11/06/2026
💚💛💙 БАХАРХАЛ
🎓 ЭЦИС-АС сургуулийн 12А ангийн сурагч Л.Саранзаяа нь 🇨🇳 БНХАУ-ын National University of Chung Cheng их сургуульд Олон улсын харилцаа (International Relations) мэргэжлээр суралцах 100%-ийн тэтгэлэг хүртэж, нийт 25,000 ам.доллар (90,000,000₮)-ын тэтгэлгийн эзэн боллоо.
🎤 Л.Саранзаяа нь илтгэх, мэтгэлцэх урлагаар тууштай хичээллэж, аймаг болон улсын хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцон нийт 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Мөн “Шилдэг илтгэгч”, “Онцлох мэтгэлцэгч” өргөмжлөлүүдийг хүртсэн. Тэрээр IELTS-ийн 7.0 оноотой, бөгөөд Биологи болон Нийгмийн ухааны олимпиадад амжилттай оролцож, мэдлэг чадвараа тогтмол хөгжүүлж ирсэн.
🌍 Л.Саранзаяа нь 2022-2023 онд Орхон аймгийн Хүүхдийн зөвлөлийн Аюулгүй Байдлын Хорооны тэргүүнээр, ЭЦИС-Ахлах сургуулийн СӨЗ /Сурагчдын өөрөө удирдах зөвлөл/ -ийн тэргүүнээр 1 жил ажиллаж, мөн 9–10-р ангидаа ангийн даргын үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн нийгмийн оролцоо, манлайлал сайтай сурагч юм. Түүнчлэн YSC Mongolia байгууллагын оролцогч бөгөөд нийгмийн оролцоо, байгаль орчинд ээлтэй хандлагаараа үеийнхэндээ үлгэр дуурайл үзүүлдэг тэргүүний сурагч билээ.
👏 Л.Саранзаяадаа цаашдын сурлага, судалгаа болон ирээдүйн зорилго бүхэнд нь өндөр амжилт хүсье. Эрдмийн их аян нь үргэлж амжилт, боломж, өсөлтөөр дүүрэн байх болтугай.