28/11/2025
“365 Анхаарч хайрлая” аянд Боловсролын газрын хамт олон нэгдлээ.👏👏👏
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Орхон аймаг 18-р цэцэрлэг, Education & Learning, Баянбулаг баг Ургац 1-109, Erdenet.
23/11/2025
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна. Үүнд:
Эцэг эх, асран хамгаалагч нарт:
1. Урлаг спорт, соёл олон нийтийн зэрэг төвлөрсөн арга хэмжээнд оролцохоос аль болох татгалзахыг бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна. Учир нь та томуу, томуу төст өвчний халдвар тээгч болох ба үүнийгээ бага насны хүүхдэд халдварлуулах эрсдэл өндөр болно.
2. Гэр бүлийн орчинд гэр бүлийн гишүүн бүрийн хувийн ариун цэврийг сахиулаарай. Гараа тогтмол угаах, содтой усаар амаа зайлах зэрэг дадлыг хэвшүүлж, дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх нь томуу, томуунаас урьдчилан сэргийлэх гол арга зам юм шүү.
3. Хэрэв таны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай. Таамгаар, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх нь чухал. Хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд албан ёсоор мэдэгдэж чөлөө авах нь зүйтэй.
Аж ахуй нэгж байгууллага, олон нийтэд:
1. Ач холбогдол багатай, онцын шаардлагагүй олон нийтийг хамарсан төвлөрсөн үйл ажиллагааны тоог эрс бууруулж, түүнд тавих хяналтыг сайжруулахыг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад зөвлөж байна.
2. Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид томуу, төст өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой чөлөө хүссэн тохиолдолд цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломжийг олгохыг төрийн байгууллагууд, аж ахуй нэгжийн удирдлагуудад уриалж байна.
3. Иргэн нэг бүр хүн олноор төвлөрдөг орчин, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалтыг заавал зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалах, томуу, төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын мэдээ мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөгөө зааврыг дагаж мөрдөөрэй.
Боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад:
1. Суралцагч, багш, ажилтан нэг бүр амны хаалт заавал зүүх, сургалтын байгууллагын орчинд гар угаах, ариутгах боломжийг бүрдүүлж, цэцэрлэг, бага ангийн суралцагчдын үдийн хоолыг шим тэжээлтэй, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулаарай.
2. Суралцагчдын ирцийн тандалтын мэдээг тогтмолжуулж, томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалд тохируулан мэргэжлийн байгууллагуудаас өгөх зөвлөмж зааврыг дагаж мөрдөж ажиллаарай.
3. Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг байгууллагын дотоод нөөцөд тулгуурлан зохион байгуулаарай.
28/08/2025
26/08/2025
Орхон аймгийн "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилт"-той танилцаарай.
#БоловсролынГазар
24/04/2025
ӨНӨӨДӨР "Дэлхийн номын өдөр" буюу "Дэлхийн номын ба зохиогчийн эрхийн өдөр" тохиож байна.
Олон улсын хэвлэлийн холбооноос 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн ном ба зохиогчийн эрхийн өдөр" болгон тэмдэглэхээр анх албан ёсоор нийтэлсэн байна.
Өдгөө дэлхийн 100 гаруй улс орон дөрөвдүгээр сарын 23-нд номын сурталчилгааны төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ном уншихын ашиг тусыг сурталчилдаг байна.
Монгол улс 37 дахь удаагийн “Номын баяр”-ыг 2025 оны 5 дугаар сарын 16-18-ний өдрүүдэд зохион байгуулна.
27/03/2025
‼️ ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧДИЙН АНХААРАЛД
✔ ЗӨВЛӨМЖ
🔹 Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан хүүхдүүд унадаг дугуй, суррон дугуй, мопед, скүүтер болон скейтборд унах, зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхэн хүүхдэдээ тавих ХАРАА ХЯНАЛТАА сайжруулж болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.