Орхон аймаг Эрдэнэт хотын Баян-Өндөр цогцолбор сургуу?
Эрдэнэт хотын АДХГЗ-ны 1980.9.1 өдрийн 109-р тогтоолоор 8 жилийн 4-р дунд сургууль байгуулах шийдвэр гарсаны дагуу 1-р сургуулийн урд нүүрний доод давхарын 8 ангид сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэнээр тус сургуулийн түүх эхэлсэн билээ.
Тус сургуулийг үүсгэн байгуулахад гар бие, сэтгэл санаа, залуу халуун насаа зориулан явсан захирал Д.Пүрэвжав , хичээлийн эрхлэгч Цэрмаа, Чулуунжав, Зол
боо , бага ангийн багш Ж.Тогтохбаяр, Г.Лянхуа , Ш.Цэвэлмаа, Ж.Цэвэлмаа, Р.Бяцханхүү, Д.Нямжав, Будлан, Л.Хишгээ, Будцоо, Сувдмаа, Сийнаа, хөдөлмөрийн багш Мадет, Ж.Энхтуяа, биеийн тамирын багш У.Уртнасан, Чимэдцэеэ, физикийн багш Ваня, Чулуун, орос хэлний багш П.Наранцэцэг, Цэвэлмаа, түүх газар зүйн багш Насанбат, монгол хэлний багш Бадамхорол, химийн багш Л.Баяраа нарыгаа өнөөдрийн энэ баярын хүндэт индэрээс дурьдахад таатай байна.
8-н жилийн сургууль байгууллагдсан 2 жилийн хугацаанд нийгмийн ухаан, байгалийн ухаан, бага ангийн гэсэн 3-н ЗАН-тэй 30-иад багш ажилчидтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан сургууль маань 1984 онд ЗХУ-ын барилгачдын гараар сүндэрлэн боссон 1165 хүүхдийн хүчин чадал бүхий хичээлийн шинэ байранд орсноор 10 жилийн 4-р сургууль хэмээх түүхэн шинэ хуудсыг нээсэн билээ.
Энэхүү түүхийн хуудсыг захирал Б.Бямбадорж , Батбаатар, Г.Гүнчинсүрэн, хичээлийн эрхлэгч Л.Дондол, Г.Банзрагч, Л.Төмөрчөдөр, Б.Шийдэв, А.Сэлэнгэбаатар, И.Мягмар, Т.Шижир, Л.Ихзаяа, Т.Бадамханд, Ш.Дорж зэрэг удирдахуйн ухаанд мэргэжсэн удирдагчдаар манлайлуулсан энэ сургуулийн хамт олон
- Тэргүүний сургууль
- Хүүхдийн нөхөр буяны байгууллага
- Биеийн тамир , спортыг дэмжигч байгууллага
- Хүүхдэд ээлтэй сургууль
- Эрүүл мэндийг дэмжигч байгууллага
- Өсвөр үеийн бие бялдрын хөгжлийг дэмжигч сургууль
- Мэдээлэл технологийн боловсролыг дэмжигч сургууль
- Оюун ухааныг дэмжигч байгууллага
- Аймгийн шилдгийн шилдэг сургууль
- Аймгийн шилдэг цогцолбор
- Хүүхдийн авьяас чадварыг дэмжигч байгууллага
- Хүүхдийн хөгжил , төлөвшил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч сургууль
- Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллагаар шалгарч байсан нь энэ сургуулийн хамт олны нөр их хөдөлмөрийн үнэлэлт, дүгнэлт, чадвар чансааны эрэмбэ, нэр төрийн баталгаа нь билээ.
Түүхэн он жилүүдийн хугацаанд сургалтын арга барилыг шинэ түвшинд гаргах талаар олон арван шинэ санаачлага , сэдэл тэмүүлэл, арга барилыг эрэлхийлэн ажилласаны үрээр 1988 онд хичээлийн эрхлэгч Л.Төмөрчөдөр химийн гүнзгийрүүлсэн сургалт, багш Б.Пэрэнлэй, Ишваанжил нар хөгжмийн оройн сургуулийг үүсгэн байгуулсан нь шинэ соргог бүхний анхдагч нь байсан билээ.
