Д.Цэндсүрэн

Д.Цэндсүрэн ЕБС-д 30 жил ажилласан туршлагатай.
Ментор багш

30/08/2025
Эр хүний нуруу дээрх ачаа бусдын нүдэнд үзэгддэггүй. ..Өтөлж ядарч буй нь үрийн нүдэнд харагддаггүй. ..Хойноосоо шатаж б...
09/08/2025

Эр хүний нуруу дээрх ачаа бусдын нүдэнд үзэгддэггүй. ..
Өтөлж ядарч буй нь үрийн нүдэнд харагддаггүй. ..
Хойноосоо шатаж байсан ч урдаасаа дүнхийж байдаг уулыг
Аав гэнэ….

Айл гэрийн цог хийморь, охь сүлд нь болсон монголынхоо бүх сайхан аавууддаа "Аавуудын баяр"-ын гал халуун мэндийг дэвшүүлье.

Урт наслаж удаан жаргаарай.. Санасан бүхэн нь бүтэмжтэй төгс дэлгэр явах болтугай...
Аав болсон сайхан эрс минь энэ хэцүү цагт өөрсдөө л жаргалаа олж авдаг юм шүү...
Эрүүл мэндээ сайн бодож яваарай..

Зуун намрыг үдэж
Зуун жил амьдрах болтугай…

Есдүгээр сарын эхний 7 хоногоос эхлэн НӨАТ-ын баримтыг цаасгүй болгож, цахим бүртгэл хийдэг болно гэнэ дээ
07/08/2025

Есдүгээр сарын эхний 7 хоногоос эхлэн НӨАТ-ын баримтыг цаасгүй болгож, цахим бүртгэл хийдэг болно гэнэ дээ

Цомхтгол багш нарт хамаарахгүй
07/08/2025

Цомхтгол багш нарт хамаарахгүй

МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангах, давхардлыг арилгах, төсөв, зардлыг хэмнэх бодлого тодорхой болох хүртэлх хугацаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны ХЭГ/1760 дугаар албан тоотоор:

“Засгийн газрын агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг түр зогсоож, шинээр албан тушаал бий болгон орон тоо нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцаан, нөхөн томилгоо хийхгүй байх” тухай чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн болно.

Уг чиглэлийн хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал нь аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар болон яамны харьяа байгууллагын удирдлагуудад албан тоотоор чиглэл уламжилсан.

Тус албан бичгээр өгсөн чиглэл нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын орон тоонд хамаарахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Харамсалтай нь уг чиглэлийн утга, агуулгыг зарим нийгмийн сүлжээн дэх мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа “Цахиур” цахим сайт илтэд гуйвуулан нийтэд хүргэсэн нь анхаарал татаж байна.

Иймд Боловсролын салбартай холбоотой аливаа мэдээллийг үнэн зөв, баталгаатай эх сурвалжаас авахыг иргэд, олон нийтэд уриалж байна.

07/08/2025
Алаг бөмбөл эрдэнэ хүү минь ЗУЛЗАГЫН ГОЛ-хүүхдийн зуслангийн 7-р ээлжээр амарч байгаа юм аа. Явахад нь гаргаж өгөөгүй ба...
07/08/2025

