Дархан-Уул аймгийн Ууган сургууль

Дархан-Уул аймгийн Ууган сургууль

Share

about high school

17/02/2026

🐴Угтан ирж буй Сүрээр дарагч хэмээх жилийн сар шинийн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.😍

16/02/2026

🌟🌟🌟 БАЯРТ МЭДЭЭ 🌟🌟🌟
Дархан-Уул аймгийн Pearson хөтөлбөрт суурилсан
Англи хэлний олимпиадад 5В ангийн сурагч О.Энх-Ундрал
60-аас 53 оноо авч 5 дугаар ангиасаа үнэмлэхүй амжилт гаргалаа! 🌟👏
Сургуулиа нэр төртэй төлөөлсөн сурагчдаа баяр хүргэе!🏅✨
"Эрдэм номд шамдан суралцаж, хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд гайхалтай амжилт гаргасан сурагчдаа болон бэлтгэсэн Дарьханд 👩‍🏫 багшдаа халуун баяр хүргэе." 🥰😍👏👏👏👏

Photos from Дархан-Уул аймгийн Ууган сургууль's post 02/02/2026

🎊БАЯРТ МЭДЭЭ🎊
Хүндийн өргөлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд
12б Тэгшбүрэн алтан медаль 🥇
11б Отгонцогт алтан медаль 🥇
6а Мөнгөнсувд алтан медаль🥇
6а Ариунжаргал мөнгөн медаль 🥈
8в Буянхишиг хүрэл медаль 🥉
6б Бат-Эрдэнэ хүрэл медаль 🥉
6б Төрболд нар хүрэл медаль хүртэж багийн дүнгээр мөнгөн 🥈медаль хүртлээ.Бэлтгэсэн багш сурагч нартаа халуун баяр хүргэе😍👏👏👏👏👏

30/01/2026

🎊ТАЛАРХАЛ 🎊
Сурагчдын эрүүл, аюулгүй орчныг дэмжих зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд ус цэвэршүүлэгч хандивлан, сурагчдыг сургууль дээрээ цэвэр, аюулгүй ус уух боломжийг бүрдүүлсэн Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга С.Алтан-Долгион танд чин сэтгэлийн талархлыг нийт багш, ажилтан сурагчдынхаа өмнөөс илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. 😍😍😍

23/01/2026

🎊🎉ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТАНХИМ”-ийн нээлт боллоо.🥰🎊
✅Сурагчдын бүтээлч сэтгэлгээ, бие даах болон бусадтай харилцах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой "Хүүхэд хөгжлийн танхим" нээлтээ хийлээ.
👍Нээлтийн үйл ажиллагаанд сургуулийн захирал, багш, ажилчид болон хүүхдийн оролцооны байгууллагын сурагчдын төлөөлөл оролцож, шинэ танхимын үйл ажиллагаанд амжилт хүслээ.👏👏
😍Төслийг санхүүжүүлж, хүүхдийн ирээдүйд бодит хөрөнгө оруулалт хийсэн :
• Дархан-Уул аймгийн ИХТөлөөлөгч Ч.Энхбат
• Дархан-Уул аймгийн ИХТөлөөлөгч Б.Содболд
• Сумын ИХТөлөөлөгч Б.Наранхүү
• Сумын ИХТөлөөлөгч Т.Мөнхцэцэг нартаа нийт багш, ажилтан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын өмнөөс дахин талархал илэрхийлье. 😍👏👏👏

✅Хүүхэд хөгжлийн танхим” нь хүүхэд бүрийн авьяас чадвар, хүсэл тэмүүллийг нээж, өөрийгөө хөгжүүлэх итгэлтэй орчин бий болгосноор тэднийг бүтээлч, бие даасан иргэн болж төлөвшихөд чухал ач холбогдолтой.👍🎊👏

17/01/2026

👨🏻‍🏫👩🏻‍🏫I дүгээр улирлын амралт дуусаж, II дугаар улирлын хичээл эхлэх гэж байна.😍
❄️ЦУОШГ-аас ойрын өдрүүдэд агаарын температур огцом хүйтэрч, жавартай байхыг анхааруулж байгаа тул нийт сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдадаа дараах зөвлөмжийг хүргэж байна.❄️🌨️☃️

Үүнд:
Дулаан хувцаслах: Өглөө, оройн хүйтэн жавраас сэргийлж малгай, ороолт, бээлий, дулаан хувцсыг тогтмол өмсөж хэвших,👍
Эрүүл мэндээ хамгаалах: Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжин амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх,👍
Аюулгүй байдал: Зам талбайн халтиргаа гулгаанаас болгоомжилж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох,👍

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА 😍

01/01/2026

🎊БАЯРТ МЭДЭЭ 😍
Биологийн олимпиадын II даваанд амжилттай оролцож “Гутгаар”🥉байр эзэлсэн П.Орхонтуяа багшдаа , амжилтын дээдийг хүсэн ерөөе🥰🥰👏👏👏

Сургуулийн захиргаа, хамт олноос нь

01/01/2026

🎊БАЯРТ МЭДЭЭ 😍
Англи хэлний олимпиадын II даваанд амжилттай оролцож “Дэд”🥈байр эзэлсэн С.Пүрэвдорж багшдаа , амжилтын дээдийг хүсэн ерөөе🥰🥰👏👏👏

Сургуулийн захиргаа, хамт олноос нь

31/12/2025
Photos from Дархан-Уул аймгийн Ууган сургууль's post 24/12/2025

😍Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн осол гэмтэл, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна.

Want your school to be the top-listed School/college in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Erkhemee8@yahoo. Com
Darkhan
99291205