Result Park Town сургалтын төв

Result Park Town сургалтын төв ✅Математик, Бага анги;
🇲🇳Монгол бичиг
🇺🇸Англи хэл
🇯🇵Япон хэлний сургалтын төв.

11/08/2026
👉Физикийн хичээлийн эрчимжүүлсэн сургалт 8/3-наас 7 хоногт 5-н удаагийн давтамжтай Хичээлэх цаг  ⏰16:00 Дэлгэрэнгүй мэдэ...
27/07/2026

👉Физикийн хичээлийн эрчимжүүлсэн сургалт
8/3-наас 7 хоногт 5-н удаагийн давтамжтай
Хичээлэх цаг ⏰16:00
Дэлгэрэнгүй мэдээллийг ☎️80083355 утсаар лавлаарай

24/07/2026

✨ Математикийн бодлого бодсоноор хүүхдүүд зөвхөн тоо бодож сурдаггүй
• Аливаад төлөвлөгөөтэй хандаж сурна
• Эмх цэгцтэй сэтгэх чадвар эзэмшинэ
• Өөрийн бодлоо дүгнэж, илэрхийлж сурна
• Асуудлыг олон талаас нь харж, шийдвэр гаргаж сурна
• Анхаарал төвлөрөл, тэвчээрээ хөгжүүлнэ
• Багаар ажиллах болон харилцах чадвараа сайжруулна
• Бие даан суралцах дадал хэвшилтэй болох зэрэг чадваруудад суралцаж байдаг
‼️‼️‼️Муу тал нь юу вэ?

16/07/2026

ТЭТГЭЛЭГ горилсон 1-р курсын 108 оюутны эссэг уншсан МУИС-ийн багшийн сэтгэгдлийн тухайд

Би л лав цаашдаа эссэ бичих чадвар улам бүр муудах байх гэж тааж байна.

Нэгдүгээрт залуу үе маань хүслийн ч гэх юм уу утга учрын дутагдалд орчихсон санагддаг. Бүх юм хяналтаас нь гадуур урсаад байдаг болохоор урсгалд нь хаячихсан.

Хоёрдугаарт эцэг эхчүүд өөрсдөө боловсролгүй болохоор хүсэл байгаа бол хэрхэн системтэй хөдлөх, яаж утга учрын дутагдлаас ангижрахыг заадаггүй. Заавал том зүйлийн оргилд биш гэхэд бага болов зүйлд хүсч хүрч байгаа дүр зураг харуулдаггүй. Тэгсэн мөртлөө хүүхдээрээ юуг ч юм хүсүүлэх гээд байдаг. Энэний оронд аав, ээж мундгархаад байлгүйгээр өөрсдийн байр байдлаа хүлээн зөвшөөрөөд "алив миний хүү, охин хамтдаа эссэ бичих гэж оролдоцгооё, аав ээж нь ч бас бичиж үзмээр байна" гэвэл илүү бодит үлгэрлэл юм шүү.

Доорх нийтлэлийг заавал уншаарай!

📍📝

1. Ямар зорилгоор зорилгынх нь тухай эссэ бичүүлснийг ойлгоогүй тэтгэлэг горилогч олон байна. Өөрийнхөө зорилгын талаар бичихээс илүү амьдрал гэж юу юм, мөрөөдөл гэж юу юм, мөрөөдөлгүй бол эх орон яанам, зорилго гэж юу юм, хүн зорилгодоо хэрхэн хүрэх ёстой вэ гэх мэтээр лекцлээд эцэст нь би л зорилготой хүн гэж төгсгөх. Эссэнийхээ зорилгыг ойлгохгүй байгаа хүнийг зорилготой хүн гэдэгт хэрхэн итгэх вэ!!!

2. Хот, хөдөө гэлтгүй ЕБС-ийн хүүхдүүдийн (шинэхэн оюутнуудын) тархийг манлайлагч болох, мундаг хүн болох, уран илтгэгч байх гэсэн хүслээр угаачихжээ. Амжилтаа батлах сертификатуудаас нь харвал манлайлал, хувь хүний хөгжил, уран илтгэлийн сургалтад хамрагдаагүй хүүхэд тун цөөн байв. Тэгсэн хэрнээ эссэндээ үзэл бодлоо цэгцтэй зөв илэрхийлж байна уу гэхээр үгүй. Зүгээр л уран цэцэн үгээр уянгалуулсан, шүлэглэсэн, хорвоо ертөнцөөс халисан эссэнүүд. Тухайлбал, нэг оюутан миний эхний зорилго мундаг хүн болох, дараагийнх нь дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргах гэж байгаа юм. Энийгээ маш гоёор хэлчихсэн. Яаж гэдгээ хэзээ ч бодоогүй байх гэмээр. Ийм л хоосон амбицтай хүүхдүүдийг хөдөөгүүр хэсэгч уран илтгэгчид бэлдэж байна. Тэднийг бие даасан, хүсэл мөрөөдөлтэй хүн болоход туслахгүй юм бол ядаж чиг баримжаагүйгээр цээжээ дэлдэгч болоход битгий хөөрцөглөөч!!!