Сайн сургууль гэж ямар сургуулийг хэлэх вэ ? хэмээх асуултын сонгодог хариулт нь сайн багштай сургуулийг сайн сургууль гэнэ хэмээн өгүүлсэн байдагчлан гадаад хэлний багш Н.Энхтуяа, Д.Наранцэцэг, Л.Мөнхгэрэл, химийн багш Д.Дэлгэрмаа, П.Нарантуяа, монгол хэл уран зохиолын багш М.Мөнхзул, бага ангийн багш Д.Бат-Эрдэнэ, нийгмийн ухааны багш А.Сандаг-Очир, математикийн багш С.Бээжинсан, Б.Ганбат нар багш нарын улсын олимпиадын түрүү магнайгаар тодорсон нь манай багш сурган хүмүүжүүлэгчдийн “ түүчээ “ нь байлаа.
1985-1986 оны хичээлийн жил “Мы поедем в артеке “ теле уралдаанд багш П.Наранцэцэгийн удирдсан сурагчид түрүүлсэн нь манай сургуульд суралцагч мянга мянган хүүхэд багачуудыг уриалан дуудсан амжилт бүхний эхлэл нь болж гадаад хэлний улсын олимпиадаас С.Мөнхтуяа, Ч.Мөнхтуул, Б.Лхамсүрэн, Н.Амарзаяа, Т.Мөнхзул, химийн улсын олимпиадаас Э.Уранбаатар, Б.Сэлэнгэ, монголын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн улсын олимпиадаас З.Солонго , газар зүйн улсын олимпиадаас Х.Эрдэнэцогт , Н.Золзаяа, мэтгэлцээний улсын тэмцээнээс Г.Нямбат, техник технологийн улсын олимпиадаас Б.Баянжаргал, монгол хэл бичгийн улсын олимпиадаас Р.Орхонтуул, Г.Дуламханд, математикийн улсын олимпиадаас Э.Түвшинтөгс, биологийн улсын олимпиадаас Б.Дэлгэрбат, Х.Булган тамир, физикийн улсын олимпиадаас Батбаяр нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэж энэхүү сургуулийн түүхэн хуудсыг амжилт , бахархалаар зузаатгасан юм.
Эдгээр амжилт бахархлын үндэс суурийг тавьж өөрийн авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан :
- Монгол хэл уран зохиолын багш А.Сэлэнгэбаатар, Л.Дондол, Д.Золбоо
- Гадаад хэлний багш Д.Наранцэцэг, Л.Отгон, Н.Энхтуяа, Да.Энхтуяа, Ч.Дарьсүрэн
- Технологийн багш Ц.Дорж, С.Батсайхан
- Математикийн багш Ш.Дорж
- Физикийн багш Д.Баасансүрэн, Д.Өлзийжаргал
- Түүх газар зүйн багш Г.Шарав , Б.Оюунчимэг
- Хэрэглээний эдийн засаг хичээлийн багш Ж.Амгалан
- Химийн багш Д.Дэлгэрмаа, П.Нарантуяа, Ц.Наранцэцэг, Ц.Пүрэв , Х.Бямбаням, Л.Гэрэл
- Мэтгэлцээний клубын багш Г.Норовсүрэнбат , С.Хажидмаа
- Биологийн багш Г.Нарантуяа нартаа 30 жилийн ойн хүндэт индэрээс шавь нарын чинь өмнөөс гүн талархал илэрхийлье.
Аливаа хамт олон байгууллагын түүхэн хуудсанд анхдагч хэмээн тодруулсан эрхэм хүмүүний нэр алдар чухал байр суурийг эзэлдэг бөгөөд А.Сэлэнгэбаатар, Д.Наранцэцэг, Л.Отгон, Ш.Дорж, Г.Шарав, Б.Оюунчимэг, Д.Дэлгэрмаа, Н.Энхтуяа, Да.Энхтуяа нарын шавь нар Орхон аймгийн Болосвролын системийн түүхэнд улсын олимпиадын хамгийн анхны алт, мөнгө, хүрэл медалийг авчирсан билээ.
