Darkhantuuchee

Darkhantuuchee

Share

Дэлхий дээрх хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт бол ОЮУН?

10/11/2021

Нельсон Мандела
Би ЕРӨНХИЙЛӨГЧ болсныхоо дараахан
бие хамгаалагчдаа надтай хамт хотоор алхахыг хүссэн юм.
Хотоор алхаж, үзэж харсныхаа дараа бид хотын төвийн нэгэн ресторанд үдийн хоол идэхээр орцгоов.

Үйлчлэгч хүн тус бүрийн захиалгыг авч, хэсэг хугацааны дараа бидний захиалгыг авч ирсэн тэр мөчид яг бидний урд байх ширээнд үйлчлүүлэхээр хүлээн ганцаараа суугаа нэг эрийг би олж харсан юм.

Түүний захиалгыг авч, захиалсан хоолыг нь авч ирж өгсний дараа би нэг цэрэгтээ түүн дээр очоод манай ширээнд хүрэлцэн ирж бидэнтэй хамт хооллохыг урьж байгааг дамжуулж өгөхийг хүслээ.

Тэр эр тавагтай хоолоо барьж ирээд миний хажууд зэрэгцэн суугаад хооллохдоо толгойгоо тавагнаас огт хөндийрүүлээгүйгээр барахгүй гар нь зогсолтгүй салганан чичирч байв.

Бид хооллож дуусаад босоход тэр надруу харах ч үгүйгээр гараа даллахад би түүний далласан гарыг барьж салах ёс гүйцэтгээд явсан юм!

Түүнд миний хүсэлтийг дамжуулан
манай ширээнд урьсан цэрэг надад:
- ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ энэ хүн их хүнд өвчтэй хүн байхаа, тэр хоолоо идэж байх үед түүний гар зогсолтгүй салганаад байсан гэхэд нь

би:- Огтхон ч үгүй! Түүний салганан чичрэх шалтгаан өөр зүйлд байсан гэхэд
тэд надруу гайхан харцгаасанд

би тэдэнд:- Энэ хүн миний хоригдож байсан
шоронгийн харгалзагч байсан юм.
Тэдний тамлан зовоосон байцаалтуудын дараа би ус өгөхийг гуйж хашгирах болгонд
энэ хүн ирж надад ус өгөхийн оронд намайг улам ихээр гутаан доромжилж,
инээж байгаад миний толгой дээр шээдэг байсан юм.

Тэр өвчтэй биш, тэр айсандаа салганан чичирч байгаа юм. Би одоо Өмнөд Африкийн ерөнхийлөгч болсон юм чинь түүнийг шоронд хийж, түүний надад учруулсан тамлалт, зовлон шаналал болгоныг түүнд амсуулж, гутаан доромжлох байх гэж бодоод тэр тэгж их айн саланан чичирч байгаа юм.

Гэвч би тэгэхгүй, миний ухамсар, зан төрхөнд
тийм зүйл хийх өчүүхэн ч өгөгдөл байхгүй.

Өшөө авахыг хүсэгчид улс орныг бусниулж тараан бутаргадаг, харин өршөөн нигүүлсэж, эвлэлдэн нэгдэхийг хүсэгчид үндэстнийг бий болгодог.
Нельсон Мандела.

07/11/2021

Зүгээр дээ..

- Ялагдаа юу? Зүгээр дээ. Арчаагүй ялагч байснаас энэрэнгүй ялагдагч байсан нь хамаагүй дээр.

- Хэл амны бай болоо юу? Зүгээр дээ. Бай томрох тусам оноход хялбар болдог. Амьдралд ахиц гарч, Амжилт тань томрох бүрт таныг онох сөрөг үгс нэмэгдэнэ. Өнгөрөөгөөд сурчих. Танд амар байх болно.

- Гологдсон, ганцаардсан мэдрэмж төрж байна уу? Зүгээр дээ та л ганцаараа энэ мэдрэмжийг авч байгаа юм биш. Үнэнийг хэлэхэд бүх хаад, хатад, удирдагчид, цэрэг эрс, дэлхийн түүхийг өөрчилсөн бүх хүмүүст энэ мэдрэмж төрж байсан харин тэд бууж өгөх сонголтыг хийгээгүй яг л тань шиг!

- Уурлах нь, уйлах нь, анхаарал хүсэх нь, тэр бүү хэл орилох нь ч буруу зүйл биш зүгээр дээ. Харин юу нь зүгээр биш гээч? бүгдийг нь дотроо хадгалах, өөрийгөө буруутгаж, бусад хүмүүсийн адил алдаа гаргасаныхаа төлөө өөрийгөө шийтгэх нь буруу. Хэнтэй ч ярилгүй, хамаг зовлонгоо өөртөө хадгалах нь зүгээр биш.

