Төмөр замын чиглүүлэх хөтөлбөртэй математик-физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангидаа элсэлт авч байна.
Дархан-Уул аймаг 18 дугаар сургууль
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дархан-Уул аймаг 18 дугаар сургууль, Education, Дархан-Уул аймаг, Дархан сум 4/р баг, Монгол улс, Darkhan.
28/05/2026
Дархан-Уул айгийн 18-р сургуулийн "Мөнгөн хонхны баяр"-ын үйл ажиллагааны зургуудаас... 2-р хэсэг🤩🎉🥰
2026-05-27
28/05/2026
Дархан-Уул аймгийн 18-р сургуулийн "Мөнгөн хонхны баяр"-ын үйл ажиллагааны зургуудаас...🎉🤩
26/05/2026
🎓 ЭРДМИЙН БАЯРЫН УРИЛГА🎓
Хүндэт эцэг эх, асран хамгаалагчид, эрдэмтэн багш нар болон хайрт шавь нар аа.
Хүүхэд багачуудын маань хичээл зүтгэл, багш нарын маань нөр их хөдөлмөр, эцэг эхчүүдийн маань хайр халамжийн нэгдэл болсон "ЭРДМИЙН БАЯР"-ын үйл ажиллагаанд та бүхнийг хүндэтгэн урьж байна.
Анги хамт олноороо туулсан дурсамж дүүрэн жилүүдээ дүгнэж, ирээдүйн их үйлсийн замд хөтлөх баярын мөчийг хамтдаа хуваалцаж, шавь нарынхаа жигүүрээ дэлгэх торгон агшныг хамтдаа гэрчилцгээе.
🕢 Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
📍 Хаана: 18-р сургуулийн урд талбай дээр
⏰ Цаг: 10:00 цагт
"Эрдмийн цагаан зам тань гэрэлтэй байж, ирээдүйн зүгт тэмүүлэх үйлс бүхэн тань бүтэмжтэй байг"
Хүндэтгэсэн: 18-р сургуулийн Захиргаа
20/05/2026
🎉🥇Монгол хэл бичгийн шалгалтад өндөр оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэе🎉
Бахдам амжилт үзүүлж 800 оноо авсан 11б ангийн сурагч Л.Хүслэндээ баяр хүргэе✨
Бэлтгэсэн багш нар
Ж.Одгэрэл /Тэргүүлэх/
Ч.Ариунтуяа /Тэргүүлэх/
А.Хишигсүрэн /Тэргүүлэх/
Ц.Уянзаяа
Сурлага, ажлын өндөр амжилт хүсье🎖️💯
Эх хэл соёл үүрд мандан бадраг🏆🎖️
18-р сургуулийн захиргаа
19/05/2026
🎊 БИДНИЙ БАХАРХАЛ🎊
"АМЖИЛТЫН ГАРАА-2026" аймгийн анги нийтийн олимпиадад:
🥇Г.Оюунтунгалаг багштай 2г анги ТЭРГҮҮН байр,
🏆🥇Г.Биндэръяа багштай 4б анги ТЭРГҮҮН байр эзлэн хошой аварга боллоо.
Оюунлаг багш, суралцагчид болон үргэлж дэмжин ажилладаг эцэг эх, асран хамгаалагч та нартаа бүгдэд нь БАЯР ХҮРГЭЕ 👏👏👏
18-р сургуулийн захиргаа
12/05/2026
Дархан-Уул аймгаас хэрэгжүүлж буй “Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн дунд болон ахлах ангийн 768 суралцагч “ Хүүхэд бүр сүү” хөтөлбөрт хамрагдаж байна.
10/05/2026
Нийт багш нартаа “Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад” нь амжилт хүсье.🎉
Олны хүч оломгүй далай🌊
09/05/2026
🖋️ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛОО ТҮҮЧЭЭЛЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ БАГШДАА БАЯР ХҮРГЭЕ🖋️
Өнөөдөр Ялалтын баярын энэ гайхалтай өдөр Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Ч.Ариунтуяа үндэснийхээ язгуур соёл, босоо монгол бичгээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, "ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЭГЧ" хүндэт тэмдгээр шагнагдлаа.
Монгол хүн бүрийн бахархал болсон эх хэл, эртний бичгийнхээ утга соёл, нарийн нандин бүхнийг хүүхэд багачуудын зүрх сэтгэлд хоногшуулж, "МОНГОЛ ХҮН" болгон төлөвшүүлэхэд таны оруулж буй зүтгэл хэмжээлшгүй их билээ.
🌿 Бичгийн мэргэд олон болох болтугай
🌿 Бидний соёл дэлхийг бүрхэх болтугай.
Монгол хэл, бичгийн багш нарын маань нэр хүнд ямагт өндөрт байж Ч.Ариунтуяа багш таны эрдмийн цагаан мөр улам тодрон гийх болтугай. Танд болон таны гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 💐🎊
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
#ҮндэснийБичигСоёл #Дэлгэрүүлэгч #МонголБичиг #БагшийнАлдар #БаярХүргэе
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Дархан-Уул аймаг, Дархан сум 4/р баг, Монгол улс
Darkhan
Opening Hours
| Monday | 08:00 - 19:00 |
| Tuesday | 08:00 - 19:00 |
| Wednesday | 08:00 - 19:00 |
| Thursday | 08:00 - 19:00 |
| Friday | 08:00 - 19:00 |