3. Хүүхдүүдийн мэргэжлийн чиг баримжаа маш муу байна. МУИС либерал арт системд шилжсэнээр оюутанд 1-р курстээ салбартаа элсээд хоёрдугаар ангиасаа мэргэжлийн ангидаа элсдэг болсон. Яагаад тэр салбарыг сонгосон, ирэх хавар ямар мэргэжил сонгохоор төлөвлөж байгаа, энэ нь зорилготой нь хэрхэн уялдаж байгаа тухай бичсэн оюутан тун цөөн. Бичсэн хэдээс нь мэргэжлийнхээ талаарх ойлголтоо илтгэсэн нь маш ерөнхий байв. Товчхондоо, ирээдүй хойчууд маань мэргэжлээ ийм учир шалтгаанаар сонгож байгаа гэсэн итгэл үнэмшил бараг харагдсангүй.

4. Манлайллыг медалиар үнэлдэг тогтмол ойлголт гүн нэвчжээ.

Тэмцээн уралдаанд ороод медаль авах нь манлайлал мөн. Гол нь нэг чигээ бариад явах нь чухал гэсэн хэвшил алга. Математикийн, хими, биологийн олимпиадын аварга бас сагсны шигшээд байдаг хэрнээ загвар, дууны тэмцээнүүдээс түмэн медальтай хүүхэд байна. Тэмцээн болгонд л сайн хүүхдээ оруулах гэсэн сургууь, эцэг эхийн хандлага эцэстээ тэр хүүхдийг нэг их мундаг хэрнээ хэн ч биш болгож байна. Маш олон зүйл сайн чаддаг хэрнээ алийг нь ч бусдаасаа илүү хөгжүүлээгүй, алинд нь илүү дуртайгаа ч мэдэхгүй тэр хүүхдийг бүтээж байна. "Шилдэг сурагч", "Алтан сарнай"-гаар ижилссэн оюутнууд хэн болох, юу хийхээ мэдэхгүйгээр ШИЛДЭГ Л болохыг хүсч байгаа нь гунигтай.

5. Оюутнуудын эссэ бичих (өөрийгөө тодорхойлох, илэрхийлэх) ур чадвар маш муу байна. Нэг бол уянгын халил, эсвэл зовлонгийн роман, эсвэл цаанаасаа заяагдсан сайхан Монгол нутагтаа зорилготой төрсөн хүмүүн заяа г.м. өөдрөг нь дэндсэн дэврүүн үзэл. Бодитой, баримттай бичиж байгаа нь хэдхээн. Нэг оюутан "Би эх орныхоо болоод дэлхийн тавцанд хүний эрх, шударга ёсыг тогтоох гэж эхийн хэвлийд анх бүрэлджээ" гэж бичсэнийг уншаад элэг хөштөл инээгээд араас нь сэнгэнэтэл санаа алдах. Энэ үзэгдэл олон давтагдсан. Ямар ч нотолгоогүй, хэрэггүй халилуудаар нуршиж нуршиж байгаад сүүлийн ганц параграфт миний зорилго бол... гээд бичсэн байх юм. Материал чинь сайн ч эссэ чинь муу байлаа, уучлаарай гэж бодно.

6. Нийгмийн идэвхи оролцоо гэдгийг их буруу ойлгодог бололтой. Сумынхаа танилцах үдэшлэгт оролцсон л гэнэ, бас хүчирхийллийн эсрэг жагсаалд очиж зогссон л гэнэ. Тэтгэлэг хүсч байгаа хэрнээ 2-3 компанийн хувьцаа эзэмшдэг оюутан ч байна...

ВИА:

15/07/2026

Сонсоод үзээрэй📣

09/07/2026

Address

Park Town-2 Хотхон 104-5 тоот
Darkhan

Telephone

+97699051980

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Result Park Town сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share