10/08/2025
А үсгийг анхлан суралцах гэж байгаа
Ажилсаг түмний өлгий
Алдрай бяцхан Бага ангийн 1, 2-р ангийн сурагчдын хичээлийн хэрэгслийг бэлдэхэд тань санал:
1. Дэвтэр
Эрээн зураггүй, зузаан биш 12 хуудастай дэвтэр сонгох. Цаас сайтай, бал нэвчихгүй, харандаа цоорохгүй байхыг анхаарах.
2. Шугам
Төмөр биш, нугардаг резинэн биш, энгийн хуванцар 20 см-ээс уртгүйг сонгох.
3. Бал
Тасалдахгүй, гоожихгүй гарт эвтэйхэн бал сонгоорой. Pilot, zebra sarasan бал гайгүй байсан. Хулхи, оргиналь гэж байдаг гэсэн шүү. Анхаараарай.
4. Халбага сэрээний сав
Хуванцар, төмөр биш даавуун хэрнээ 2-3 ээлжийнхийг сонговол аюулгүй, угааж цэвэрлээд явахад хялбар. Халбага, сэрээний саваараа их тоглодог.
5. Пинал
Элдэв зураггүй, хэт том биш, төмөр биш энгийн даавуун пинал сонгоорой. Элдэв зурагтай, том сав сонгохоор анхаарал сарнидаг, цүнхэнд зай, жин дардаг. Ширээн дээр ч зай эзлээд байдаг шүү. Хуучин байгаа бол байгааг нь хэрэглүүлэх.
6. Цүнх
1р ангийн сурагчийн цүнх хөнгөн даавуун талдаа байвал зүгээр. Дугуйтай чирдэг, их олон тасалгаатай цүнх хүүхдэд маш төвөгтэй байдаг.
7. Харандаа
2В тэмдэглэгээтэй нь тохиромжтой байдаг.
8. Баллуур
Зөөлөн, хэт хатууд нь цаас урах аюултай. Том биш, хүүхдийн гарт тохирсон хэмжээтэй. Сайтар арилгадаг Staedtler, Faber-Castell гэх мэт.
9.Наадаг тэмдэг
Хүүхдийн нэрийг хэрэгслүүд дээр бичихэд зориулсан. Бүх дэвтэр, цүнх, пинал, бал дээр нааж өгвөл ангидаа сольж андуурахаас сэргийлнэ.
10. Өнгийн харандаа (цөөн өнгөтэй байхад хангалттай). 6–12 өнгө байхад болно. Хэт олон өнгө нь анхаарал сарниулдаг. Хүүхдийн гарт эвтэйхэн, чанартай, хугарахгүй, гаралт сайн.
Тоглоом биш хичээлийн хэрэгсэл, хэрэглэл сонгож байгаа гэдгээ сайн анхаарна биз ээ.
1-р ангийн сурагчид цүнхээ зөв зохион байгуулж сурахад туслалцаа хэрэг болдог. Нүүрэн талын жижиг халаасанд түлхүүр, хажуугийн хармаанд усны сав, гол тасалгаанд ном, дэвтэр, пиналаа хийх гэх мэтээр тайлбарлаж өгөөрэй.
Эхний өдрүүдэд эцэг эх нь хамтдаа цүнхээ бэлдэж, хаана юу байгааг нь хүүхдэд тогтмол хэлж, өөрөөр нь хэрэглүүлж дадуулах хэрэгтэй.