал хэвшлийг төлөвшүүлэн сургуулийн бага насны хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих;
14. "Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль" үндэсний санаачилгыг үе шаттай хэрэгжүүлж, сургуулийн орчин, үйл ажиллагаанд эрчим хүч, усны хэмнэлт, хог хаягдлын менежмент, эрүүл ахуй, аюулгүй байдал, дижитал хэрэглээний зөв дадал, сайн туршлагыг нэвтрүүлж хэвшүүлэх.

🖇️Зорилго, зорилтыг бүрэн эхээр нь PDF хэлбэрээр үзэх:
👉[https://drive.google.com/file/d/15CA1GGesUGb2vXbc-wwKH5sEwmL1KHk5/view?usp=sharing]

#орхонаймгийнболовсролынгазар

28/08/2026
28/08/2026

#УРИАЛГА

✅Нийт иргэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагч та бүхнийг 2026-2027 оны хичээлийн жилд "АЛХАЦГААЯ, ДӨХҮҮЛЦГЭЭЕ, ЧӨЛӨӨЛЦГӨӨЕ" уриалгыг дэмжиж, өдөр тутмын хэвшил болгон хэрэгжүүлэхийг хүсье.

#орхонаймгийнболовсролынгазар

26/08/2026

📚СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

“Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх” үндэсний санаачилгын хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд “Суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй хичээл, сургалтын үйл ажиллагаагаар суралцахуйн тэгш, идэвхтэй оролцоо, суралцахуйн ахиц, сайн сайхан байдлыг дэмжиж, мэдлэг, чадвар, хандлагад бодит ахиц гаргах” зорилгыг дэвшүүлж байна.

🎯 15 ЗОРИЛТ

Зорилт 1. Суралцагч бүрийн мэдлэг, чадварын хоцрогдлыг оношлон тодорхойлж, дутуу эзэмшсэн сургалтын агуулгыг нөхөн эзэмшүүлэх зорилтот сургалт, дэмжлэгийг үр дүнтэй хэрэгжүүлж, суралцахуйн хоцрогдлыг бууруулах;

Зорилт 2. Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр нөлөөг сайжруулж, суралцагч бүрийн тэгш оролцоо, сурч болон ерөнхий чадамжийн хөгжлийг дэмжих;

Зорилт 3. Чадамжид суурилсан сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг нэгдүгээр ангиас эхлэн үндэсний хэмжээнд чанартай хэрэгжүүлж, суралцагчийн оролцоо, идэвхтэй суралцахуйг дэмжин ерөнхий чадвар, сурах арга барилыг хөгжүүлэх;

Зорилт 4. Суралцагчийн авьяас, сонирхол, хэрэгцээ, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд нийцсэн төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлж, сургалтын сонголт, чанарыг сайжруулах;

Зорилт 5. Суралцагчийн уншиж ойлгох, мэдээлэл ашиглах, шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх чадварыг бүх хичээл, сургалтын үйл ажиллагаанд хөгжүүлж, бие даан суралцах арга барилыг төлөвшүүлэх;

Зорилт 6. Бага ангид шатрын сургалтыг хөгжүүлж, суралцагчийн анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх болон оновчтой шийдэл гаргах чадварыг хөгжүүлэх;

Зорилт 7. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагын ахицыг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага цахим систем ашиглан тогтмол хянаж, үр дүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулах хариу арга хэмжээг хэрэгжүүлэх;

Зорилт 8. Багшийн чадамжид суурилсан мэргэжлийн хөгжил, сургалтын тогтолцоог нэвтрүүлж, орчин үеийн арга зүй, дижитал технологи, хиймэл оюунд суурилсан сургалт, үнэлгээний чиглэлээр багшийн чадавхыг бэхжүүлж, шинээр төгссөн болон залуу багшийн ажлын байран дахь мэргэжлийн хамтран суралцахуйг дэмжих;

Зорилт 9. Ялгаатай хэрэгцээтэй суралцагч бүрийн онцлогт тохирсон боловсролын дэмжлэг, үйлчилгээг өргөжүүлж, чанартай боловсрол эзэмших боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх;

Зорилт 10. Суралцагчдын нийгэм, сэтгэл хөдлөлийн чадвар (өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохицуулах, эерэг харилцаа, хамтын ажиллагаа), сайн сайхан байдлыг дэмжих арга зүйг багшлах, цэцэрлэг, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, соёлд нэвтрүүлэн хэвшүүлж, харилцан хүндэтгэл, аюулгүй байдлыг эрхэмлэсэн хүүхэд хамгааллын ээлтэй орчныг бүрдүүлэх;

Зорилт 11. Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж, товлолт насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, үйлчилгээнд холбон ажиллах;

Зорилт 12. Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдийнхээ суралцахуйг нь дэмжих, хөгжүүлэх чадавхыг бэхжүүлж, гэр бүл, цэцэрлэг, сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хүүхдийн боловсрол, хөгжилд гэр бүлийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх;

Зорилт 13. Эцэг эх, асран хамгаалагчдад бүтээлч уншлагын арга зүйн дэмжлэг үзүүлж, хүүхдэдээ тогтмол ном уншиж өгөх дадал хэвшлийг төлөвшүүлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих;

Зорилт 14. Цэцэрлэг, сургуулийн удирдлага, менежментийн үр нөлөө, бие даасан байдлыг бэхжүүлж, итгэлцэл, хамтын хариуцлагад суурилсан сургалтын чанарын удирдлага, арга зүйн дэмжлэгийг сайжруулах;

Зорилт 15. “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний санаачилгыг үе шаттай хэрэгжүүлж, цэцэрлэг, сургуулийн орчин, үйл ажиллагаанд эрчим хүч, усны хэмнэлт, хог хаягдлын менежмент, эрүүл ахуй, аюулгүй байдал, дижитал хэрэглээний зөв дадал, сайн туршлагыг нэвтрүүлэн хэвшүүлэх.

📎 Зорилго, зорилтыг бүрэн эхээр нь PDF хэлбэрээр үзэх:
👉 [https://drive.google.com/file/d/1AzoeS6oh7a_MMmnWqUzgLjfML57oWRNx/view?usp=sharing]

Эрдэнэт хотынхоо их цэвэрлэгээнд нэгдэн хичээнгүйлэн ажиллаж байгаа хамт олондоо талархлаа.
17/07/2026

Эрдэнэт хотынхоо их цэвэрлэгээнд нэгдэн хичээнгүйлэн ажиллаж байгаа хамт олондоо талархлаа.

Төрөлх хотынхоо 50 жилийн ойд бэлдэн орчныхоо 50 м газрыг цэвэрлэн, хашаа хайсаа будаж өнгө үзэмжийг нэмлээ. БИД ХОТДОО ...
17/07/2026

Төрөлх хотынхоо 50 жилийн ойд бэлдэн орчныхоо 50 м газрыг цэвэрлэн, хашаа хайсаа будаж өнгө үзэмжийг нэмлээ. БИД ХОТДОО ХАЙРТАЙ 🥰❤️💝"ЦЭМЦГЭР ЭРДЭНЭТ – БИДНИЙ БАХАРХАЛ- БИДНИЙ ОРОЛЦОО!" АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

Address

Erdenet
61000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97670358963

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 17-р цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category