Wünsch&Traum

Wünsch&Traum Deutsche Sprache lernen und weiter in Deutschland arbeiten und auch studieren. Dafür hilfen wir Ih

11/08/2026
14/06/2026

Германы дунд боловсролын систем нь Монголоос эрс өөр. Дунд сургуульд (5-6 анги байсан байхаа) орохоос нь эхлээд сурлагын дүн, хүүхдийн өөрийнх нь хүсэл сонирхлоор нь их сургуульд орох нэг хэсэг, дээд сургууль сурах боломжтой нэг хэсэг, коллежд сурах нэг хэсэг, тусгай мэргэжлийн сургуульд сурах нэг хэсэг гээд ангилаад явчихдаг юм байна лээ. Тэгээд 9-р ангид орж байгаа Германд сурч байгаа хүүхдүүдийн дээд сургуульд орох орохгүй нь шийдэгдсэн байдаг. Их сургууль, дээд сургууль нь ялгаатай байдаг. Яг алийг төгссөнөөс шалтгаалаад ажлын байрны ч ялгаа гардаг. Харин Монголдоо 12 ангиа сайн дүнтэй төгсөөд, Германд сурахыг хүсч байгаа мэргэжлээрээ Монголын 5н сургуулиуд л их сургуульд 1-2 курсээ төгсөөд, Герман хэлний В2-оос С1 түвшинтэй бол харин Германы гайгүй их сургуулиудад шалгарч суралцдаг.
5-р ангиас нь эхлээд ингээд ялгаад эхэлдэг. Gesamtschule, Gymnasium-д сурсан бол их сургуульд орох боломжтой. Орж чадаагүй бол хамгийн гайгүй яваад яваад Fachhochschule буюу Техник мэргэжлийн дээд сургуульд сурч бакалавр авна. Их сургууль нь хамаагүй илүү ч гэсэн орж чадахгүй. Монголын их дээд сургуулийн 1-р курсээ төгсөөд хэл сайн, 10 жилийн дүн сайн, ЭЕШ дүн сайн бол Германы их сургуульд орох боломж өндөр.

Германд гадуур яваа ээж аавууд хүүхдүүддээ ихэвчлэн ус л авч явдаг, уулгадаг. Монголд харин эцэг эхчүүд бага насны хүүхд...
14/05/2023

Германд гадуур яваа ээж аавууд хүүхдүүддээ ихэвчлэн ус л авч явдаг, уулгадаг. Монголд харин эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ элдэв чихэртэй ундаа бүр колаг ч хэмжээ хязгааргүй өгч байгаа нь анзаарагдсан. Тоохгүй байж болохгүй асуудал шүү. Тоглоомын газар ойр хавийн ширээг харж ээ суутал… 🚰💧copy

МЕЛИТТА БЕНЦ (1873-1950) ☕️1873 онд Дрезден хотноо номын худалдаачин Либшерийн гэр бүлд Мелитта нэртэй нэгэн охин мэндлэ...
12/02/2023

МЕЛИТТА БЕНЦ (1873-1950) ☕️

1873 онд Дрезден хотноо номын худалдаачин Либшерийн гэр бүлд Мелитта нэртэй нэгэн охин мэндлээгүй байсан бол маш олон хүн өнөөдөр ажил дээрээ үүрэглээд сууж байж мэдэх л юм.
Учир нь өнөөдрийн бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй нэгэн зүйл болох кофены нэг удаагийн цаасан шүүлтүүрийг 1908 онд 35 настай байсан гэрийн эзэгтэй Мелитта Бенц анх санаачлан зохиосон байна.

