02/05/2025
👏🌏 “IELTS-100” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН 104 СУРАГЧ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
✨Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалын санаачилгаар, “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЕБС-ийн 10,11-р ангийн сурагчдад зориулсан “IELTS-100” хөтөлбөрийг 3 сарын турш амжилттай хэрэгжүүлэн /2025.04.30/ өдөр хаалтаа хийлээ.
Тус төслийн хүрээнд ХИС-н харьяа Хүмүүнлэгийн Дээд сургуулийн дэргэдэх Хүмүүнлэг академид 31 сурагч амжилттай суралцан төгслөө.