IX Surguuli Darhan-Uul Aimag

IX Surguuli Darhan-Uul Aimag

Share

Darhan-Uul aimag IX surguuli

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 26/09/2018

2018 - 2019 оны хичээлийн жилийн намрын уламжлалт спартикиадын хөнгөн атлетикийн тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаж байна.

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 26/09/2018

2018 оны 09-р сарын 24нд буюу өнгөрсөн даваа гарагт 2018 - 2019 оны хичээлийн жилийн багш нарын зөвлөгөөний хурлаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурлаар сургуулийн захирал, сургалтын менежрүүд, нийгмийн ажилтан болон ЗАН-ийн ахлагч нар өнгөрсөн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж 2018 - 2019 оны хичээлийн жилд хамт олноороо мөрдөж ажиллах байгууллагын дотоод журам болон сургуулийнхаа жилийн ажлийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хамт олныхоо ажилд амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 18/02/2017

2017.02.18 өдөр 6-12 ангиудын дунд "Аав ээж би" ширээний теннисын тэмцээнд анги бүрээс нэг эцэг эх, нэг сурагчийн хамт хосын төрлөөр өрсөлдлөө. Нийт 18 ангийн 36 тамирчид оролцсоноос:
Аавын төрөлд
1-р байр 11г анги аав Ч.Балдандорж, сурагч А.Хонгор
2-р байр 6б анги аав Н.Эрдэнэ-Очир, сурагч Б.Энхжаргал
3-р байр 11а анги аав Н.Бадамдорж, сурагч Б.Энхбилгүүн
Ээжийн төрөлд
1-р байр 12в анги ээж Ж.Батдолгор, сурагч Н.Өнөболд
2-р байр 9в анги ээж Т.Мөнхзул, сурагч А.Отгонбат
3-р байр 7г анги ээж П.Сувд-эрдэнэ, сурагч Д.Зол-Эрдэнэ нар байр эзэллээ.
Тэмцээнд идэвхитэй оролцон нэг өдрийг спортлог өнгөрүүлсэн эцэг эх, сурагчиддаа баярлалаа

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 18/02/2017

Манай сургуулийн нэрэмжит " V+VI=IX " 5-р ангийн математикийн стандарт олимпиадад аймгийн хэмжээний 11 сургуулийн 12 багийн 180 сурагч оролцон оюун ухаанаараа өрсөлдлөө. Олимпиадад
Тэргүүн байр Т.Амарсанаа /15-р сургууль 5д анги/
Дэд байр Б.Мөнхтэргэл /9-р сургуулийн 5в анги/
Б.Бат-Ерөөл /19-р сургууль 5б анги/
Гутгаар байр Р.Энэрэл /ОИЦ 5-1 анги/
Б.Түвшинсайхан /15-р сургууль 5г анги/
Э.Хэрлэн /15-р сургууль 5г анги/
Багийн нийлбэр дүнгээр:
1-р байр 296,5 оноо 15-р сургууль
2-р байр 268 оноо Оюуны Ирээдүй цогцолбор
3-р байр 224 оноо 9-р сургууль эзэллээ.
Олимпиадад амжилттай оролцсон сурагчид, бэлтгэсэн багш нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 18/02/2017

2017.02.18 өдөр жил бүр уламжлал болгон зохиогддог IX сургуулийн нэрэмжит V+VI=IX математикийн стандарт олимпиад явагдаж байна. Аймгийн хэмжээний 1, 4, 9, Од цогцолбор 2 баг, Оюуны ирээдүй, Энэрэл, 15, 16, 18, 19, шарын гол сумын 2-р сургуулиудын 5-р ангийн 180 сурагч олимпиадад оролцож байна. Олимпиадад оролцогч нийт 12 багийн 180 сурагчид 1 цом, 6 багц медалийн төлөө оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. 5-р ангийн шавь нартаа амжилт хүсье

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 16/02/2017

2017 оны 02-р сарын 16 өдөр улсын төрөлжсөн олимпиадын 2н даваанд оролцохоор бэлтгэж буй багш сурагчдыг хүлээн авч "ИТГЭЛ ӨГӨХ" өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ хичээлийн жил 11 чиглэлийн судлагдахуун хичээлээр 46 багш 103 суралцагчид сургуулиа төлөөлөн оюун ухаанаараа өрсөлдөхөөр болж байна. Та бүхэнд сургуулийн захиргаа, багш эцэг эхчүүд, ангийн найз нөхөд чинь сэтгэл зүрхээрээ дэмжин, амжилтын буухиагаар давалгайлна гэдэг ИТГЭЖ найдаж байна. Олимпиадад оролцогчдод амжилт хүсье.

