06/07/2026
Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр болон аймгийн удирдлагууд Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уран-Эгшиг сургуулийн төгсөгчид Г.Тэмүлэнгүнж, Н.Тэмүүлэн нар монгол хэлний хичээлээр 800 оноо авч үе тэнгийнхнээ манлайлсан билээ.
Тэднийг бэлтгэсэн монгол хэл уран зохиолын багш П.Наранхүү танд талархал илэрхийлье.