Түүхэн 30 жилийн хуагацаанд Монгол улсын боловсролын системд гарч буй өөрчлөлт шинэчлэлт бүхнийг хэрэгжүүлэх ажилд манай хамт олон өөрийн хувь нэмрээ оруулж 1998 -1999 оны хичээлийн шинэ жилээс 10 жилийн 4, 13-р сургуулийг нэгтгэж Орхон аймгийн анхны цогцолбор сургуулийн хэлбэрт шилжин ажиллаж улмаар 2002-2003 оны хичээлийн шинэ жилээс 10 жилийн 4-р сургууль , 6, 10-р бага сургууль нэгдэж Баян –Өндөр цогцолбор сургууль байгууллагдаж өнөөдөр 200 гаруй багш , ажилчидтай, 3200 гаруй суралцагчидтайгаа сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
1986-1987 оны хичээлийн шинэ жил багш У.Уртнасан , Б.Чулуун, Наранцэцэг нарын удирдсан 10-р ангийнхан анхныхаа төгсөлтөө хийж байсан бол эдүүгээ 10-р ангийн 135 дахь анги хамт олноо төгсгөж гадаад дотоодыг их , дээд сургуульд үдэн гаргажээ.
Сурагчдын авьяас билгийг хөгжүүлэх биеийн тамир, спортын секц, дугуйланг тогтмол үр дүнтэй хичээллүүлэх материаллаг баазыг бэхжүүлэх ажлын хүрээнд сургалт хүмүүжлийн олон арван ажлыг зохион байгуулсны үр дүнд Ц.Хүүхэндүү ахлагчтай биеийн тамирын ЗАН –ийн хамт олон биеийн тамирын спортын амжилт, ажлын үр дүнгээрээ 7 жил дараалан аймагтаа тэргүүлж , үүрд хадгалах цомын эзнээр тодорч 1993 оны төгсөгч Д.Нармандах атлантын олимпын хүрэл медаль, ази тивийн аваргын алтан медаль, Монгол улсын гавьяат тамирчин, 1991 оны төгсөгч Ц.Шаравжамц Лигийн тэмцээний 3 удаагийн аварга шилдэг довтлогч Монгол улсын гавьяат тамирчин цолыг хүртсэн бол Монголын үндэсний бөхийн дэвжээнээ 1997 оны төгсөгч Улсын начин Н.Бүрэнбаатар, Японы сумо бөхийн дэвжээнээ 2002 оны төгсөгч Б.Ганболд нар хүч чадлаа сорьсоор байна.
Тус сургуулийн дэргэд ардын боловсролын яам, соёлын яамны шийдвэрээр хөгжмийн оройн сургуулийг 1988-1989 оны хичээлийн жилд байгуулсан нь тус сургуулийн хөгжилд нэгэн түүхэн шинэ хуудсыг нээсэн юм.
Энэхүү сургуулийн авьяаслаг , чадварлаг багш нарын хүч хөдөлмөрөөр аз жаргалын эрэлчин, хүүхдийн дуурийг анх удаа тоглож тус сургуулийн багш сурагчид ОХУ, АНУ, Япон, Швецарь, Испани, Болгар, Турк зэрэг улс орноор аялан тоглож Франц улсад зохиогддог олон улсын циркчдийн Монте Карло уралдаанаас “Хүрэл алиалагч” цом хүртэж, цэнгээнт бүжгийн улсын уралдаанд “ Болор “ хамтлаг 5 дахь удаагаа аваргын титэм зүүж , морин хуурч Н.Жигжиддорж дэлхийн шилдэг 10 морин хуурчдын 2-рт бичигдсэнийг бахархан тэмдэглэхийн ялдамд тив дэлхийн өнцөг булан бүрт өөрсдийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг, оюун ухаанаараа ид гялалзаж буй төгсөгчиддөө сургууль хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Ийнхүү тус сургуулийн 30 жилийн түүхийг бичих хугацаанд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар түүх газар зүйн багш Г.Шарав, бага ангийн багш М.Жавхлантуяа нар Монгол улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрыг хүртэж , алтан гадас одонгоор 6, Хөдөлмөрийн хүндэт медалиар 4 багш энгэрээ мялааж Монгол улсын БТА 36 , СТА 7, Санхүүгийн ТА 1, Биеийн тамирийн ТА тэмдгээр 5 багш тус тус шагнагдсан байна.