Тухайн үед хүмүүс чанасан кофеныхоо шаарыг аягандаа оруулахгүйн тулд дотор нь уудаг цаас эсвэл даавуу хайчилж хийсэн юүлүүрийг шүүлтүүр маягаар хэрэглэдэг байсан ч энэ нь их төвөгтэй арга байжээ.
Мелитта гэртээ кофе шүүх энэ аргыг хялбарчлах гэж олон янзын туршилтыг хийж үзжээ. Эцэст нь хүүгийнхээ дэвтрээс уудаг цаасыг нь аваад ёроолыг нь хадаасаар хатгаж хэд хэд цоолсон төмөр лаазан дотор дэвсээд кофегоо шүүсэн нь өөрт нь төдийгүй найзуудад нь таалагдаж удалгүй энэ аргыг хэрэглэж үзсэн хүн бүхэн түүнд талархал сайшаал ирүүлэх болсон байна. Алх, хадаас, лааз, уудаг цаасны тусламжтай кофе шүүх хялбар шүүлтүүр зохиосон Мелитта өөрийнхөө санааг патентжуулахыг хүсчээ.

1908 оны 6 сарын 20-нд Берлин дэх патентийн алба түүний санаачилсан кофе шүүх техник болох бэлэн цаасан шүүлтүүртэй дугуй шүүрийг жагсаалтандаа авч зохиогчийн эрхийг хамгаалах санаачлагчийн патентийг Мелиттад олгожээ.
Үүнээс хагас жилийн дараа буюу 1908 оны 12 сарын 15-нд Мелитта „M. Bentz” нэртэй өөрийн компаниа 73 пеннихийн үндсэн хөрөнгөтэйгээр Marschallstraße 31 гудамжинд байгуулсныг Дрезден хот худалдааны бүртгэлдээ бүртгэж авсан түүхтэй.

Өдгөө дэлхий даяар 6000 ажилтантай Мелитта группыг Мелиттагаас хойшхи 4 дэх үе буюу ачийнх нь хүү Жеро Бенц толгойлон ажиллуулсаар байгаа бөгөөд тус групп кофе, цай, тэдгээрийг дагалдах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж савласаар байгаа бөгөөд үүгээр зогсохгүй тэдний бараа бүтээгдэхүүний дотор ариун цэврийн бүтээгдэхүүнүүд ч их хувийг эзлэх болжээ. Мелитта Бенц 1950 онд 77 настай өөд болсон ч түүний нэрээр нэрлэгдсэн гудамжнууд Дрезден, Мюнхэн, Минден, Штуттгарт болон өөр хотуудад ч түүнийг одоо ч хүн зонд дурсан сануулсаар байна.

Германчууд хүний дэргэд хамраа чанга дуу гарган цэвэрлэдэг нь гадаад хүмүүсийг гайхахад хүргэж тус улсад ирээд удаагүй т...
12/02/2023

Германчууд хүний дэргэд хамраа чанга дуу гарган цэвэрлэдэг нь гадаад хүмүүсийг гайхахад хүргэж тус улсад ирээд удаагүй тэдний дийлэнхийг соёлын шоконд оруулдаг. Гэхдээ энэ бол ичэх зүйл огт бишээ👍🏻

...
07/02/2023

...

Германд Аусбилдунг (Ausbildung) хийх сонирхолтой байгаа хүүхэд залуучуудад, хүмүүст хэдэн зүйл хэлмээр санагдаад бичиж б...
02/02/2023

Германд Аусбилдунг (Ausbildung) хийх сонирхолтой байгаа хүүхэд залуучуудад, хүмүүст хэдэн зүйл хэлмээр санагдаад бичиж байна.

Аусбилдунг гэдэг нь тодорхой нэгэн мэргэжлээр 3 жил суралцангаа ажиллах мэргэжил эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр юм. Үргэлжлэх хугацаа нь 3 жил.

Ихэнх цагаа ажил олгогч байгууллага болон хувиарлагдсан байгууллага дээр дадлага хийж өнгөрүүлдэг.
Pflegefachmann/-frau чиглэлээр сурахад 30-45 хоног хичээлдээ яваад дараа нь 3 сар гаруй хугацаанд дадлага хийж ажилладаг. Нэг ёсондоо тухайн мэргэжилтэйгээ танилцах, тухайн мэргэжлийн хүмүүстэй нь цуг ажиллах дадлагын хугацаа нь хичээлд явах цагаасаа хамаагүй их.
Сар бүр ажил олгогч байгууллагаасаа цалингаа авна. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал нь цалингаас хасагдана.
Байр, хоол хүнсээ өөрөө мэдээж төлнө.

