Дархан Уул аймгийн 13р цэцэрлэг

Дархан Уул аймгийн 13р цэцэрлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дархан Уул аймгийн 13р цэцэрлэг, Education, Darkhan.

Тус цэцэрлэг нь 1980 оны 5-р сарын 18 нд 5 бүлэг, 21 багш ажилчидтай үүсэн байгуулагдсан ба өнөөдөр 12 бүлэг 44 албан хаагчтай хичээлийн 2байртай Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа явуулж байна

Ирээдүйн бяцхан иргэдийнхээ төлөө бие сэтгэл,  оюун санаа бүхий л зүйлээ зориулан ажиллаж байгаа багш нартаа баярын мэнд...
01/10/2026

Ирээдүйн бяцхан иргэдийнхээ төлөө бие сэтгэл, оюун санаа бүхий л зүйлээ зориулан ажиллаж байгаа багш нартаа баярын мэнд хүргэе!

ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ НАР БОЛОН ХАМТ ОЛОНДОО ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 32, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 60 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!Бя...
01/10/2026

ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ НАР БОЛОН ХАМТ ОЛОНДОО ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 32, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 60 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Бяцхан үрсийнхээ анхны багш нь болж, тэдний оюун ухаан, зан төлөв, зөв дадал, хүнлэг сэтгэлийн суурийг тавин, өдөр бүр хайр халамжаар дүүрэн орчинд өсөж хөгжихөд нь үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг та бүхэндээ Багш нарын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Манай цэцэрлэгийн өдөр бүрийн ажил, хүүхэд бүрийн инээмсэглэл, эцэг эхийн талархлын цаана та бүхний чин сэтгэл, хариуцлага, тэвчээр, хөдөлмөр зүтгэл оршдог билээ.

Хүүхэд бүрийг хайрлан халамжилж, хөгжүүлэн дэмжиж, хамтдаа нэг зорилгын төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн ажилладаг эрхэм хамт олноороо бид бахархдаг.

Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, эрч хүч, бүтээлч шинэ санаа, арвин их амжилтыг хүсэн ерөөе. Гэр бүл бүрд тань аз жаргал, инээд хөөр дүүрэн байж, хийсэн бүтээсэн бүхэн тань хүүхдийн гэгээн инээмсэглэлээр үргэлж мялаагдах болтугай.
Та бүхэндээ Багш нарын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн:Эрхлэгч Б.Буянхишиг

01/10/2026
🌿 ЭКСКУРС , АЯЛАЛ 🏃🏼‍♀️🏃‍♂️Сэдэв: “Орчин тойрноо танин мэдэх аялал”Хугацаа: 2026.09.25 өдөр 13:30–16:00 (2 цаг 30 минут)...
29/09/2026

🌿 ЭКСКУРС , АЯЛАЛ 🏃🏼‍♀️🏃‍♂️
Сэдэв: “Орчин тойрноо танин мэдэх аялал”
Хугацаа: 2026.09.25 өдөр 13:30–16:00 (2 цаг 30 минут)
Хамрах хүрээ: цэцэрлэгийн эмч, сэтгэл зүйч, бүлгийн багш нар , тамирын болон хөгжмийн багш
АХЛАХ“А” , “Б”, “В” бүлэг
Бэлтгэлийн “А”, “Б”, “В”, бүлгийн хүүхдүүд
Нэг талдаа ойролцоогоор 2 км явган аялал хийлээ.
🎯
Хүүхдүүдийг цэвэр агаарт алхуулах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль, орчин тойрноо ажиглан танин мэдэж нэгэн өдрийг цэвэр агаарт тоглон наадаж өнгөрөөлөө🤗🤗

29/09/2026

2026-2027оны хичээлийн жил Хүүхэд хамгаалал”-ын жил болгосонтой холбоотойгоор
🥰🤗“🤵‍♂️👸ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ”-үндэсний хөдөлгөөний хүрээнд 13-р цэцэрлэгийн Бага бүлгийн багшийн туслахууд “НАДАД ТУСЛААЧ”-цахим платформын үйл ажиллагаанд нэгдэж байна.
🌟2026.09.29🌟

29/09/2026

2026-2027оны хичээлийн жил Хүүхэд хамгаалал”-ын жил болгосонтой холбоотойгоор
🥰🤗“🤵‍♂️👸ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ”-үндэсний хөдөлгөөний хүрээнд 13-р цэцэрлэгийн Дунд бүлгийн багшийн туслахууд “НАДАД ТУСЛААЧ”-цахим платформын үйл ажиллагаанд нэгдэж байна.
🌟2026.09.29🌟

07/09/2026

Нэгэн Ээж ийнхүү бичжээ🤗

Өглөө 07:00 цагтай уралдан босч охиноо хувцаслаад гэрээсээ яаран гарна. Цэцэрлэгийн хаалгаар охиноо дөнгөж оруулаад л би сэтгэл амар ажил руугаа явдаг. Энэ үед цаг 07:30
Орой 18:00 цагт ажил тарлаа. Ажлын найман цаг, унаа тэргэндээ өнгөрүүлэх цагаа нэмэхээр есөн цагийн дараа би охиноо авахаар цэцэрлэг дээр нь ирдэг.
Өдөржин ардын олон хүүхдийг харж, хоолойн чадлаар шүлэг дуу заасан, хооллож, ундалсан, баалгаж, шээлгэсэн, үсийг нь самнаж, нүүрийг нь угаалгасан, унтуулж орыг нь хураасан, зураг зуруулж, эвтэй тоглуулсан багш ядарсан ч гэсэн надад ялархалгүй "Сайхан амраарай" гэж хэлээд охиныг минь өгдөг.

Багшийн энэ өдөр ахиад л давтагдана. Жилийн 200 өдрийг охины минь цэцэрлэгийн багш, туслах багшийн хамт яг ингэж өнгөрөөдөг. Гэхдээ мэдээж ганцхан миний охины төлөө биш нийт 20-4
0 хүүхдийг ингэж хардаг.

Хааяа Бямба, Ням гаригт дүү нарын 4-5 хүүхдүүд манайд цуглахад мөн ч ширүүхэн байдагсан. Тоглоомоо булаацалдана, хоолоо асгана, хоорондоо муудалцана. Гэтэл ажлын өдөр болгоноор 20-40 хүүхдийн үймээн дунд тэр багш яаж нэг тэсдэг бол доо гэж эрхгүй бодогдмоор. Ачааллыг нь яаж бууруулж, авдаг цалинг нь хэрхэн хангалттай болгомоор юм бэ дээ🤔

Ядаж л цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүд минь бүгдээрээ "Баярлалаа, цэцэрлэгийн багш аа" гэж чин сэтгэлээсээ талархацгаая!
Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл түм буман ерөөл дагуулдаг даа🙏🥰
Бичсэн: Ээж А. Найгалмаа

💉ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА🛡️Улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн амын...
07/09/2026

💉ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА

🛡️Улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор томуугийн эсрэг дархлаажуулалт маргааш буюу 9 дүгээр сарын 4-ний өдрөөс эхэлнэ.

👨‍👩‍👧‍👦Иргэд та бүхэн томуугийн халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдана уу.

😷Томуугаас сэргийлье — эрүүл мэндээ хамгаалъя!

Address

Darkhan

Telephone

70377805

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан Уул аймгийн 13р цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category