16/09/2026
2026.09.14 нд JICA олон улсын байгууллагын мэргэжилтэн Мияаби Нагоя, болон фэско ОУ-ын байгууллагын Америк мэргэжилтэн Кэтти нар СӨУЗ -ийн сурагчид буюу 6-12-р ангийн сурагчидтай хамт явган аялал хийж, байгаль орчноо хайрлан хамгаалах, хог хаягдлыг сайн дураараа цэвэрлэж , 2 багштайгаа англиар ярьж хэлний мэдлэгээ дээшлүүллээ. Цаашид 2 багштай англиар ярьж хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хүүхэд бүрт нээлттэй шүү.
9-12-р ангийн сурагчид Даваа гараг бүр 14.30-15:30
6-8-р ангийн сурагчид Мягмар гараг бүр өглөө 10-11:30 хүртэл сургуулийн урлаг зааланд явагдана. Эзэн хичээвэл заяа хичээнэ хөгжилтэй аргаар англи хэлээ хамтдаа сурцгаая.
📌СӨУЗ (СУРАГЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЗӨВЛӨЛ)-ын 6-12-р ангийн сурагчид Кейт, Нагоя багшаар удирдуулан энэхүү өдөрлөгт хамрагдлаа.
📌Сурагчдын идэвхийг нэмэгдүүлэх, мөн эрүүл зөв дадлыг бий болгоход чиглэсэн юм.
📌Бид хамтдаа хог хаягдлыг түүж, хоорондоо танилцаж, халуун дотно яриа өрнүүлж, хөгжөөнт тоглоом тоглох зэргээр ЭКО өдрийг өнгөрөөлөө🥰😊
Miya Nagoya❤️
お仕事でのご活躍をお祈りしています
Kate Schnor❤️
Wishing you success in your work
2026.09.14