Маш олон мэргэжил эзэмших сонголт бий. Гол нь ажиллах(сургах) хүмүүсийг гадаад орнуудаас авах шаардлагатай юу үгүй юу гэдгээс хамаардаг. Хөдөлмөрийн товчоо ( Bundesagentur für Arbeit)- ноос давхар зөвшөөрөл авдаг тул энэ байгууллага тухайн мэргэжлээр ажиллах хүч дутмаг гэж үзвэл зөвшөөрөл олгодог. Ийм л учраас ихэнх хүмүүс сувилагчаар ирж байгаа юм. Яагаад гэхээр хэд хэдэн салбар нь хүний нөөцийн дутагдалд орсон буюу орох эрсдэлтэй болсон.

1. www.azubi.de (ямар мэргэжлээр, ирэх жилд хэдэн хүн авах орон тоогоо зарласан бүх байгууллагын зарууд нэг доороос харах боломжтой, эндээс ямар чиглэлээр суралцах сонирхолтой боломжтойг харж болно)

2. www.arbeitsagentur.de ( боловсролын зөвлөх хүмүүст нь шууд E-Mail бичээд харилцах боломжтой байгаа)

3. Тухайн байгууллагын E-Mail руу шууд бичих.
Бичгийн харилцаа маш чухалд тооцогддог тул E-Mail маш өргөн ашигладаг.

Хамгийн гол зүйл Герман хэлийг маш сайн суралцах хамгийн багадаа B2- той ирэх боломжтой бол С1 болгоод ирвэл маш сайн.

Гадаад хэлээр мэргэжил эзэмшинэ гэдэг маш амаргүй зүйл шүү!

Яаран сонголт бүү хийгээрэй!!!
Танд маш олон сонголт байхад заавал Герман ирэх шаардлага байна уу гэдгээ заавал бодоорой. Америк, Австрали, Солонгос, Япон гээд сонголт үргэлж байдаг байгаа шүү.

Энд хүмүүс Depression буюу сэтгэл гутралд маш ихээр өртдөг. Ажил мэргэжлээс хамааралтай өвчлөлүүд маш их байдаг тул та үнэхээр энэ мэргэжлээр би суралцаж чадах уу? Бие, сэтгэл санааны хувьд ачааллаа би дийлэх үү гэдгээ сайн бодож тооцоорой.
Жишээ нь нурууны өвчтэй бол сувилагчаар сурах дэмий гэдгийг шууд хэлье.

Гадаад л гарч байвал хамаагүй гэдэг сэтгэхүйгээр яаран бүү шийдвэр гаргаарай.
Танд маш олон сонголт бий гэдгийг дахин хэлье.

Танд амжилт хүсье!

Die Website rund ums Leben. Das Webportal der Bundesagentur für Arbeit möchte Menschen in jeder Lebenslage unterstützen. Jetzt informieren!

ЗӨВХӨН ГЕРМАНД 🇩🇪Гадаад хүмүүсээс “Германы ямар юм таньд хамгийн сонирхолтой вэ?” гэж асуухад хэдэн жилийн өмнө нэг хүн ...
01/02/2023

ЗӨВХӨН ГЕРМАНД 🇩🇪

Гадаад хүмүүсээс “Германы ямар юм таньд хамгийн сонирхолтой вэ?” гэж асуухад хэдэн жилийн өмнө нэг хүн ингэж хариулжээ:

“Тэдний цонхнууд нь үнэхээр гайхамшигтай, жинхэнэ инженерийн шилдэг бүтээл. Энэ гайхамшиг нь хоёр янзаар хаагддаг, бариулыг нь яаж эргүүлснээс хамаарч нэг бол хажуугаараа нээгдэнэ, нөгөө бол дээгүүрээ. Би Германруу 10 жилийн өмнөөс л байсхийгээд явж байна. Очих болгондоо л цонхнуудыг нь биширдэг.”

Address

Erdenet
61000

Telephone

+97699359087

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Wünsch&Traum posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share