- Зүгээр биш байгаа нь ч зүгээр дээ. Хүнд хэцүү цаг үе нь яг л биеийн тамирын дасгал шиг. Дасгал хийж байх үедээ та ядарч, цуцаж хиймээргүй байсан ч дасгал хөдөлгөөн хийснээрээ маргааш нь та илүү хүчирхэг хүн болсон байдаг. Өнөөдөр таны туулж буй хүнд асуудлууд маргааш танд хэрэг болох сэтгэлийн тэнхээ болон асуудлыг шийдэх ур чадварыг тань хөгжүүлдэг…..

22/09/2021

Үнэндээ бол бүгд л чамайг зовооно. Чамайг зовоосон ч шархлуулахгүй хүнийг л ол.
Боб Марли

22/09/2021



Бид ямар нэгэн бай онох гэж байгаа бол эхлээд онилоод сумаа татах хэрэгтэй. Онилохгүй бол бид бай луугаа буудаж байгаа эсэхээ мэдэхгүй шүү дээ

Яг үүнтэй адилхан бид аливаа ажлыг хийхдээ эхлээд бодох хэрэгтэй харин дараа нь сумаа тавих ёстой. Гэтэл бид хэт их бас удаан бодсоноор байгаа онохгүй байх гэдгээс айж эхэлдэг. Онилоод энэ зөв гэж бодож байгаа бол бай луугаа сумаа тавиад үзээрэй эхний удаа заавал 10 онох албагүй шүү дээ.

Эхлээд бод гэхдээ удаан биш хэрэв гаргалгаа олсон бол одоо хийж эхэл өөртөө алдах боломж олго

19/09/2021

Бид бүгд анх удаа л амьдарч байна шүү дээ

Дотроос минь хэзээ ч гардаггүй, үргэлж бодогдож байдаг scene. Доксуны аав хэлдэг. "Уучлаарай, аав нь анхнаасаа аав болж төрөөгүй болохоор мэдэхгүй юм их гарах юм. Том, дунд охиноо хэрхэн хайрлах, бага хүүгээ хэрхэн өсгөх гээд мэдэхгүй, алдах зүйл их гарах юм, аав ээжийгээ уучлаарай, ингэж үргэлж алддагт" гэж хэлдэг. Энэ хэсгийг үзсэний дараа нээрэн л аав ээж минь анхнаасаа эцэг эх болж төрөөгүй юм байна шүү дээ, над шиг л тэнэгтэж явж байгаад маш том зүйлийг нуруун дээрээ үүрчихсэн юм байна шүү дээ гэж шууд бодогдсон. Тэгээд одоо буруушаахаасаа илүүтэй ойлгохыг, уучлахыг эрмэлздэг болсон шүү.

02/09/2021

Жиллиан гэж 7 настай, сургуульдаа хором ч тогтон сууж чаддаггүй охин байж. Байнга босож сууна, анхаарал нь тогтож өгөхгүй, бодолдоо хөтлөгдөн агаарт хөвнө, хүсэв ч хичээлдээ анхаарч ядна. Багш нар нь түүнд санаа зовж, шийтгэж нэг үзнэ, загнаж нэг үзнэ, арай гэж анхаарал нь хааяа нэг төвлөрөхөөр нь шагнана, гэвч юу ч тусыг үл олно. Жиллиан яаж ч хичээгээд тогтож суун, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй байв.
Гэртээ харихад ээж нь түүнийг бас шийтгэнэ. Тийм болохоор Жиллиан сургуульдаа ч муу сурч шийтгүүлэх дээрээ гэртээ ч мөн үүнээсээ болж бас зовно.
Нэг өдөр Жиллианы ээжийг сургуульд дуудав. Нэг л туйлын таагүй, хүнд мэдээ дуулгах гэж байгаа аятай, гунигтай царайтай эмэгтэй түүнийг хөтлөөд ярилцлагын өрөөнд дагуулж орлоо. Тэнд байсан багш нар нэгэн өвчний, сонин эмгэгийн тухай ярьж эхэллээ. Магадгүй гипер идэвхитэй ч юм уу, эм уух ч шаардлагатай байж болзошгүй гэнэ.
Харин ярилцлагын үеэр тэр бяцхан охиныг мэддэг нэг хөгшин багш орж ирэв. Тэрээр бүх томчуудыг өөрийг нь дагаж явж, зэргэлдээ өрөөнд нөгөө охиныг сэм ажиглахыг хүслээ. Охиныг өрөөнд ганцаар нь орхихдоо удахгүй эргэж ирнэ гэж хэлээд хөгжим тоглуулж орхиод гарчээ.
Охин ганцаар үлдэнгүүтээ тэр даруй босоод л агаарт хөвөх хөгжмийн аяыг хөл болон зүрхээрээ дагаж хөөж эхэллээ. Хөгшин багшийг бусад нь гайхаж бас зөнөсөн хүнийг өрөвдөх мэт харав. Багш харин охины ээжид инээмсэглэлтэйгээр хэлжээ:
"Харав уу? Жиллиан ямар ч өвчингүй, Жиллиан бол бүжигчин байхгүй юу!"
Түүнийг бүжгийн сургуульд оруулж, бас найз нөхөддөө хэлээд охиноо гэнэ гэнэ бүжиглэж өгөхийг хүсэж байхыг захиарай гэж зөвлөжээ. Охин бүжгийн эхний хичээлдээ орчихоод гэртээ ирээд ээждээ хэлэв:
"Тэнд бүгдээрээ яг над шиг юм, хэн ч суугаад байж чаддаггүй!"
1981 онд Жиллиан Линн бүжигчний мэргэжлийн замналаа өндөрлөж, өөрийн бүжгийн академийг нээхэд, түүний авъяасыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, тэрээр алдарт "Муужгайнууд" мюзиклыг дэглэсэн юм.
"Хачин" хүүхдүүдийг үл чадах, дутуугаар нь шоовдорлох биш байгаагаар нь хайрлаж байгаарай!
Олон өнгө, өвөр

