09/05/2026
ДАРХАН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН О.НЯМДАВАА БАГШ, УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТ МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАГЧ Х.ТЭМҮҮЛЭН НАРТАА БАЯР ХҮРГЭЕ. 🎉💯
УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТ, ЗАМ ГҮҮР ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАГЧДЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО...
🇲🇳Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын “Уул уурхайн ашиглалт”, “Зам гүүр” мэргэжлээр суралцагчдын ур чадварын уралдааныг 2026 оны 05 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
🌟Тус уралдаанд 10 сургалтын байгууллагын нийт 20 оролцогч мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Уралдааны эхний шатанд оролцогчид шанагат ачигчаар, хоёрдугаар шатанд экскаватороор даалгавар гүйцэтгэсэн байна.
👉Шанагат ачигч төрөлд:
✅1-р байр
🍀Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллежийн оролцогч Х.Тэмүүлэн, удирдсан багш О.Нямдаваа;
✅2-р байр:
🍀Төв аймгийн Эрдэнэ суман дахь политехник коллежийн оролцогч Н.Наранбаяр, удирдсан багш А.Золзаяа;
✅3-р байр:
Говь-Сүмбэр аймаг дахь политехник коллежийн оролцогч Б.Гантөр удирдсан багш П.Адилбиш;
✅Тусгай байр:
🍀Өвөрхангай аймаг дахь политехник коллежийн оролцогч Б.Буянжаргал, удирдсан багш Т.Цэндсүрэн;
👏👏👏
✅Зохион байгуулагч: Боловсролын ерөнхий газар, ШУТИС харьяа политехник коллеж, Говьсүмбэр аймаг дахь политехник коллеж;
✅Ивээн тэтгэгч: Шивээ-Овоо ХК, МАК Евро цемент, Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар