24/09/2026
ТАЛАРХАЛ
Жаргалант сумаас Орхон аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Бямбадашийн Зоригтбаяр санаачилга, дэмжлэгийн хүрээнд Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас хэрэгжүүлж буй “Chromebook” төслийн хүрээнд манай сургуульд 20 ширхэг "Chromebook" төхөөрөмжийг гардуулан өгсөнд талархаж байна.
Эдгээр төхөөрөмж нь сурагчдын PERSON, EDUTEN зэрэг цахим хичээл, сургалтын платформыг ашиглах боломжийг нэмэгдүүлж, цахим ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, суралцах таатай орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Сурагчдын боловсрол, хөгжилд чиглэсэн энэхүү үнэ цэнтэй дэмжлэгийг үзүүлж, сургалтын үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй Орхон аймгийн Засаг дарга Бямбадашийн Зоригтбаяр болон Deseret International Charities Mongolia байгууллагын хамт олонд нийт багш, ажилтан, албан хаагч, суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдынхаа өмнөөс баярласан, талархсанаа илэрхийлье. 👏👏👏