Төв Аймгийн Хүүхдийн Зөвлөл

Төв Аймгийн Хүүхдийн Зөвлөл

Share

Албан ёсны хуудсанд тавтай морилно уу.🌍. ~Тэгш оролцоо хязгааргүй боломж~

Photos from Төв Аймгийн Хүүхдийн Зөвлөл's post 23/12/2025

ТӨВ АЙМГИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Б.БАТ-ЭНЭРЭЛ ШАЛГАРЛАА.🌟🌟🌟

Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрлөөр “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр Зуунмод сумын 1-р сургуулийн 12г ангийн сурагч, аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Бат-Энэрэл маань шалгарлаа.

Аймгийнхаа 34 мянга гаруй хүүхдийн дуу хоолой болж, тэдний хамгаалал, хөгжил, оролцоог дэмжих санал санаачилгуудыг шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжилж, олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, үе тэнгийнхэн болон дүү нартаа зөв үлгэр дуурайлал болж буйд баярлалаа.🤗🤗

Цаашдынх нь сурлага, ажил үйлсэд өндөр амжилт хүсье.😍😍😍

ТӨВ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХАМТ ОЛНООС

2025.12.23

Photos from Төв Аймгийн Хүүхдийн Зөвлөл's post 23/12/2025

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН IV ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ

• Хүүхдийн төлөө зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт

• Хүүхдийн үндэсний чуулганы “Зөвлөмж”, “Хүүхдээ сонсох” өдөр, сумдын хүүхдийн чуулганаас гарсан саналын талаарх мэдээлэл

• Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлан, санал, дүгнэлт

Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн хуралдаанаас гарсан санал, хүсэлтүүдийг тусган Сумдын хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт ажлын үүрэг чиглэлийг хүргүүллээ.

15/12/2025
29/11/2025

Тусгаар тогтнолын өдөрт зориулан бэлтгэв.
Төв аймгийн хүүхдийн зөвлөлийн
_Хүүхдийн эрхийн хороо_үзүүлж байна.❤️🙌🏻

26/11/2025

Төв аймгийн Хүүхдийн Зөвлөлийн
“НЭЭЛТТЭЙ ГИШҮҮНЧЛЭЛ”-д өргөдлөө илгээсэн хүүхдүүдэд gmail хаягаар нь хариу мэйл илгээгдэж дууслаа.

Мөн холбогдох утасны дугаар луу нь холбоо барьсан тул та манай цахим хаяга руу холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу?🙌🏻

Та бүхэн өргөдөл дээр бичсэн gmail хаягаа шалгана уу.

✅ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ✅

Photos from Бүрэн ЕБС  Хүүхдийн зөвлөл's post 26/11/2025
22/11/2025

⏰Анхаараарай Анхаараарай

Төв аймгийн Хүүхдийн Зөвлөлийн “ДЭД ТЭРГҮҮН”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.

✅Хамрах хүрээ:Төв аймагт оршин суудаг 14-16 насны хүссэн хүүхэд бүрт нээлттэй

Төв аймгийн Хүүхдийн Зөвлөлийн “ДЭД ТЭРГҮҮН”-ий сонгон шалгаруулалт нь 2 шаттай болно.

📌1-р шат
•2025 оны 11сарын 22өдрөөс 10 сарын 28ны
13:00цаг хүртэл явагдах ба 1-р шатад
шалгарсан 5 нэр дэвшигч 2-р шатад оролцох
юм.
•Линк: Доор QR нэвтэрнэ үү

📌2-р шат
•2025 оны 12сарын 4нд зохион байгуулагдах
“Өөрсдөө санаачилж хамтдаа хийцгээе’’ чуулганаар
зохион байгуулагдах болно. Тус шатад шалгарсан нэр дэвшигчид нь өөрийн мөрийн хөтөлбөрөө 3минутад чуулганд оролцогчдод танилцуулах ба
📝 “Сонгууль”-ийн зарчимд тулгуурлан санал хураалтыг зохион байгуулна. Тус санал хураалтнаас шалгарсан 1 нэр дэвшигч
“Төв аймгийн Хүүхдийн Зөвлөл”-ийн ll
дугаар үеийн дэд тэргүүн ба тэргүүнээр ажиллах юм.

