22/09/2026
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад зориулсан мэдээлэл солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтаар Боловсролын газрын дарга Л.Буянтогтох салбарын хэмжээнд хийгдэж буй шинэчлэлтүүд болон цаашдын чиг хандлагын талаар товч мэдээлэл өглөө.
Үүнд:
• Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн болон төрөлжсөн сургалт,
• "Хүүхдийн аюулгүй байдлын ханган ажиллах үзлэг зохион байгуулах тухай",
• "Ерөнхий гэрээгээр" 91 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс 37 нэр төрлийн хүнс нийлүүлэх гэрээ хийгдсэн тухай
• Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан "Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг"-ийн талаар тус тус танилцууллаа.