29/09/2026
Европын холбооны санхүүжилттэй RETEACH буюу “Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд тохируулан шинэчлэн хөгжүүлэх нь” төсөл хөтөлбөрийн хүрээнд Дархан коллеж нь багш бэлтгэх мэргэжлийн хөтөлбөрийнхөө зорилго, зорилт, агуулга арга зүйд өнгөрсөн хичээлийн жилд шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийсэн билээ.
Тэгвэл энэ / 2026-2027 оны / хичээлийн жилээс эхлэн дараах хөтөлбөрүүдийг I,II улирлуудад туршиж зааж эхэллээ. Үүнд:
• Ерөнхий сэтгэл судлал
• Хүний хөгжил, харилцааны ёс зүй
• Багшлахуй
• Хүүхдийн суралцахуйн үндэс
• Багш мэргэжлийн удиртгал
• Байгаль судлал
Эдгээр хичээлүүдийн хүрээнд оюутан суралцагчдад эх дэлхийтэйгээ зохицон амьдрах, байгальд ээлтэй ногоон болон дижитал чадварт суралцан хамтдаа хөгжих болно. Иймд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй багш болон суралцагчдадаа амжилт хүсье. Жижиг алхмууд, том өөрчлөлтийг авчирдаг.