Photos 09/01/2017

Улсын аваргын хэсгийн тоглолтууд дуусч хасагдах шатны тоглолтууд өнөөдрөөс эхлэнэ. Дархан Шилүүс баг "А" хэсэгт 2 хожиж, 1 хожигдож 6 оноотойгоор хэсгээсээ 2-р гарч хасагдах шатанд Хоромхон багтай тоглохоор боллоо. Хүүхдүүддээ амжилт хүсье

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 09/01/2017

"Дархан бага олимп VIII" тэмцээний сагсан бөмбөгийн 15 насны төрөлд эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль, эрэгтэй баг тамичрид тусгай байр эзэллээ. Мөн 12а ангийн сурагч Хонгорзул, 9в ангийн сурагч Болорцэцэг, Эрдэнэ-Од нар сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчид боллоо. Дасгалжуулагч багш О.Алтантуяа багшдаа болон тамирчиддаа сургуулийн захиргаа нийт багш нарын өмнөөс талархал илэрхийлье. САГСАН БӨМБӨГ МАНДТУГАЙ

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 21/11/2016

"Ном" хөтөлбөрийн хүрээнд заавал унших номын болзлыг хангаж Б.Золжаргал багштай 9а ангиараа Д.Нацагдорж тэмдэгтэн боллоо. Мөн 11в ангийн сурагч Б.Эрдэнэтуяа, Б.Бат-Ухаан нар Д.Нацагдорж тэмдэгээр шагнагдлаа.
Жил бүр уламжлал болгон зохиогддог ахлах ангийн сурагчдын оны шилдэг шүлэг шалгаруулах "Найргийн даага" уралдаанд 3-р байранд 12а ангийн сурагч Д.Батбаяр шалгарлаа. Амжилт гаргасан сурагчиддаа талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 21/11/2016

2016 оны 11 сарын 19ны өдөр I-V ангийн 23 бүлгийн 824 эцэг эхчүүдийн дунд нөхөрсөг "ГАР БӨМБӨГ"-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний дүнгээр I байранд Б.Жаргалсайхан багштай 5в анги, II байранд К.Айнагүль багштай 2б анги, III байранд Д.Гэрэлмаа багштай 4в ангиуд тус тус шалгарч шагналын эздээр тодорлоо. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажиллаж идэвхтэй оролцон нэг өдрийг спортлог өнгөрүүлсэн тамирчид, хөгжөөн дэмжсэн эцэг эхчүүдтэй баярлалаа

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 09/11/2016

Бага ангийн заах аргын нэгдлийн сарын ажлын хүрээнд 10-р сард хийсэн ажлын тайлангаас:
1-5-р ангийн эцэг эхчүүдийн дунд "Хүүхдээ эрсдлээс хэрхэн хамгаалах вэ?" сургалтыг Дархан-Уул аймгийн сурагчдын холбоо, ОБГ, 12-р багийн цагдаагийн хэсэгтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 115 эцэг эх хамрагдав. Цахим орчны зохистой хэрэглээ, Сургуулийн цагдаа хөтөлбөр, Гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ? Гамшгийн үeийн анхны тусламж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр явагдсан нь үр өгөөжтэй сургалт боллоо.

Photos from IX Surguuli Darhan-Uul Aimag's post 09/11/2016

Бага ангийн заах аргын нэгдлийн сарын ажлын хүрээнд 10-р сард хийсэн ажлын тайлангаас:
10- р сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн сурагчдын холбооны дарга, 11,12-р багийн цагдаагийн хэсгийн цагдаа нар, мөн багийн нийгмийн ажилтнууд хамтран 6,7-р ангийн сурагчдад "Цахим орчны зөв хэрэглээ, Жишиг хорооллоо хайрлацгаая" сэдвээр сургалт зохион байгуулж, сурагчидтай санал бодлоо солилцлоо.

Want your school to be the top-listed School/college in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Darkhan
00976