03/09/2026
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.
📍Өмнөговь аймгийн боловсролын сургалтын байгууллагуудын 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын байдалд I шатны төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж, Баян-Овоо, Даланзадгад, Ханбогд сумын нийт 27 цэцэрлэг, сургуульд хүрч ажиллан, газар дээрх нөхцөл байдал, сургалт үйл ажиллагааны бэлтгэл, барилга байгууламжийн засвар үйлчилгээний явцтай танилцан, боловсролын үйлчилгээнд хамрагдах суралцагч, хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч, иргэд, ажилтан, албан хаагчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах, хоол хүнсний болон учирч болох бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хичээл сургалтыг зохион байгуулах, аливаа зөрчил дутагдалтай асуудлыг арилгуулахад чиглэсэн зөвлөгөө зөвлөмж өгч, үүрэг даалгавар, албан шаардлагыг хүргүүлж байна.
📍Шалгалтын явцад хүүхдийн орчны байдалд буюу барилга байгууламжийн шинээр будгийн найрлаганд хүнд металл тодорхойлох шинжилгээ, мөн дотоод орчны агаарт дэгдэмхий чанарын шинжилгээг авч, сорьц, дээжийг холбогдох лабораторид хүргүүлээд байна.
📍Боловсролын яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу орон нутагт II шатны хяналт шалгалтыг мөн бусад мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгэх бөгөөд үүнд боловсролын сургалтын байгууллагаас гадна тэдэнтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулах юм.