Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төв

Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төв Боловсролын зөвлөгөө мэдээлэл, Хамтын ажиллагаа, Хөгжлийн төсөл хөтөлбөрүүд

"Бүх нийт боловсролын төлөө! - All for Education Mongolia" иргэний нийгмийн үндэсний эвсэл Орхон, Булган аймаг дахь салб...
15/09/2026

"Бүх нийт боловсролын төлөө! - All for Education Mongolia" иргэний нийгмийн үндэсний эвсэл Орхон, Булган аймаг дахь салбар зөвлөлийн гишүүдээ чадавхжуулах зорилгоор Эрдэнэт хотод ажиллаа. Тус эвслийн зохицуулагч Д.Тунгалаг, дэд зохицуулагч Я. Мөнхчимэг нар Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төвтэй танилцаж, мөн Орхон, Булган аймгийн ЕБС-иудын багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, хүүхэд хамгааллын багийн гишүүдэд Боловсролын багц хуулиудын үзэл баримтлал, онцлох зүйл заалтууд, эрхэд суурилсан боловсрол зэрэг боловсролын салбарынхны дунд хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг сэдвээр сургалт хийлээ. Сургалтад оролцсон багш, ажилтнууд маань сургалтын агуулгаараа тус тусын сургууль дээрээ мэдээлэл хийнэ хэмээн найдаж байна.

Бид бүхнийг зорин ирж шинэ мэдлэг мэдээлэл, арга аргачлал түгээн танилцуулсан эвслийн зохицуулагчдадаа талархал илэрхийлье.

"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Орхон болон Булган аймаг дахь салбар зөвлөлийнхөө гишүүди...
03/09/2026

"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Орхон болон Булган аймаг дахь салбар зөвлөлийнхөө гишүүдийг чадавхжуулах зорилгоор нэг өдрийн сургалт хийхээр төлөвлөөд байна.

Сургалтаар Боловсролын багц хуулиудын танилцуулга болон сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд сургууль, эцэг эх, иргэний нийгмийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл, аргачлалуудыг танилцуулах болно.

Салбар зөвлөлийн хуучин гишүүд болон шинээр элсэх хүсэлтэй бүх гишүүдэд нээлттэй. Багш, сургуулийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, менежер, захирал, сурагчдын зөвлөл, хүүхэд хамгааллын багийн гишүүн, эцэг эх хэн ч байж болно.

Цай, кофе, өдрийн хоолтой. Бүртгүүлж, хамгийн түрүүнд ирж суудлаа эзэлсэн 15 хүн бэлэгтэй.
Сургалтын үеэр танилцуулсан бүх материалыг хэвлэж өгнө.

Хэзээ: 2026 оны 9-р сарын 8-ны өдөр, 10:00-17:00 цаг

Хаана: 3-5р байр (ДГТ Жүр-Үрээс хойд зүгт, 6 давхар цагаан байрны 1 давхарт баруун талаасаа орно.)

Эвсэл болон салбар зөвлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, бүртгүүлэхийг хүсвэл 99359613 дугаарт залгаарай.

17/04/2026

Оролцоо төслийн хаалтын үйл ажиллагааны 2 дахь өдөр🤗 Sunshine AnkhBekhtsetseg TuvsanaaUNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

16/04/2026

“Оролцоо” Төслийн хаалтын үйл ажиллагаа🤗 UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Bekhtsetseg Tuvsanaa Sunshine Ankh

15/04/2026

Бид Erdenet QUIZ NIGHT-тай хамтран Эрдэнэтийнхээ сонирхол, ажил мэргэжлээрээ нэгдсэн иргэдийн бүлэг коммюнитигийн дунд танин мэдэхүйн тааварт тэмцээн явуулсан билээ. Quiz Night-д маань жижиг дунд бизнес эрхлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгчид, эмч, багш, инженер, хуульч, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, спортын бүлэг, холбооны төлөөллүүд баг бүрдүүлэн амжилттай оролцож хуульчдын баг 1 дүгээр байрт шалгаран бооцооны шагналаа хүртсэн билээ. Асуултын тавин хувь нь танин мэдэхүйн ерөнхий асуулт, тавин хувь нь Иргэдийн Нийтийн Хурлын талаарх эрхзүйн мэдлэг сорьсон асуулт байв. Оролцогчид маань ширүүн өрсөлдөж сонирхолтой асуултуудаар мэдлэгээ сорьж иргэний эрх үүргийнхээ талаар шинэ мэдлэгтэй болж нэгэн үдшийг үр бүтээлтэй хөгжилдөн өнгөрүүлсэн юм. Та бүхэн ч мөн адил ажил дээрээ, клуб, холбоо, найз нөхдийн уулзалт дээрээ бидний өдөр тутмын амьдралын чанарт шууд нөлөөлдөг амин чухал хэрэгтэй мэдлэгээр асуулт хариултын тэмцээн зохион байгуулах хүсэлтэй бол манай Эрдэнэтийн Хотол Олны Хөгжлийн Төв-д хандаж тэмцээн зохион байгуулах асуулт, удирдамж авч болно шүү.

#Оролцоо #Интегра UNDP

Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төв ТББ болон Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төв хооронд орон нутагтаа Иргэний Б...
13/03/2026

Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төв ТББ болон Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төв хооронд орон нутагтаа Иргэний Боловсролын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.

Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төвийг төлөөлж захирал Т.Бэхцэцэг, Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төвийг төлөөлж захирал О.Отгонбаяр нар энэ сарын 11-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагаа 3 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд хоёр тал иргэний боловсролын хөтөлбөрөөр дамжуулан тус аймгийн бүх насны иргэдийг иргэний сайн дурын болон улс төрийн идэвхтэй оролцоонд бэлтгэх, оролцуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд эхний ээлжинд тус аймагт шилжин суурьшиж буй дотоодын шилжин суурьшигч бүх насны иргэдэд зориулсан мэдээлэл, сургалт, холбон зуучлах, оролцоонд бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

12/02/2026

Таны байгаа оочинд ямар асуудал тулгарч байна вэ? саналаа коммент хэсэгт үлдээнэ үү. Баярлалаа :)

Багуудын групп, чат группууд дээр шэйр хийж туслаарай. Маргааш болох Багийн Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хуралын даргын...
30/01/2026

Багуудын групп, чат группууд дээр шэйр хийж туслаарай.

Маргааш болох Багийн Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хуралын даргын сонгуульд оролцох гэж байгаа иргэдээс хүсэх зүйл байна.

Дараах ажиглалтын хуудсыг утсан дээрээ нээж ороод үнэн зөвөөр бөглөөд явуулахыг хичээгээрэй.
Ажиглалтын хуудаст дурдагдаагүй өөр бусад ажиглалт, зураг бичлэгээр баримтжуулсан зүйлсээ бидэнд нэрээ нууцлан битүүмжилж, эсвэл Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төв-ийн чатаар мэдэгдэх боломжтой шүү. Бид мэдээллийн нууцаллыг чандлан хадгална.

Энэхүү ажиглалтыг бид аль нэг улс төрийн хүчин, нам эвслийн эрх ашгаас ангид, иргэдийн нийтийн хурал дахь иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хурлын дэг, журам, зохион байгуулалтыг тодорхой болгох, сайжруулах зорилгоор зөвлөмж бэлтгэхээр хийж байгаа тул та бүхнийг чадах чинээгээрээ хувь нэмэр оруулан хамтран ажиллахыг уриалж байна.

Эрдэнэтийн Хотол Олны Хөгжлийн Төв ТББ.

Энэхүү ажиглалтын хуудсыг Иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралдаандаа оролцсон багийн иргэд бөглөх бөгөөд ИНХ-ын зохион байгуулалтыг сайжруулах зөвлөмж боловсролуу...

Багуудын группууд дээр оруулж туслаарай 🙏Монгол Улсын Үндсэн хуульд: "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд бай...
30/01/2026

Багуудын группууд дээр оруулж туслаарай 🙏

Монгол Улсын Үндсэн хуульд:
"Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ." гэж заасан байдаг.

Үндсэн хуулиар олгогдсон, АРД ТҮМЭН БИДНИЙ МЭДЭЛД БАЙГАА ЗАСГИЙН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТӨРИЙН ХЭРЭГТ ШУУД ОРОЛЦОХ энэхүү ЭРХЭЭ ЭДЛЭХ Үндсэн Механизм бол Баг, Хорооны ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ (ИНХ) юм шүү!!!

Ирэх 4 жилд иргэдийнхээ хэрэгцээ шаардлага, дуу хоолойг бүх шатны бодлого, төсөв боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хянах, хариуцлага тооцох үе шатанд бүрэн дүүрэн хүргэж, Гүйцэтгэх Засаглал болох багийн засаг даргын ажлын албаны үйл ажиллагаанд иргэд нь хяналт тавин ажиллах боломжийг бүрдүүлж чадах, намын эрх ашгаас илүүтэйгээр Монгол Улсын хууль, ард иргэдийн эрх ашгийг дээгүүрт тавих ухамсар, итгэл үнэмшилтэй ИНХ-ын дарга, ийнхүү ИНХ-ын дарга, иргэдтэйгээ хуулиа дээдлэн хамтран ажиллах чадвартай засаг даргаа сонгож авах нь нэн чухал юм аа.

Манай Орхон аймгийн хувьд ИНХ-ын дарга, багийн засаг даргаа сонгох сонгууль маргааш буюу 2026 оны 1-р сарын 31-ний Бямба гаргийн өглөө 08 цагт аймаг даяар бүх багууд дээр (шинээр байгуулагдаад удаагүй багуудыг эс тооцвол) зохион байгуулагдах гэж байна.

Энэ сонгууль бол Орон нутгийн ИТХ, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй бидний өдөр тутмын амьдралын чанарт шууд нөлөөлөх чухал сонгууль юм. Иймд иргэд та бүхэн минь сонгуульдаа идэвхтэй, өргөнөөр оролцоорой хэмээн уриалж байна!!!

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Орон нутгийн Иргэдийн Нийтийн Хурлын идэвхи оролцоог сайжруулах төсл...
05/01/2026

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Орон нутгийн Иргэдийн Нийтийн Хурлын идэвхи оролцоог сайжруулах төслийн Сайн дурын сурагч ажилтны сургалт энэ долоо хоногт 1-р сарын 7-ны өдөр 14 цагаас зохион байгуулагдана.

Сайн дурын сурагч ажилтны хөтөлбөрт өргөдлөө гаргаж тэнцсэн сурагчидтай бид өнөөдөр, маргааш дахин холбоо барих болно оо.

Address

Уурхайчин баг, 3-5-р байр, 102 тоот (ДГТ Жүр Үр-ийн хойно)
Erdenet
61000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төв:

Shortcuts

Share