03/06/2024
Хүүхдээ амьдралд нь юу ч тохиолдсон даван туулж чаддаг байгаасай гэж хүсэж байна уу? Тийм бол түүнийг хүүхэд байхад нь тайтгаруулж, хангалттай тэвэрч, сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрч бай. Уйлахад нь "Битгий уйл!" гэж бүү хэл. Уйлангуут нь саатуулж инээлгэх гэж бүү оролд. Хүүхдэдээ таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөлөө залгиж "хөлдүү" нэгэн болох бус, харин стрессээ даван туулж "амьд үлдэхэд" нь тусалж бай. Хүүхэд чинь сэтгэлээр унаж, уйлж, айж, эсэргүүцэж л байг. Хүүхэд чинь таны тусламжтайгаар хорвоогийн төгс бусыг хүлээн зөвшөөрч бухимдал, эсэргүүцлээс тайтгарал, бодит байдлыг хүлээн зөвшөөрөх рүү шилжиж сураг.
- Шалва Амонашвили
Нетээс орч: Uka Ulziibat
2023-03-19