30/09/2026
Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг угтан багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх, багш мэргэжлийн сайхныг түгээн таниулах, багш бүрийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг алдаршуулах, эрхэм багш нартаа урам зориг хайрлаж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг уриалж байна.
Бид хамтдаа багш нарынхаа үнэ цэнтэй хөдөлмөрийг түгээн дэлгэрүүлж, тэднийхээ бахархлыг бүтээн, халуун талархал, хүндэтгэлээ илэрхийлье!
Эрдэм мэдлэгийн гэгээн замыг зааж, ирээдүй хойч үеэ бэлтгэн хүмүүжүүлж буй эрхэм багш нартаа баярын мэнд хүргэе!
БАГШААРАА БАХАРХЪЯ!
БАГШАА АЛДАРШУУЛЪЯ!
Хүндэтгэсэн,
Дархан-Эмпати сургуулийн Улаан загалмай клубын сурагчид ❤️🌷
#БагшаарааБахархъя
#БагшааАлдаршуулъя
#УлаанЗагалмайКлуб
#ДарханЭмпатиСургууль