Алаг бөмбөл эрдэнэ хүү минь ЗУЛЗАГЫН ГОЛ-хүүхдийн зуслангийн 7-р ээлжээр амарч байгаа юм аа. Явахад нь гаргаж өгөөгүй бас 2 хоноод түмэнтэй санаад өнөөдөр эргэж очлоо. Хүүдээ ээжийн санаачилгаар ундаа, чипс амттан ч бараг авч өгдөггүй дээ. Сургуулийн гуанзанд ээжээсээ зөвшөөрөл авч 2 хон удаа л хоол авч идсэн. Хүнсний дэлгүүрт суухаар хүүхдүүд coca cola, халуун амтлагчтай чипс л их авах юм. Аа яадгийн 1 удаа очихдоо гээд өнөөдөр найзуудад нь өгөхөөр 1 коропка сола, рабрика гээд чипс, шоколад аваад давхиад хүрлээ.
Хашааны гадна талд зэргэлдээ сургуулийн гэр бүлийн 2 багштай тааралдлаа. Гартаа ууттай алим барьчихаж... Мэнд мэдээд ганц 2 үг солих зуур өнөөдөр эргэлтийн өдөр, амарч байгаа охиноо эргээд, жимс хүүхэддээ оруулж болохгүй гэнээ гээд надад алим авч өглөө.
Тэгээд хашааны үүдэнд очтол холбоо барьдаг станц барьсан хамгаалагч угтлаа. Бас хоёр, гурван эмэгтэй, 2 өсвөр насны хүүхдүүд эргэлтээр ирсэн бололтой сандал дээр сууж байна. Би ч хүүгээ эргэж явна гэтэл хамгаалагч хүүхдийн нас асуулаа. 15 тай гэтэл 15 настай хүүхдүүдийн овог нэр, регистрийн дугаар бүхий бүртгэлийн хуудаснаас манай хүүхдийг төвөггүйхэн оллоо."Одод" бүлэгт байгаа юм байна гээд станцаа авч: Одод бүлгийн багш сонсож байна уу гэтэл маш хурдан эрэгтэй багш таныг сонсож байна гэж хариуллаа.Бодвол станц нь биед л байгаа юм болов уу? П.Б ийн ээж ирсэн байна гэтэл: Үйл ажиллагаатай байна. Хүүхдүүд нойтон хувцасаа солих гээд орсон. 5 минутын дараа явуулъя гэнэ. Маш товч тодорхой, бас сурцтай нэвтрэлцэж, би хүлээлгийн сандалд суулаа. Төд удахгүй хүү минь гонзойчихоод хүрээд ирлээ... Цэвэрхэн хуурай хувцас өмсчихсөн, үс нь нойтон бас нойтон попволкоо мушгисаар айсуй... Халуун өдөр машинаар ус цацаж, сэрүүцдэг, бас онцгой байдлын үед анхаарах зүйлсийн талаар мэдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг тухай хальт ярилцав.Болж байна ш дээ... Хальт ярилцаад авчирсан юм аа өгөхөөр хашаанаас гарах гэтэл манай номын нөхөр:Агаа хашаанаас гарч болох уу гэв ккк. Болноо, ээжтэйгээ уулзалдахад 20 минут болоод ороорой гэв. Бас л зуслангийн дүрэмд суралцаж, мөрдөх ёстойгоо маш сайн ойлгожээ...
Машинд очоод жаахан ярилцлаа. Энэ жилжингээ хэцүүхэн л байсан хүү минь нүд нь сэргээд, дуу орчихсон байхыг нь хараад бүр баярлачихлаа. За эргэлтийн ундаа чипс, чихэр, хүү минь дангаар нь идчихдэг үзэм, самрын үртэй талхаа өгтөл, Талх шоколад 2 оо аваад, эд нарыг ээж оруулахгүй ээ.Та аваачаад зарчих гэнээ... Ирэнгүүтээ утсаа хураалгасан гэнэ. Үгүй нээрээ хүний нялх үрсийг олноор нь авчраад, өсвөр насны олон хүүхэд цуцлуулсан орчинд нээрээ л энэ мэт дэг журам, дүрэм үйлчлэх л ёстой юм байна. Авч очсон ундаа чипсээ амьтан ах дүүс тарааж, үлдсэнг нь аваад ирлээ. Томчууд бид л дүрэм зөрчиж, болж өгвөл оруулчих гэж үзнэ дээ тээ. ЁСТОЙ ЧИГ ШАРАА БОЛЛОО... ЗУЛЗАГЫН ЗУСЛАН-орчин сайхан болжээ. Одод бүлгийн багш Улаанбаатараас ирсэн багш гэнэ. Хүүхэд байхдаа ОУ-ын Найрамдал лагерьт амарч байсан. Яг иймэрхүү дүрэмтэй, хөтөлбөрийн дагуу. Хүүхдэд ойрхон багш нартай гоё байдагсан.
20 минутад ярьж амжих гээд гонзгой хүүтэйгээ патиараа татуулж чадсангүй... ккк Хүүхдүүддээ санаа зовох зүйлгүй ээ.Харуул хамгаалалт сайн, аюулгүй байдалд анхаарч Онцгой байдлын галын машин, ажилтнууд байна. Элдэв хордлогоос сэргийлж гадна дотнын хоол, жимс оруулахгүй байгаа юм байна. За тэгээд утаснаас хол үнэн таатай амарч байнаа. Бас үүдний хэсгийг ариутгалыг аппарат барьчихсан ариутгаж яваатай тааралдлаа. Сошиалаас л хараад байдаг биеэр очиж, нөхцөл байдлыг шалгаад үнэлэээд ирлээ. Сайн байна, зуслан сайхан болжээ. Юун 500к гийн үнэтэй ГОК ын зуслан.
БАЯРЛАЛАА. Azjargal Boldbaatar Дархан-Уул аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
Жил болгон амраана гэж бодсоор шинэ засмалаар салхи татуулан давхиж, төд удалгүй гэртээ ирлээ...

Address

Darkha
Darkhan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Д.Цэндсүрэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share