25/10/2023
“Цахим спортын Pubg mobile болон Mobile legends төрлөөр сургуулийн АШТ”-ий удирдамж
Нэг. Зорилго
Дархан-Уул аймгийн 18-р сургуулийн нийт цахим спорт сонирхогч 8-12-р ангийн хүүхдүүдийн сонирхлыг дэмжих, нэгнээсээ суралцаж чадварыг нь хөгжүүлэх, шилдгийг тодруулах, спортоор дамжуулан нэгэнтэйгээ танилцан нөхөрлөхөд эрхэм зорилго оршино.
Хоёр. Хамрах хүрээ
18-р сургуулийн 8-12-р ангийн сурагчид
Гурав. Баг, тамирчдад тавигдах шаардлага
3.1 Баг тус бүр төрлөөсөө хамаарч багийн бүрэлдэхүүнээ сонгох;
3.2 Баг бүр 2 өдрийн өмнө бүртгэлээ баталгаажуулсан байх;
3.3 Тэмцээн нь 2 төрлөөр явагдана. (pubg mobile болон mobile legends төрөл)
3.4 pubg mobile төрөлд:
3.4.1 Баг тус бүр 4 гишүүнээс бүрдэх;
3.4.2 Баг бүр тус тусын хувийн бэлтгэлээ бүрэн хангаж, Wi-Fi болон Data асуудлаа өөрсдөө шийдсэн байх;
3.4.3 Тухайн төрлийн мэдээллийг 99399953 (12а Б.Чинзориг)-оос авах;
3.4.4 Анги бүрээс дээд талдаа тухайн төрөлд 2 баг оролцох боломжтой.
3.5 mobile legends төрөлд:
3.5.1 Баг тус бүр 5 гишүүнээс бүрдэх;
3.5.2 Баг бүр тус тусын хувийн бэлтгэлээ бүрэн хангаж, Wi-Fi болон Data асуудлаа өөрсдөө шийдсэн байх;
3.5.3 Тухайн төрлийн мэдээллийг 99848039 (10в Н.Өнөболд)-оос авах;
3.5.4 Анги бүрээс дээд талдаа тухайн төрөлд 2 баг оролцох боломжтой.
3.6 Багийн гишүүд нэг анги хамт олноос сонгогдсон байх (хүйс хамаарахгүй);
3.7 Оролцогч нь дээрх 2 төрөлд зэрэг оролцох боломжтой.
Дөрөв. Бүртгэл
2023 оны 10-р сарын 25-наас 11-р сарын 03-ны өдрийн 13:00 хүртэл
1. "Pubg mobile" төрөл 1 баг 15’000₮
2. "Mobile legends" төрөл 1 баг 15’000₮
Тав. Техникийн зөвөлгөөн
2023 оны 11-р сарын 03-ны өдөр 18:00 цагаас “18-р сургууль СӨУЗ” page хуудсаар шууд дамжуулах болно.
Зургаа. Хугацаа
2022 оны 11-р сарын 04,05-ны өдөр 100% цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Долоо. Шагнал, урамшуулал
Pubg mobile төрөлд:
1р байр (Алтан медаль, өргөмжлөл)
2р байр (Мөнгөн медаль, өргөлжлөл)
3р байр (Хүрэл медаль, өргөмжлөл)
Шилдэг тоглогчийн гарын бэлэг
Mobile legends төрөлд:
1р байр (Алтан медаль, өргөмжлөл)
2р байр (Мөнгөн медаль, өргөлжлөл)
3р байр (Хүрэл медаль, өргөмжлөл)
Шилдэг тоглогчийн гарын бэлэг
Найм. Бүртгэл баталгаажуулах утасны дугаар 99848039 / Н. Өнөболд /
Худалдаа хөгжлийн банк 467003192 / Оюунцэцэг Маралмаа /
(Гүйлгээний утга: Төрөл, анги, холбогдох утасны дугаар)
Ес. Дэлгэрэнгүй мэдээллийг 99848039, 99399953 дугаараас авна уу.
Арав. Зохион байгуулагч
Дархан-Уул аймгийн 18-р сургуулийн СӨУЗ
Боловсруулсан
СӨУЗ