Дэд тэргүүн нь 1 жилийн хугацаанд дэд тэргүүний үүргээ биелүүлэх ба 2 дахь жилээс Төв аймгийн Хүүхдийн Зөвлөлийн Тэргүүний үүргийг хүлээн ажиллах юм.

ТЭГШ ОРОЛЦОО~ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ

Photos from Төв Аймгийн Хүүхдийн Зөвлөл's post 19/11/2025

👧🧒 “Хүүхэд~ Хайр ~Ирээдүй” хүүхдийн үндэсний чуулган
Төв аймгаа төлөөлөн 10 сурагч оролцож байна.

ШИНЭ ЗУУН ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХҮҮХДҮҮД ӨӨРСДӨӨ ТОДОРХОЙЛЖ БАЙНА

🟣 Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” Хүүхдийн үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

🔷 Монгол Улсын 21 аймгийн 330 сум, 9 дүүргийн төлөөлөл 800 хүүхэд шинэ зуун жилийн хөгжлийн бодлогоо өөрсдөө тодорхойлж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

🟣 Тэд шинэ зуун жилд ёс зүйгээрээ манлайлсан, зөв чанартай хүн байх нь эн тэргүүний зорилт гэдгээ тодорхойлж, оролцоо сайтай, зөв зан чанартай, соёлтой, бусдыг хүндэлдэг, боловсрол, эрүүл мэнд, хөгжил оролцоог дэмждэг, хамгаалдаг, нийгмийн бүхий л салбарт хүүхдэд ЭЭЛТЭЙ орчин бүрдүүлэх чухал байгааг онцлов.

🔷 Хүүхдийн анхдагч нийгмийн орчин бол гэр бүл. Гэр бүлдээ хайрлагдсан, хамгаалагдсан хүүхэд хөгждөг. Иймд хүүхдэд амьдрах, хайрлуулах, хамгаалагдахад хамгийн ээлтэй орчин бүрдүүлэхээр Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг ЗГ болон УИХ-аас санаачилан боловсруулж байна.

🔷 Хүүхдийн үндэсний чуулганаас хүүхдүүд өөрсдөө таван үндсэн чиглэлээр санал, шийдэл боловсрууллаа.

1. Боловсрол: Тэгш хамруулсан, аюулгүй, хүчирхийлэлгүй сургалтын орчин
2. Эрүүл мэнд: Хүүхэд бүрд хүртээмжтэй, хүртээмжийн ялгаа арилгасан үйлчилгээ
3. Хөгжил ба оролцоо: Хүүхдийн дуу хоолой, манлайлал, шийдвэр гаргалтад оролцоог хангах
4. Хамгаалал: Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх
5. Гэр бүл ба нийгмийн орчин: Хүүхдэд ээлтэй орчин, тогтвортой гэр бүлийг дэмжих

🔷 Дээрх саналыг бодит ажил хэрэг болгосноор:

✅ Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй, аюулгүй орчин бүрдэнэ.

✅ Хүүхдийн оролцоо бодлого, шийдвэр гаргалтад бодитоор тусгагдана.

✅ Хүүхдийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар сайжирна.

✅ Хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн үндэсний бодлогын уялдаа бий болно гэж дүгнэжээ.

🔷 Чуулганыг зохион байгуулахад хамтран ажилласан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Монголын хүүхдийн зөвлөл, Монголын скаутын холбоо, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ зэрэг бүх байгууллага, албан хаагчид, идэвхтэй оролцсон хүүхдүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

#ХүүхэдХайрИрээдүй

2025-11-19

📍 Чуулган Олон улсын “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдаж, Монголын өнцөг булан бүрийн хүүхдүүд өөрсдийн дуу хоолой, санаа бодлыг хуваалцан, хүүхдийн хөгжил, эрхийн төлөө чухал хэлэлцүүлгүүд өрнүүлсэн нь илүү онцлог юм.✅

Тийм учраас манай Төв аймгийн 10 сурагчид туршлага солилцож, шинэ мэдлэг эзэмшин, ирээдүйгээ хамтдаа бүтээж буй нь бахархалтай мөч болж чадлаа.🌟💓

15/11/2025

Төв аймгийн 27 сумын хүүхдийн зөвлөл болох сурагчдын зөвлөлийн Тэргүүн нар манай Page хуудас руу чат бичнэ үү.🙌🏻
Баярлалаа.

Want your school to be the top-listed School/college in Dzuunmod?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Dzuunmod