22/10/2020

Уран илтгэл, Парламентийн мэтгэлцээний "Үндэсний түүчээ" клуб элсэлтээ авахад 4 хоног үлдлээ...

Жич: Хамгийн эхэнд бүртгүүлсэн 5 хүнд шагналтай. Өөрийгөө өөрчилж зөв замаар алхахыг хүссэн хүн бүрт нээлттэй

19/10/2020

Уран илтгэл, Парламентийн мэтгэлцээний "Үндэсний түүчээ" клуб элсэлтээ авахад 7 хоног үлдлээ...

Жич: Хамгийн эхэнд бүртгүүлсэн 5 хүнд шагналтай. Өөрийгөө өөрчилж зөв замаар алхахыг хүссэн хүн бүрт нээлттэй

17/07/2020

Бид ЯАГААД TEDxDarkhan арга хэмжээг зохион байгуулдаг вэ?

1. Тэр бидэнд урам зориг өгдөг: TED арга хэмжээг дэлхийн 200 гаруй улс, их дээд сургуулиуд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг олон улсын арга хэмжээ бөгөөд бид энэхүү томоохон нэр хүндтэй арга хэмжээнээсээ болоод илтгэгч, оролцогч, сайн дурын багийнхнаасаа хэмжээлшгүй их урам зориг авдаг учраас

2. Тэр бидэнд илтгэл өгдөг: Маш олон хүмүүс боломжгүй гэж хэлж байсан ч бид өөрсдийн мөрөөдөл зорилгодоо итгэж чадсан учраас нэг жилийн өмнө энэхүү арга хэмжээгээ зохион байгуулж чадсан. Одоо ч гэсэн эндээс олж авсан илтгэлээрээ бид ажиллаж байна.

3. Тэр бидэнд нөхөрлөл өгдөг: TED бол сайн дурын арга хэмжээ учираас бид маш олон орны, олон төрлийн авьяастай нэгэнтэй уулзаж нөхөрлөж чаддаг

4. Тэр бидэнд шинэ санаа өгдөг: TED бол тасралтгүй эрэл хайгуул учираас бид түүнээс үргэлж шинийг суралцаж байдаг учраас БИД ТҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛДАГ

Өө тийн яг мартах гэж байна. Бид ИЛТГЭГЧ нараа хайж байгаа шүү дараах линкээр ороод үнэ цэнэтэй санаа түгээх хүнээ санал болгоорой
https://forms.gle/XijDARKrMUEyS6pq9

Бид ЯАГААД TEDxDarkhan арга хэмжээг зохион байгуулдаг вэ?

1. Тэр бидэнд урам зориг өгдөг: TED арга хэмжээг дэлхийн 200 гаруй улс, их дээд сургуулиуд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг олон улсын арга хэмжээ бөгөөд бид энэхүү томоохон нэр хүндтэй арга хэмжээнээсээ болоод илтгэгч, оролцогч, сайн дурын багийнхнаасаа хэмжээлшгүй их урам зориг авдаг учраас

2. Тэр бидэнд илтгэл өгдөг: Маш олон хүмүүс боломжгүй гэж хэлж байсан ч бид өөрсдийн мөрөөдөл зорилгодоо итгэж чадсан учраас нэг жилийн өмнө энэхүү арга хэмжээгээ зохион байгуулж чадсан. Одоо ч гэсэн эндээс олж авсан илтгэлээрээ бид ажиллаж байна.

3. Тэр бидэнд нөхөрлөл өгдөг: TED бол сайн дурын арга хэмжээ учираас бид маш олон орны, олон төрлийн авьяастай нэгэнтэй уулзаж нөхөрлөж чаддаг

4. Тэр бидэнд шинэ санаа өгдөг: TED бол тасралтгүй эрэл хайгуул учираас бид түүнээс үргэлж шинийг суралцаж байдаг учраас БИД ТҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛДАГ

Өө тийн яг мартах гэж байна. Бид ИЛТГЭГЧ нараа хайж байгаа шүү дараах линкээр ороод үнэ цэнэтэй санаа түгээх хүнээ санал болгоорой
https://forms.gle/XijDARKrMUEyS6pq9

15/07/2020

Таны Хүчирхэг 5 юу вэ?

Want your school to be the top-listed School/college in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Дархан-Уул аймаг Дархан сум
Darkhan
45000